Ван Вэньбинь: У.Хүрэлсүх бол Хятадын ард түмний сайн мэддэг Монголын улс төрч

БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь энэ сарын 10-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь Хятадын Гадаад харилцааны яам баяр хүргэж байна гэлээ.

“Өчигдөр болсон Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх ялалт байгуулжээ. Гадаад харилцааны яамны зүгээс ямар байр суурьтай байна вэ”гэсэн сэтгүүлчийн асуултад хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хариулахдаа, Ноён У.Хүрэлсүх бол Хятадын ард түмний сайн мэддэг Монголын улс төрч, урт хугацааны турш Хятад, Монгол хоёр орны найрсаг хамтын ажиллагааг дэмжиж ирсэн бөгөөд хоёр орны харилцааны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан юм. Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд Хятадын талаас баяр хүргэж байна.

Хятад, Монгол бол уул улсаараа залгалдсан найрсаг хөрш, чин үнэнч хамтын ажиллагааны түнш юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа хөгжлийн эрч хүчээ хадгалсаар ирлээ. Цар тахал дэгдсэний дараа хоёр тал тахлын эсрэг хамтран ажиллаж, нааштай үр дүнд хүрсэн. Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны үндсэн дээр илүү их хөгжилд хүргэхийн тулд Монголын талтай үргэлжлэн хамтаар хүчин зүтгэхэд Хятадын тал бэлэн байна” гэжээ.

онлайн кредит на карту круглосуточно zaymi-bistro.ru займы которые дают абсолютно всем на карту круглосуточно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстрые кредиты с плохой кредитной историей credit-n.ru займ на карту сбербанка мгновенно

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …