Monthly Archives: May 2022

May, 2022

  • 12 May

    “Станбул-2022”: Ж.Нямсүрэн эхний ялалтаа авлаа

    Туркийн Станбул хотод сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ энэ сарын 6-20-ны өдрүүдэд зохиогдож  байна. Энэхүү тэмцээнд манай улсын есөн ширэн бээлийтэн өрсөлдөж байгаа бөгөөд 48 кг-ын жинд “Хангарьд” спорт клубын тамирчин, спортын мастер Жанчивын Нямсүрэн эхний тулаанаа хийв.  Тэрбээр 1/16 шигшээд Непалийн Сусма Тамангийг 3:2-оор буулган авснаар Монголын баг тамирчдын ялалтын салхийг хагаллаа.  Ж.Нямсүрэн дараагийн тулаанаа тавдугаар сарын 14-нд хийх бөгөөд түүний өрсөлдөгч нь Венесуэлийн Анаонис Рохас Кадено юм.

  • 12 May

    Фото:“Бид ирээдүйн төлөө хамтдаа-Монголын ард түмний нүдэнд Бээжингийн өвлийн олимп” үзэсгэлэн

    БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Засгийн газрын тохируулагч агентлаг БТСУХ-ноос санаачлан зохион байгуулж буй “Бид ирээдүйн төлөө хамтдаа-Монголын ард түмний нүдэнд Бээжингийн өвлийн олимп” сэдэвт гэрэл зураг, гар зургийн үзэсгэлэн Blue Mon төвд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц нар оролцов. Уг үзэсгэлэнд БНХАУ, Монголын гэрэл зурагчдын 48 зураг дэлгэгдсэн байна. Үүний …

  • 12 May

    Их дэлгүүрийн зүүн талын авто замын шинэчлэлийн ажлыг маргаашаас эхлүүлнэ

    Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлын хүрээнд 14 байршлын гол болон туслах гудамж замыг шинэчилнэ. Тодруулбал, Баруун Сэлбийн гудамж буюу Энхтайваны өргөн чөлөө, Их дэлгүүрийн зүүн урд талын уулзвараас хойшоо Тэди төвийн зүүн хойд уулзвар хүртэл 600 метр авто замын шинэчлэлийн ажлыг тавдугаар сарын 13-наас зургаадугаар сарын 1-н хүртэл гүйцэтгэхээр төлөвлөжээ. Тус ажлын …

  • 12 May

    Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

     Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.05.12) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар   Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.     Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар таницлууллаа.      Монгол Улсын Их Хурал …

  • 12 May

    Г.Мөнхбаатар:Иргэн, аж ахуйн нэгж шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Газрын тухай хуулиар албадан буулгах арга хэмжээ авна

    Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим хэмжээний тухай” А/388 дугаар захирамж гарсан. Энэ хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхээр 188 байршилд 4860 гарааш буулгах ажил гуравдугаар сарын 15-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 2073 гарааш буулгаад байна. ГАРААШ БУУЛГАХ, ГАЗРЫН ЗӨРЧИЛ АРИЛГАХ АЖЛЫН ЯВЦ …

  • 12 May

    Г.Лхам:Урин дулааны цагт хууль бусаар мод бэлтгэх болон ашигт малтмал олборлох, ан агнах гэмт хэрэг түлхүү үйлдэгддэг

    Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Г.Лхамтай Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар ярилцлаа. Он гарснаас хойш Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг цагдаагийн байгууллагад хэд бүртгэгдсэн бэ? Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг он гарснаас хойш эхний 4 сарын байдлаар 238 бүртгэгдсэн байна. Үүнийг төрлөөр нь авч үзвэл хууль бусаар …

  • 12 May

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн бүсийн захирлыг хүлээн авч уулзав

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал, хатагтай Дэбора Коминиг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ, түүний дотор НҮБ-ын Хүүхдийн сан дорвитой хувь нэмэр оруулж ирснийг Ерөнхийлөгч тэмдэглэв. Ковид-19 цар тахлын үед эм, вакцин, хүүхдийн бичил тэжээл, хүчилтөрөгчийн хангамж хэрэгсэл нийлүүлж, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэхэд тусламж, дэмжлэг …

  • 12 May

    Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолыг сувилагч П. Зинад хүртээв

    Өнөөдөр тохиож буй Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ: “Улсдаа тасралтгүй 43 жил ажиллаж, мэс заслын албанд зүтгэхдээ Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний эрүүл мэндийг сахин хамгаалах болон эрүүл мэндийн хувийн хэвшлийн салбарт идэвхитэй ажиллаж, “Лазерын тусламжтайгаар хийх анхны мэс засал” хийгээд “Хээрийн нөхцөлд хийх мэс засал”-ын …

  • 12 May

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сувилахуйн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүлэв

    “Сувилагчид ээлтэй Монгол-2022” сэдэвт сувилахуйн үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Энэ салбарт ажилладаг 13 мянга гаруй сувилагчийн төлөөлөл болох 800 гаруй хүн энэ чуулганд оролцож ололт амжилт, хүндрэл бэрхшээл, цаашдын зорилт зэргээ хэлэлцэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний чуулганыг нээж үг хэлэн,  Олон улсын сувилагчдын баярын мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: “Сувилахуйн …

  • 12 May

    Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 09.30 минутад эхэлсэн боловч шүүх хуралдааныг даргалагч шүүгч Д.Доржсүрэнгээс татгалзан гарах хүсэлт гаргасан. Учир нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шүүгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа нөлөөлөхөөр завдсан үйлдэл гарсан тул шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлж хүргүүлсэн байна. Тус нөлөөллийн мэдүүлгийг …

  • 12 May

    УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хүүхэд хамгааллын асуудалд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдэв

      УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажиллалаа.               Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж байгууллагынхаа үйл ажиллагаа, төсөв санхүү, хүний нөөцийн тулгамдсан асуудлынхаа талаар танилцуулав. Тэрбээр, энэ салбарт мэргэжлийн боловсон хүчин нэн шаардлагатай байгааг онцлоод анхан, дунд шатанд ажилладаг нийгмийн ажилтнуудын нийгмийн баталгаа, тогтвортой суурьшилтай, аюулгүй ажиллах орчин нөхцөлөөр хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь нэн тулгамдсан асуудал …

  • 12 May

    Л.Энх-Амгалан:Англи хэлний 3200 багшийн 20 орчим хувь нь л шаардлага хангасан мэдлэг, чадвартай байна

    Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өчигдрийн хуралдаанд Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, хичээлийн хоцрогдлыг арилгах, сургалтын чанар үнэлгээ, сурах бичгийн агуулгын талаар  Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.  Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, хичээлийн хоцрогдлыг арилгах талаар салбарын сайд мэдээлэлдээ Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр 2004-2018 оны хооронд нийт 21 …

  • 12 May

    Монголын хил орчимд халдвар хамгааллын дэглэмийг чангатгах, боомтын хэвийн ажиллагааг дэмжиж БНХАУ-аас 4 сая юанийн тусламж өгчээ

    Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Хилийн хамтарсан комиссын механизм, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны дэмжлэгээр Өвөр Монголын Өөртөө Засах Ороны /ӨМӨЗО/ Бугат, Хөлөнбуйр, Баяннуур хот, Хянган, Шилийн гол аймаг, Эрээн хотоос Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Өмнөговь аймаг, Замын-Үүд сумын хил орчмын нутаг дэвсгэрт халдвар хамгааллын дэглэмийг чангатгах, хилийн боомтын хэвийн ажиллагааг дэмжих зорилгоор хятадын талаас 4 сая юанийн тусламж хүлээлгэн …

  • 12 May

    МҮЭХ:Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр огцрохыг шаардаж байна

    Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг огцруулах, ил тод нээлттэй хурлаа хийж олон тэрбумын өр төлбөрөө барагдуулахыг шаардлаа. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг шударга бусаар зарцуулж хяналтгүй шийдвэр гаргаж байгааг МҮЭ-ийн холбоо эсэргүүцэж буйгаа илэрхийлж өчигдөр /2022.05.11/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тодруулбал, МҮЭ-ийн холбооноос дараах асуудлуудаар шаардлага хүргүүлж байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн банкнуудад алдсан …

  • 12 May

    Тавдугаар сарын 28-нд “Автомашингүй өдөр” болно

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2022 оны тавдугаар сарын 28-ны бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгохоор шийдвэрлэлээ. Мөн эл өдөр “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээнийг хамтатган зохион байгуулах юм. “Автомашингүй өдөр”-өөр нийслэлийн хэвтээ чиглэлийн гол зам болох Энхтайваны өргөн чөлөө болон хотын төвийн Их тойруугийн замууд, гудамжаар тодотговол, Сөүлийн  болон Бээжин, Анкара, Сүхбаатар,  Их сургууль, Элчин, Хөх тэнгэр,  Партизан, Олимп, Самбуугийн …