Monthly Archives: June 2021

June, 2021

  • 11 June

    Түмэлүн хатны домог амилсан нь

    Хийсэн уран бүтээл бүр нь хит болдог продакшн бол жүжигчин, продюсер Г.Ундармаагийн “Ю Фильм” уран бүтээлийн нэгдэл билээ. “Ю фильм” уран бүтээлийн нэгдэл нь бэлтгэл ажлаа сайн ханган, урт хугацааны төлөвлөгөөтэйгөөр 2-3 жилд нэг даацтай кино бүтээл туурвидаг тул уг бүтээл нь тухайн жилдээ ашиг орлогоороо тэргүүн байрт бичигддэг уламжлалтай. Бид энэхүү бичвэрээрээ “Ю Фильм” уран бүтээлийн нэгдлийн хамгийн сүүлд …

  • 11 June

    П.Дэлгэрнаран:Саналын хуудсыг 100 хувь гараар тоолоход санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрөөгүй

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг эцэслэн гаргаж хуралдаанаараа хэлэлцэн тогтоол баталж, дүнг өнөөдөр үдээс өмнө Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Байнгын хорооны хуралдаанд илтгэл …

  • 11 June

    У.Хүрэлсүх зургаадугаар сарын 25-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.06.11) хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлд шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон …

  • 11 June

    Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.06.11) Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран болон Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлэв. Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг хэлэлцэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 …

  • 11 June

    Б.Ууганбат: Орон нутаг руу иргэд түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариугаар зорчино

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт зургадугаар сарын 2-9-ний хооронд иргэдээс нийт 2374 дуудлага ирснээс 2155 буюу 90.77 хувьд нь амжилттай үйлчилж ажилласан байна. Үүнээс НОК-ын шийдвэр үйл ажиллагаатай холбоотой дуудлага 48 буюу 2.13 хувийг эзэлжээ. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой. 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл …

  • 11 June

    СЕХ:Монгол Улсын Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүхийг сонгогдсонд тооцсон шийдвэр гаргалаа

    Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг хэлэлцэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.7, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг үндэслэн шийдвэр гаргав. Монгол Улсын …

  • 11 June

    Ван Вэньбинь: У.Хүрэлсүх бол Хятадын ард түмний сайн мэддэг Монголын улс төрч

    БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь энэ сарын 10-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь Хятадын Гадаад харилцааны яам баяр хүргэж байна гэлээ. “Өчигдөр болсон Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх ялалт байгуулжээ. Гадаад харилцааны яамны зүгээс ямар байр суурьтай байна вэ”гэсэн сэтгүүлчийн асуултад хэвлэлийн төлөөлөгч …

  • 11 June

    Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүхэд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин баяр хүргэжээ

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүхэд захидал илгээж, баяр хүргэсэн талаар kremlin.ru вэбсайт Пүрэв гарагт мэдээлжээ.                  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины захидалд  “Таны улс төрийн нэр хүнд өндөр байгааг санал хураалтын дүн нотлон харуулав. Төрийн тэргүүний хувиар таны хийх ажил Орос, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэхэд хувь нэмэр болно гэж найдаж байна”гэжээ. …

  • 11 June

    Э.Сумъяа Польшид таван жилийн дараа дахин үзүүрлэлээ

     “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгө, “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, Дэлхийн оюутан залуучуудын “Универсиад” наадмын мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа Польшийн нийслэл  Варшавт болж буй “Poland Open” тэмцээнд 55 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр финалд хэсгийн барилдаанд дийлдсэн “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга ОХУ-ын Ольга Хорошавцеватай дахин хүч үзэж цэвэр ялагдаж …

  • 11 June

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 270 иргэн эх орондоо ирлээ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу 10-ний 22:03 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 270 иргэн ирж,  “Тоёоко-Инн”  зочид буудалд  тусгаарлалаа. Мөн дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон болон коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэдийг гэрийн ажиглалтад шижлүүлэд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. онлайн кредит на киви кошелёк zaymi-bistro.ru займ на киви кошелек без отказов мгновенно payday …

  • 11 June

    Хотын дарга үерийн далан сувгийг цэвэрлэх ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өглөө

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Энэ үеэр   үерийн улмаас эвдэрч, гэмтсэн зам болон үүссэн нөхцөл байдлын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням нар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотод зургадугаар сарын 6, 7–ны өдрүүдэд орсон 20-25 см зузаантай цас, хур борооны улмаас зуслангийн бүсийн Сэлбэ, Толгойтын гол руу уулын цасны шар …

  • 11 June

    Д.Сумъяабазар: Долдугаар сарын 1 гэхэд нийслэлийн иргэдийг вакцинд бүрэн хамруулах хэрэгтэй

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж коронавирусийн халдварын эсрэг авч, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулж, нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 85 хувь нь дархлаажуулалтын II тундаа хамрагдаад байгааг хэлсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Долдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн иргэдийг вакцинд бүрэн хамруулах хэрэгтэй. Тэгж байж …

  • 11 June

    Тяньжин боомт дахь чингэлгийн бөөгнөрлийг шийдвэрлэж байна

    БНХАУ-ын Тяньжин боомтод 3162 чингэлэг саатаж, бөөгнөрөл үүссэн асуудлыг яаралтай шийдэх тухай Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос тавьсан хүсэлтийн мөрөөр ГХЯ, ЗТХЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, мөн Улаанбаатар төмөр зам ХНН болон холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээ авч ажилласны дүнд тодорхой үр дүн гарч байна. Зургадугаар сарын 9, 10-ны өдөр Тяньжин боомтоос эхтэй импортын чингэлгийн 4 галт тэргийг Замын-Үүд өртөөнд …

  • 11 June

    Where to get a Ukrainian Wife

    When you want to get married to the Ukrainian girl, it is important that know how to find ukrainian wife. Most men think that they will just look for a beautiful Ukrainian girl online and get married. However , if you want to make it happen inside the real world, you have got to find a partner in the Ukraine …

  • 10 June

    Uncomplicated Mongolian Brides Products – Insights

    Any alternative she is going to get to review new issues and cultures is an important instrument in your relationship with a Mongolian lady. Most Mongolian ladies have a powerful sense of household and cultural identification. Even if they truthfully admit to dreaming about leaving the country, they are happy with their history and cultural heritage, traditional arts and crafts, …