Monthly Archives: May 2022

May, 2022

  • 10 May

    121-р сургуулийн “Жаргалант” олимпын танхим нээлтээ хийлээ

    “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаанд ерөнхий боловсролын сургуулиуд идэвхтэй хамрагдаж, олимпын танхимаа шинэчлэн тохижуулж, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 121-р сургуулийн хамт олон аяны хүрээнд “Жаргалант” олимпын танхимыг шинээр байгуулж, нээлтээ албан ёсоор хийлээ. Нээлтийн ёслолд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ, дүүргийн БТСГ-ын дарга …

  • 10 May

    CEO PLUS захирлуудад зориулсан сургалт

    Алсын хараа үнэт зүйлсдээ тулгуурласан урт хугацааны Стратеги хэрхэн боловсруулж нэгж хугацаа бүрт системтэй гүйцэтгэж Санхүү болон мөнгөн урсгал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй чанарыг ханган ажиллаж, Үйл ажиллагаа илүү оновчтой зохион байгуулж, алба нэгж ажилтан бүрийн Гүйцэтгэлийг удирдах боломжийн талаар Байгууллагын удирдлагын түвшний ажилтнуудад зориулсан CEO PLUS сургалтаас СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР СУРГАГЧ БАГШ НАР Сургалт 2022 оны 05 сарын 18-аас 05 сарын 25-ыг дуустал өдөр бүр 18:00- 21:00 цагт Сургалтын талаарх …

  • 10 May

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 283 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 5 дугаар сарын 02-ноос 5 дугаар сарын 06-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 35 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 486 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 23 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг …

  • 10 May

    Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн ярилцлагын шатны сонгон шалгаруулалт болж байна

    Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг 2022 оны гуравдугаар 21-ний өдөр зарлаж, тавдугаар сарын 2-ны өдрийг хүртэл бүртгэсэн. Энэхүү тэтгэлэгт дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн оюутан, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагч, олон улсын болон үндэсний соёл, спортын тэмцээн, уралдаан, наадамд тэргүүн байр эзэлсэн оюутан, гадаадын их, дээд сургуульд магистр, докторын хөтөлбөрт суралцах иргэд оролцсон юм. Тэтгэлгийн бүртгэлээр гадаадын их, дээд …

  • 10 May

    Видео: “Яг түүн шиг-2022 ”шоуны найман оролцогчийн эхний үзүүлбэрүүд

    Боловсрол суваг телевизийн уран бүтээлчдийн Endemol Shine Group-ийн албан ёсны эрхтэйгээр бэлтгэн хүргэдэг “Яг түүн шиг-2022 ” шоу нэвтрүүлгийн эхний дугаар өнгөрсөн Ням гаригт үзэгчдийн хүртээл боллоо. Шоуны эхний дугаарт жүжигчин Х.Баярмаа -МУГЖ Т.Ариунаа МУГЖ С.Наран – Jessi ДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Ө.Уянга-Dua Lipa “Никитон” хамтлагийн дуучин Ч.Мишээл-Mariah Carey Дуучин Б.Чойжилсүрэн /Чойжоо/-Харанга “Дижитал” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг /Эрка/-George Michael “Gangbay” …

  • 10 May

    Дулааны шугам сүлжээний засварын ажил энэ сарын 15-наас эхэлнэ

    Улаанбаатар хотын хэмжээнд 390 орчим км урттай дулааны шугам байдаг бөгөөд үүний засвар арчлалт, аюулгүй байдлыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК хариуцан ажилладаг. Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас баталсан төлөвлөгөөний дагуу 2022 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын  хүрээнд 10 магистраль, шугамыг өргөтгөх, засварлах ажлыг хийнэ. Засварын ажил тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 1-ний хооронд үргэлжилж, өвлийн …

  • 10 May

    Н.Учрал:Тоон гарын үсгийг хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагууд манлайлан оролцох хэрэгтэй

    Улсын Их Хурлаас 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, эцэслэн баталсан билээ. Уг хууль 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлснээр Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг таван жилийн хугацаагаар олгох, иргэний үнэмлэхийн санах ойд үнэ төлбөргүй байршуулахаар тусгасан. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын …

  • 10 May

    Г.Ганхүү: Барилгын материалын үнийн өсөлт, валютын хязгаарлалт зэрэг нь барилгын салбарт сөргөөр нөлөөлж байна

    Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүүтэй ярилцлаа. -Нийслэлийн Орон сууцны бодлогын газар ямар чиг, үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг вэ гэдгээс яриагаа эхэлье? -Нийслэлийн Орон сууцны бодлогын газар нь хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах, дахин шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Манай агентлаг анх нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар, Гэр хорооллын дэд бүтцийн газар …

  • 10 May

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын тавдугаар сарын 10. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Зуны тэргүүн хөхөгчин могой сарын 9. Ангараг гараг. Их морь одтой, найман цагаан мэнгэтэй, харагчин гахай өдөр. Дашнямтай өдөр. Өдрийн наран 5 цаг 21 минутад мандан, 20 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа …

  • 10 May

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхитай, ихэнх нутгаар сэрүүвтэр байна. 2022 оны 05 сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, говь, тал, …

  • 9 May

    Улсын хэмжээнд 18 мянган иргэн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагджээ

    Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ажиллаж, иргэдийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр эрт илрүүлэг оношилгоо болон Засгийн газраас энэ салбарт хэрэгжүүлж буй бодлогыг иргэдэд танилцуулж, тулгамдсан асуудлыг нь судалж, шийдвэрлэхээр боллоо. Мөн тус яамны газрын дарга нар иргэдтэй утсаар холбогдож, санал гомдолд хариу өгсөн юм. Засгийн газрын шийдвэрээр энэ оны  тавдугаар …

  • 9 May

    Л.Оюун-Эрдэнэ:Татварын байцаагч нар ажлаа хийснийхээ төлөө ресторанд үнэгүй хоол иддэг байж болохгүй

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирж буй өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах талаар Засгийн газрын харьяа газар, агентлагийн дарга нартай уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Авлигатай хийх тэмцэл амаргүй ч урагшилж байна. Бид энэ тэмцэлд ялах ёстой. УИХ, Засгийн газрын бодлого анхан, дунд шатанд замхарч болохгүй. 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор 11-11 төвийг Ерөнхий …

  • 9 May

    Б.Сүхбаатар:Гэр хорооллын иргэдийн 80-аас дээш хувь нь орон сууцанд хамрагдах хүсэлтэй байна

    Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатартай гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар ярилцлаа. -Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэдэн байршилд гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж байна вэ. Үүнээс хамгийн том талбарыг онцолбол хаана вэ? -Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 43 байршил эзэнтэй болчихсон, ямар нэгэн байдлаар ажил нь эхлээд байна. Хамгийн сүүлд шалгарсан байгууллагууд иргэдтэйгээ …

  • 9 May

    Нарны замд хучилт хийх тул замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана

    “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд Нарны замд асфальт бетон хучилт хийхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу  хучилтыг тавдугаар сарын 12-ны 00:00 цагт эхлүүлэх юм. Нарны замын шинэчлэлийн талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Энхмандахаас тодрууллаа. -Нарны замыг анх 2003 онд ашиглалтад оруулсан. Түүнээс хойш энэ зам дагуу барилгажилт нэмэгдэж, автомашины хөдөлгөөн …

  • 9 May

    Чингэлтэй дүүрэгт спорт цогцолбор ашиглалтад орлоо

    Олон нийтийн спортын арга хэмжээ, үйлчилгээ явуулах, нийтийн соёл, спорт, эрүүл мэндийг дэмжих зорилготой спортын цогцолбор барилга ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулж эхэллээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд дөрвөн давхар, А, В, С блоктой спорт цогцолборын барилгын угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт болон гадна тохижилтын ажил бүрэн дуусаж, ашиглалтад хүлээлгэн өгөв. 1000 хүний суудалтай тус спорт …