Сүүлийн жилүүдэд Монгол Улсад газар хөдлөлтийн идэвхтэй бүс нэмэгдэж байгаатай холбогдуулан газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан мэдээллэх, амжиж анхааруулах шинэ станцуудыг байгуулах, шаардлагатай байршлуудад суурилуулах шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан гаргаж, холбогдох судалгаа тооцооллыг хийх үүргийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн удирдлагуудад 2021 оны 2 сарын 16 ны өдөр болсон УОК-ын өргөтгөсөн хуралдаанд өгч байв. УОК-ын өргөтгөсөн 5 дугаар хуралдаанд гаргасан тус шийдвэрийн …
Yearly Archives: 2021
April, 2021
-
15 April
“Гэрээсээ Гэрэлтье” үндэсний цахим аян эхэллээ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачлагаар “ГЭРЭЭСЭЭ ГЭРЭЛТЬЕ” үндэсний цахим аяныг дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд улс орон даяар зохион байгуулахаар эхлүүлээд байна. “ГЭРЭЭСЭЭ ГЭРЭЛТЬЕ” үндэсний цахим аян нь Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хорио цээрийн хугацаанд өрх гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, гэр бүлээрээ цагийг …
-
15 April
Б.Ууганбаяр: Улаанбаатарт 654, орон нутагт 88 халдварын тохиолдол бүртгэгдэж, гурван иргэн нас барлаа
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.15/ 11:00 цагийн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр“Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 10666 хүнд шинжилгээ хийхэд 742 хүнд коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 18565 болсон байна. Сүүлийн 24 цагт 385 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 10,638 боллоо. Харамсалтай нь сүүлийн 24 цагт хоёр …
-
15 April
Орон нутгийн Онцгой комиссын Шуурхай штабын дугаарууд шинэчлэгдлээ
УОК-ын Шуурхай штабаас үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулж, иргэдэд аль болох чирэгдэлгүй байх, мэдээллийг ил тод, хүртээмжтэй хүргэх зорилгоор ковидын холбогдолтой лавлагаа мэдээллийн дугааруудыг нэгтгэж, “Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийг байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд 21 аймаг, алслагдсан 3 дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын дугааруудыг төсөөтэй хэлбэрт шилжүүллээ. Тухайн аймгийн цахилгаан холбооны буюу суурин утасны дугаарлалтын кодыг мэдэж байхад өөрийн мэдээлэл …
-
15 April
“TOKYO 2020” олимпын наадмыг Монголын 13 телевиз шууд дамжуулна
Цар тахлын улмаас нэг жил хойшлогдоход хүрсэн Токио 2020 зуны Олимпын наадмыг албан ёсны онцгой эрхтэйгээр өргөн нэвтрүүлгийн 13 телевиз шууд дамжуулан хүргэхээр боллоо.Өмнө нь Монголын телевизүүд зуны Олимпын наадмыг хоёр удаа, тухайлбал, 2008 болон 2012 онд хамтран дамжуулж байсан түүхтэй. Хамтран ажилласны гол ололт нь Олимпын бүхий л спортын төрлийн тэмцээн уралдааныг олон сувгаар цаг алдалгүй шууд дамжуулах, тв …
-
15 April
Хүндэтгэн үзэх шалтгаанаар орон нутгийг зорих иргэдийг шинжилгээнд хамруулах явуулын цэгийн байршил
Орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул, уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэдийг PCR шинжилгээнд хамруулах явуулын цэгийн байршлыг танилцуулж байна. Үүнд: – Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” спортын ордон, – Сонгинохайрхан дүүргийн 5 шарын “Номин агуулах”-ын гадна талбай -Баянзүрх дүүргийн …
-
15 April
Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц газардлаа
Сөүл-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгийн онгоц өнөө өглөө 06:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Нислэгийг БНСУ-ын Asiana Airline /Асиана эйрлайнз/ компани үйлдсэн юм. Тус нислэгээр 162 иргэн ирлээ.Иргэдийг “Тайж”, “Лион”, “Мөнх-Хустай” зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
-
15 April
Шинжилгээнд зайлшгүй шалтгаантай иргэдийг хамруулна
Нийслэлийн хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болон зайлшгүй шалтгаантай иргэд нотлох баримт бичгээ үзүүлээд дараах цэгүүдэд шинжилгээнд хамрагдана. Үүнд: -Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль -Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль – Баянгол дүүргийн 13 дугаар сургууль Шинжилгээний цэгүүд 10:00-17:00 цагт ажиллах бөгөөд цаг авах шаардлагагүй гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
-
15 April
Хилэнцийнхэн өсөн дээшилнэ
Хонь Хонины ордныхон сэтгэл хөдлөлөөр дүүрэн байна. Уйлах, инээх нь амархан. Өнөөдөр таны эргэн тойронд байгаа хүмүүс нь хамгийн ойрын хүмүүс байна. Тэд таны тайван бус сэтгэл санааг тэсвэрлэхэд амаргүй байх болно. Сэтгэл хөдлөлөө хамгийн тохиромжгүй мөчид бүү гарга. Үхэр Өөрийгөө татаж авбал зохистой зуршлуудаасаа сал. Хүчтэй сэтгэл хөдлөл нь таны зэвсэг болж, саад бэрхшээлийг даван туулж, зорилгодоо хүрэхэд тусална. …
-
15 April
Үс засуулбал эд баялаг төгөлдөр болно
2021.04.15 / ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 3 ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САРЫН ХОЁР ХАР ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР Үс засуулвал: Эд мал баялаг төгөлдөр болно.Наран ургах, шингэх: 06.03-19.42Барилдлага: Хүчин төгсөхШүтэн барилдлага: ХүрэлцэхүйСуудал: Шороо Аргын тооллын 4 сарын 15, Бархасвадь гараг. Билгийн тооллын 3, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 03 минутад мандан, 19 цаг 42 минутад жаргана. Тухайн …
-
15 April
Acquire a Bride Over the internet – Are Foreign Brides to be Legit?
Most postal mail order woman services possess a database of 25, 1000 or more girls looking for partners. The companies update the listings on a quarterly basis. Although the quantity of women can be estimated being around 75, 000 annually, many are not really from the same country because their intended husbands. In fact , a lady from the Israel …
-
14 April
НИТХ:Үнийн өсөлт, зохиомол хомсдлын эсрэг ШӨХТГ-тай хамтран ажиллана
Дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт нийслэлийн хэмжээнд хонины мах килограмм нь дунджаар 11.941 төгрөг, үхрийн мах килограмм нь дунджаар 13.636 төгрөгийн үнэтэй байсан юм. Энэ сарын 10-наас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор зарим худалдааны төвд үхрийн мах килограмм нь 18.000 төгрөг болж өсчээ. Энэ мэтчилэн цар тахлын үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор өсгөж, хомсдол үүсгэсэн аж.Тиймээс нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдрийн хурлаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай …
-
14 April
НИТХ:Хүүхдийн паркийн газрын маргаантай асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа
Энэ сарын эхэнд нийслэлийн ИТХ-д Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын асуудалтай холбоотой нийтийн сонсгол зохион байгуулах 103 иргэний гарын үсэгтэй хүсэлт ирсэн юм. Эдгээр иргэд хүсэлтдээ 1990 оноос хойших хүүхдийн паркийн эзэмшлийн газартай холбоотой мэдээлэл, хот төлөвлөлтийн мэдээлэл, нийслэлийн удирдлагын бодлогын баримт бичгүүдтэй танилцах тухай дурджээ. Иймээс нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдрийн хурлаар хүүхдийн паркийн газрын маргааныг шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа. …
-
14 April
Л.Энх-Амгалан: Боловсролын реформыг цаг алдалгүй хийх нийгмийн шаардлага байна
УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар өнөөдөр /2021.04.14/ “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт ба Монголын хөгжлийн загвар” зөвлөлдөх цахим уулзалт боллоо. Цахим уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн, БСШУ-ны Байнгын хорооны дарга Г.Дамдинням, Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Тамүра Эрико, Олон улс судлалын хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн, доктор Б.Сэржав, Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн …
-
14 April
Хатуу хөл хориог чанд мөрдөн, албан хаагчдын шаардлагыг биелүүлэхийг уриалж байна
Сонгинохайрхан дүүргийн Таван шарын автобусны буудал дээр 20 орчим хүн автобус хүлээн зогсоно. Автобус 5-10 минутын хугацаатай ирж, зорчигчдоо суулгаад хөдлөх ч хүний хөдөлгөөн үл татрах аж. Цэнхэр хувцсаар ижилссэн гурван шалгагч зорчигчдын автобусны картыг цэнэглэхийн зэрэгцээ автобусанд суух, буухад хүн хоорондын зай барих, амны хаалтаа зүүх, бээлийгээ өмсөөрэй гэх мэт шаардлага тавина. Иргэд харин үүнийг үл тоон, автобус руу …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл