Monthly Archives: May 2022

May, 2022

  • 18 May

    Д.Сумъяабазар: Нийтийн тээвэрт цахим шилжилтийг үндэсний компаниудтай хамтран хэрэгжүүлнэ

    Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд Засгийн газраас гаргасан шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар танилцууллаа. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. -Нийтийн тээврийн парк шинэчлэлийг ямар санхүүжилтээр хийх вэ? -Дотоодын болон гадаадын эх үүсвэрээр хийнэ. Хятадын Хөгжлийн банк, Экспорт-Импортын банк болон Монголын дотоодын банк гэсэн схемээр явж байна. Бид богино хугацаанд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхээр …

  • 18 May

    Нийтийн тээврийн шинэчлэлийг 2024 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр боллоо

    Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлэх шинэчлэлийн талаар хэлэлцлээ. Хуралдаанаас 2024 он гэхэд нийтийн тээврийн салбарт бүрэн шинэчлэл хийх үүргийг  өгсөн. Энэ тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. -Нийслэлийн нийтийн тээврийн салбарын шинэчлэлийн талаар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Улаанбаатар хотод нэн шаардлагатай байгаа нийтийн тээврийн парк …

  • 18 May

    Засгийн газар: Циркийн байрыг зориулалтын дагуу ашиглахыг үүрэг болгов

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Соёлын сайд Ч.Номин циркийн урлагийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүллээ. Соёлын сайд Ч.Номингийн танилцуулгад дурдсанаар, циркийн урлагийг тогтвортой хөгжүүлэх нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгаа бөгөөд зориулалтын байр талбай, орчин нөхцөлд циркийн урлагийн үйлчилгээ үзүүлэх, циркийн урлагийн цаашдын хөгжлийг дэмжих талаар зохих арга хэмжээ авах шаардлагатай тул Засгийн газрын хуралдаанд …

  • 17 May

    УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгохыг холбогдох албаныханд үүрэг болголоо

    УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр ардчилсан нийгэмд төр иргэддээ нээлттэй байх нь зүй ёсны хэрэг гэдгийг онцлоод, Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгох журмыг боловсруулж, танилцуулахыг үүрэг, чиглэл болголоо. Энэ хүрээнд: 1.Төрийн ордонтой танилцахаар ирсэн иргэдийн хувцаслалтад тавигдах ёс зүйн шаардлага буюу “дресс код”-ыг аль болох хөнгөвчлөх, иргэдэд хүндрэл бэрхшээлгүй байхаар зохицуулалт хийх; 2.Төрийн …

  • 17 May

    Байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлөөр дамжуулан хүүхдийн эрхийг хамгаалах талаар зөвлөлдлөө

    Хүүхдийн сурч боловсрох эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгоход дэмжих үүднээс Баянгол дүүрэг “Хүүхдийн төлөө бидний оролцоо” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Баянгол дүүргийн байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөнөөр аж ахуйн нэгж, байгууллагууд дэргэдээ эцэг эхийн зөвлөл ажиллуулахын ач холбогдол, тухайн байгууллагад ажиллагсдын хүүхдүүд сурч боловсрох, аюулгүй орчныг хэрхэн бүрдүүлж, ёс заншил, соёл, хөгжлийн бусад …

  • 17 May

    “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд болно

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар зохион байгуулагдах 31 дэх удаагийн номын баяр 2022 оны тавдугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр тус арга хэмжээг зохион байгуулах комиссын гишүүдтэй уулзаж, бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын талаар санал солилцлоо. Ном, бичиг соёлоо дээдэлдэг номын баярын …

  • 17 May

    “Кансат-2022” үндэсний тэмцээн үргэлжилж байна

    Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд залуус, инженер, судлаачид болон нийгэм, олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой “Кансат-2022” үндэсний V тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд МУИС, ШУТИС, ХААИС, ҮБХИС, “Шинэ монгол”, “Монгол коосэн” зэрэг сургуулиас бүрдсэн нийт 15 баг оролцож буй. Багууд тэмцээнд оролцохоос өмнө чиглүүлэх сургалтад хамрагдаж, урьдчилсан болон …

  • 17 May

    Иргэд:Гүйцэтгэх албан тушаалтнууд ажилдаа хариуцлагагүй хандаж, иргэдэд хүнд суртал үүсгэдэг

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдах албан тушаалтнууд Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа. Уулзалтад 60 гаруй иргэн оролцож, тулгамдсан 37 асуудлаар санал, хүсэлтээ илэрхийлэв. Иргэд газрын зөрчил, барилга, автомашины зогсоол, эрүүл мэндийн тусламж зэрэг асуудлыг онцлон хөндлөө. Тухайн асуудлуудад холбогдох албаныхан хариу тайлбар өгч, иргэдийн гомдол, саналыг шийдвэрлэхээ илэрхийлсэн …

  • 17 May

    Н.Баярмөнх:Баянзүрх дүүрэгт шинээр ТҮЦ тавиулахгүй

    Баянзүрх дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр дараах асуудлыг хэлэлцсэн. Үүнд Цэцэрлэг сургуулийн хүртээмжийн талаарХаламжаас хөдөлмөрт төсөл хөтөлбөрийн талаарИргэдийн зүгээс ТҮЦ нэмж байршуулахгүй гэх өгсөн шаардлагын талаар хэлэлцлээ. Цэцэрлэг сургуулийн хүртээмжийн хувьд Баянзүрх дүүрэгт өнөөдрийн байдлаар 3 ээлжээр хичээллэдэг цэцэрлэг, сургууль байхгүй ч цаашид хүн амын өсөлт, суурьшилтаас болж үүсэх эрсдэлтэй. Тиймээс нэг хороонд дор хаяж нэг цэцэрлэг, сургууль …

  • 17 May

    АТГ-аас өнгөрсөн долоо хоногт 10 объектод нэгжлэг хийжээ

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 5 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 26 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 108 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 68 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 615 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …

  • 17 May

    АТГ:Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан бусдад давуу байдал бий болгож Авлигын эсрэг хууль зөрчсөнийг тогтоов

    Төрийн албаны зөвлөлөөс “Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт тавьж, хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хяналт шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авч ажиллахын зэрэгцээ зарим аймгийн удирдлагуудад удаа дараа үүрэг даалгавар өгсөөр байхад бусдад давуу байдал бий …

  • 17 May

    “Онцгойн төгөл”-д 4500 чацаргана тарьж, ургуулна

    Онцгой байдлын байгууллагаас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 хаврын тариалалтын өдрүүдэд 74387 мод тарьж ургуулахаас ОХУ-ын ШУА-ийн харьяа Сибирийн цэцэрлэгжүүлэлтийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэмжлэгээр 30750 жимс, 4400 улиас, хус мод тарих ажлыг албаны хэмжээнд өрнүүлж байна. Энэ хүрээнд Дундговь аймгийн Онцгой байдлын газраас “Онцгойн төгөл” төслийг хэрэгжүүлж, нээлтээ хийлээ. Алба хаагчид тус төгөлд алба хаагчдын хүнсний хэрэгцээнд зориулж 4500 …

  • 17 May

    Тариаланчид мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийг заагласан хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг хүсэж байна

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн Жаргалант суманд ажиллаж, “Хөх Баянбулаг” ХХК болон ногоочдын хаврын тариалалтын явцтай танилцлаа. “Хөх Баянбулаг” ХХК 6,160 га эргэлтийн талбайтай. Жилд дунджаар 2,000-2,700 га-д тариалалт хийж 3,000-4,000 тн ургац хураадаг. Энэ жил 2,000 га-д буудай, 1,200 га-д тосны ургамал тариалж, 2,800 га-д уринш боловсруулахаар ажиллаж байна. Мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийг заагласан хууль тогтоомж байгаа …

  • 17 May

    Татварын асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд зохицуулбал өндөгний хэрэгцээг дотоодоос бүрэн хангах боломжтой

     Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Түмэн шувуут” ХК-ийн өндөглөгч тахианы аж ахуйд ажиллалаа. Энэ аж ахуй 430 мянган шувуутай бөгөөд жилд 80 сая ширхэг өндөг үйлдвэрлэж байна. Энэ нь манай улсын өндөгний хэрэглээний 23 хувь, дотоодын зах зээлийн 45 хувийг хангадаг гэсэн үг юм. 2019 оноос үйлдвэрлэлээ өргөтгөн СХД-ийн 21 дүгээр хороо, Их булагт “Түмэн шувуут-2” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Одоогоор 40 мянган дэгдээхийн …

  • 17 May

    300 тэрбум төгрөгөөр 50 га талбайд хүлэмж барихад нийслэлчүүдийн хэрэгцээг бүрэн хангана

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Төгс ургац” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйтай танилцлаа. Тус компани Голланд загварын 18,000 м2 хүлэмжийг 2016 онд Улаанбаатар хотын СХД-ийн 21 дүгээр хороонд  байгуулсан байна. Тус хүлэмж нь халаалт, усалгаа, бордоо, агаарын чийгшлийн тохируулга зэрэг орчин үеийн технологийн шаардлагыг бүрэн хангасан, жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Өдөр бүр 2-4 тн улаан лооль, өргөст хэмхийг Барс зах болон …