Monthly Archives: October 2021

October, 2021

  • 20 October

    Чой Чан Ил: 2030 оны Азийн наадмын хөтөлбөрт заалны шүхрийг оруулахаар төлөвлөж байна

    Азийн шүхрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Чой Чан Ил тэргүүтэй төлөөлөгчид МҮОХ-нд зочилж, ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатартай ажил хэргийн уулзалт хийлээ. Азийн холбооноос тус спортыг тив болоод олон улсад хөгжүүлэхэд Монголын шүхрийн холбооны үүрэг оролцоо багагүй бийг ноён Чой уулзалтынхаа эхэнд онцолсон. Мөн Монголд шүхрийн тэмцээн зохион байгуулах, багш дасгалжуулагчдыг чадавхжуулах тал дээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Тэрбээр …

  • 20 October

    250 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч төхөөрөмжийг орон нутгийн эмнэлгүүдэд хүлээлгэж өглөө

    Эрүүл мэндийн яам КОВИД-19 цар тахлын үед өвчтөнүүдэд яаралтай тусламж үзүүлэхэд нэн шаардлагатай 1,000 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч төхөөрөмжийг худалдаж авах ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажлыг дэмжин “Оюу толгой” компани 570 сая төгрөг хандивласан юм. Эрүүл мэндийн яам “Оюу толгой” компанитай хамтран эхний ээлжийн 250 ширхэг төхөөрөмжийг орон нутгийн эмнэлгүүдэд хүлээлгэж өглөө. Хүчилтөрөгч өтгөрүүлэгч нь зөвхөн КОВИД-19 өвчний үед төдийгүй хүчилтөрөгчийн дутагдалд …

  • 20 October

    Д.Батзориг: Импортлогчид барилгын материалаа баталгаажуулалтад хамруулж тохирлын гэрчилгээ авах шаардлагатай

    Импортоор орж ирж буй барилгын материал руу чиглэсэн бодлого, үйл ажиллагааны талаар БХБЯ-ны БМҮХ-ийн дарга Д. Батзоригоос тодрууллаа. – Импортоор орж ирж байгаа барилгын материалын чанар асуудал дагуулдаг. Энэ тал дээр БХБЯ-аас ямар бодлого барьж ажиллаж байна вэ?  Өнөөдрийн байдлаар барилгын материалын 63 орчим хувийг импортоор авч байгаа бөгөөд нийт барилгын материалын 99 орчим хувийг хяналт шалгалтгүй нэвтрүүлж байна. 2021 онд …

  • 20 October

    Л.Нямдаваа: Цагдаагийн байгууллагын мэдээлэлд өмнө мөрдөгдөж байсан эрүүгийн байцаан шийтгэх хуулийг сэргээх, хэрэглэх санаа агуулагдаагүй

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2021 оны аравдугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний зөвлөгөө”-ний талаар Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Нямдаваагаас тодрууллаа. -Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдсан “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний зөвлөгөө”-ний тухай болон уг зөвлөгөөнд цагдаагийн байгууллага ямар асуудлыг дэвшүүлэн оролцсон тухай …

  • 20 October

    Үндэсний бөхийн мэргэжлийн лиг аравдугаар сарын 24-нд болно

    Монголын үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдааны тов гарлаа. “Хил хязгааргүй спорт” төрийн бус байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоо, “Эрхэт Монгол” групп, ТВ8 телевизийн хамтран хэрэгжүүлж буй үндэсний бөхийн лигийн барилдаан энэ сарын 24-нд “Бөхийн өргөө”-нд явагдана. Нэгийн даваа  13:00  Бөхчүүдийн танилцуулга 13:20  1 дэх 8 бөхийн барилдаан            У.н Б.Бат-Эрдэнэ      А.н Б.Баатарболд            А.а П.Өсөхбаатар     А.а Б.Чинбат            У.н …

  • 20 October

    О.Алтангэрэл:Шүүхээс хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаадаг явдлыг зогсоох нь зөв, гэхдээ…

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэн билээ. Нэр бүхий гишүүдийн өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн мэдүүлсэн уг төслөөр эрүүгийн хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс прокурорт буцаадаг, эсвэл дахин хэлэлцүүлэхээр болдог зохицуулалтыг хүчингүй болгохоор тусгаад буй юм. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын …

  • 20 October

    Европын Кино Наадам цахимаар зохион байгуулагдана

    Европын кино наадам 10-р сарын 25-наас 11-р сарын 21-ний өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдана. Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайдын яамдтай хамтран зохион байгуулдаг энэхүү кино наадам нь та бүхнийг Европын кино ертөнцөөр 10-р сарын 25-наас 11-р сарын 21-ний өдрүүдэд аялуулах болно. Наадмын хүрээнд Санденс, Канн, Венец зэрэг нэр хүндтэй олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн 16 бүтээлийг толилуулах бөгөөд …

  • 20 October

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Өнөөдөр аргын тооллын 2021 оны аравдугаар сарын 20. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын адаг шар нохой сарын шинийн 15. Буд гараг. Шийдэм одтой, гурван хөх мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Хяруу унах улирал 9 цаг 19 минутанд эхэлнэ. Өдрийн наран 7 цаг 19 минутад мандан, 17 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр тахиа …

  • 20 October

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

    2021 оны 10 сарын 20-ны 08 цагаас 20 цаг  хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.  Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм, Алтайн өвөр говиор 11-16 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.      УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. 7-9 хэм дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. …

  • 19 October

    С.Амарсайхан: Гашуунсухайт боомтын шинэчлэлийн үр дүнд экспортын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

    Коронавирус цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, мэргэжлийн шинжээчдийн таамаглал, бизнесийн салбарт тулгарч буй эрсдэлүүдийг судалж, илрүүлэх, төр хувийн хэвшлийн оролцоотойгоор хамтран хэлэлцдэг “Мандал эрсдэлийн форум” 12 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Форумд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан оролцож, нийгэм, эдийн засгийн эрсдэлийг даван туулах чиглэлээр илтгэл тавилаа. Тэрээр илтгэлдээ нийгэм болон байгалийн эрсдэл, эдийн засгийн эрсдэл …

  • 19 October

    6-11 насны хүүхдийн 98 хувь нь томуугийн эсрэг вакцинд хамрагджээ

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2021.10.19/ хуралдаанаар цар тахлын үеийн боловсролын салбарын үйл ажиллагааны талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонслоо. Дэлхийн улс орнууд сургуулиа нээсэн эсэх талаар ЮНЕСКО-гийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн мэдээллээр дэлхийн 182 улс (бүрэн нээсэн 134, хэсэгчлэн нээсэн 48) сургуулиа бүрэн болон хэсэгчлэн нээсэн бол 13 улс коронавируст халдварын улмаас …

  • 19 October

    Цэрэг татлага нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 21-нд эхэлнэ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/-ын Цэргийн штабаас нийслэлийн цэрэг татлагын товчооны нэгдсэн хурлыг зохион байгууллаа. Тус хурлаар 2021-2022 оны хугацаат цэрэг татлагыг хэрхэн зохион байгуулах, цэргийн анги, цэрэг татлагын комиссууд хэрхэн ажиллах, юунд анхаарах талаар хэлэлцлээ. Энэ үеэр мөн 2020-2021 оны цэрэг татлагаас халагдан ирсэн цэргүүдийг хэрхэн хүлээж авсан талаар мэдээлсэн юм. Тодруулбал, Зэвсэгт хүчин болон хилийн анги, байгууллагаас халагдсан дайчдыг энэ сарын 15-16-ны өдрүүдэд хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн …

  • 19 October

    С.Эрдэнэболд:Байт харвааг бүх нийтийн спорт болгон хөгжүүлэх бүрэн боломжтой

    Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Монголын байт харвааны холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч С.Эрдэнэболд тэргүүтэй тус холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.  Энэ үеэр байт харвааны спортыг хөгжүүлэх, жилийн аль ч үед энэ спортоор хичээллэдэг тамирчид бэлтгэл хийх боломж бүхий зориулалтын заал, бэлтгэлийн төв бий болгохтой холбоотой дэд бүтцийг сайжруулах талаар ярилцлаа. Мөн Монголын байт харвааны холбооны газартай холбоотой үүсээд буй нөхцөл …

  • 19 October

    Шатар сонирхогчдын ДАШТ-д УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан тэргүүтэй таван тамирчин оролцож байна

    Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Аравдугаар сарын 16-26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Грек Улсын Родес хотноо зохион байгуулагдаж буй тус тэмцээнд Монгол Улсаас таван тамирчин оролцож байна. Тэмцээний 1,700 хүртэлх ангилалд өсвөрийн шилдэг шатарчдын нэг Н.Содбилэгт, шатрын зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан, 2,000 хүртэлх ангилалд ДШХ-ны дэд мастер, өсвөрийн шилдэг шатарчид М.Мандухай болон Б.Тэнүүнболд, 2,300 хүртэлх ангилалд 2019 оны …

  • 19 October

    Монголын Балетын үндэсний IV уралдааны бүртгэл эхэллээ

    Монголын балетын хөгжил сангаас зохион байгуулдаг “Монголын Балетын үндэсний IV уралдаан”-ы бүртгэл энэ сарын 15-наас эхэллээ.  Тус уралдаан нь сонгодог урлагийг сонирхон хичээллэдэг монгол хүүхэд, багачуудын балетаар хичээллэх хүсэл эрмэлзлийг урамшуулах, хөгжин дэвших орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулж, сургалтын байгууллагуудын холбоо харилцааг дэмжих үндсэн зорилтуудын хүрээнд хэрэгжүүлж ирсэн “Монголын балетын хөгжил сан”-гийн нэр хүндтэй төслийн нэг юм.  Энэ удаагийн уралдааныг цахимаар …