Monthly Archives: May 2022

May, 2022

  • 13 May

    С.Одонтуяа: Хүүхэд хамгааллын тухай хууль болон Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай

    Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн төлөөлөл болох УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Б.Саранчимэг, Б.Баярсайхан, Ч.Ундрам нар НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Дебора Коминитэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.  НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Дебора Комини хэлэхдээ, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь эмэгтэйчүүдийг тэгш эрхээ эдлэхэд нь аюул заналхийлэл, саад бэрхшээл учруулж байгаагийн нэг …

  • 13 May

    “Яг түүн шиг-2022” шоуны оролцогчид НЯМ гаригт хэний дүрд хувирах вэ?

    Боловсрол суваг телевизийн уран бүтээлчид Endemol Shine Group-ийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг дөрвөн жил амжилттай зохион байгуулж, үзэгчдийн хүртээл болгосон билээ. Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас соёл, урлагийн салбарын үйл ажиллагаа түр завсардаж, “Яг түүн шиг” шоу ч хоёр жил зохиогдоогүй юм. Тэгвэл энэ жилийн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн эхний дугаар өнгөрсөн Ням гаригт үзэгчдийн …

  • 13 May

    Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг Н.Наранбаатар найруулна

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанд Урлаг соёлын салбар хороо наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа болон Төрийн хүндэтгэлийн концертыг зохион байгуулах найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарыг ажиллуулахаар санал оруулж, танилцуулсан юм.  Уг асуудлыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын гишүүд хэлэлцэн баталлаа.

  • 13 May

    “Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээнд гадаадын тамирчид оролцоно

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээнийг тавдугаар сарын 28-ны бямба гарагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Цар тахлын улмаас хоёр жил завсарласан тус тэмцээнийг энэ жил хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо жил бүр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээний зохион байгуулалтыг хариуцан ажилладаг. Тус холбооны гүйцэтгэх захирал С.Өнөрбаяр “Тэмцээний үеэр тамирчдад …

  • 13 May

    “Улаанбаатар марафон-2022”-д технологийн дэвшил ашиглана

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээнийг тавдугаар сарын 28-ны бямба гарагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Цар тахлын улмаас хоёр жил завсарласан тус тэмцээнийг энэ жил хэрхэн зохион байгуулах хийгээд шинэ, содон зүйлс юу байгаа тухайд хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө. “High Payment Solutions” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Наранбат:Бид санаачилга гарган, НЗДТГ, Нийслэлийн Биеийн тамир, спортын газартай  хамтран …

  • 13 May

    А.Болдмаа:“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээний маршрутад өөрчлөлт ороогүй

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээнийг тавдугаар сарын 28-ны бямба гарагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Цар тахлын улмаас хоёр жил завсарласан тус тэмцээнийг энэ жил хэрхэн зохион байгуулах хийгээд шинэ, содон зүйлс юу байгаа тухайд хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө. Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Спорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн дарга А.Болдмаа “ “Улаанбаатар марафон-2022” олон …

  • 13 May

    Нийслэлийн 10 гэр бүлийг алдаршуулав

    НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран онцлох 10 гэр бүлийг алдаршуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд болов. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий нар эдгээр гэр бүлд шагнал гардууллаа. Хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл …

  • 13 May

    “Өнөр” цогцолбор сургууль олимпын танхимтай боллоо

    “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдаан улс орон даяар өрнөж, ерөнхий боловсролын сургуулиуд идэвхтэй хамрагдаж буй. Сонгинохайрхан дүүргийн “Өнөр” цогцолбор сургууль олимпын танхимаа шинээр байгуулж, нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Сонгинохайрхан дүүргийн БТСГ-ын дарга Ц.Сосорбарам, тус дүүргийн “Сараево” олимпын зөвлөлийн дарга Л.Болормаа, олимпын зөвлөлийн УЗ-ийн дарга Г.Лувсансамбуу, “Өнөр” цогцолбор сургуулийн захирал Б.Чойдорж, олимпын танхимын …

  • 13 May

    ЭМЯ:Эрүүл мэндийн салбарт ирсэн санал гомдлыг 97,2 хувьтай шийдвэрлэсэн

    Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдийн зүгээс Эрүүл мэндийн салбарт хаяглан ирүүлсэн санал, гомдлын шийдвэрлэлтийн талаар Эрүүл мэндийн яамны удирдлагууд мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл, Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд нар тавдугаар 09-ний өдөр 14.00-17.00 цагт …

  • 13 May

    У.Хүрэлсүх:Ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, хүнсний хувьсгал хийцгээе

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар мэдээлэл хийж үг хэлэв. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд аа, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ээ, Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Улс орны нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос …

  • 13 May

    У.Хүрэлсүх:Хүнээ хамгаалъя, хөгжүүлье гэвэл хүнсээ сайжруулах ёстой

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2022.05.13/ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар мэдээлэл хийж үг хэлэв. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна. –Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байж ирсэн, цаашид ч байх учиртай.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал нь монгол хүн бүрийн аюулгүй байдалтай шууд холбоотой. Хүнээ хамгаалъя, хүнээ хөгжүүлье гэвэл …

  • 13 May

    “Европ дахь Монголчуудын ахмадын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах XII тэмцээн” болов

    Гадаад харилцааны яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Монгол Улсаас БНФУ-д суугаа ЭСЯ, Гэрэгэ холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбооны Европ дахь салбар зөвлөл хамтран “Монголын бүх ард түмний XV наадам”-ын хүрээнд “Европ дахь Монголчуудын ахмадын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах XII тэмцээн”-ийг Францын Роун хотноо 5 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав. Тэмцээнд Австри, Испани, Их Британи, Франц, Швейцарь, Польш, …

  • 13 May

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын тавдугаар сарын 13. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Зуны тэргүүн хөхөгчин могой сарын 12. Сугар гараг. Тугчин одтой, таван шар мэнгэтэй улаан бар өдөр. Өдрийн наран 5 цаг 17 минутад мандан, 20 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг …

  • 13 May

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2022 оны 05 сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, …

  • 13 May

    Альцгеймер өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цаг алдалгүй мэдрэлийн эмчид үзүүлэх шаардлагатай

    Ахимаг болон 60-аас дээш насанд үүсдэг оюуны хомстлын хамгийн их тохиолддог шалтгаан нь Альцгеймерын өвчин юм. Анхны шинж тэмдэг 40 наснаас хойш илэрдэг ч 70 наснаас хойш гурван хүн тутмын нэг нь өвдөх эрсдэлтэй юм. Энэхүү өвчнөөр ихэвчлэн эмэгтэйчүүд өвддөг байна. Альцгеймер өвчнөөр ихэвчлэн оюуны ачаалал бага шаарддаг мэргэжилтэй, хүмүүс өвчилдөг Харин оюун ухааны өндөр ачаалалтай ажилладаг хүмүүсийн тархинд мэдрэлийн …