Monthly Archives: May 2022

May, 2022

  • 25 May

    Зургаадугаар сарын 1-нээс БНХАУ-руу нислэг үйлдэнэ

    Засгийн газрын өнөөдрийн/2022.05.25/ хуралдаанаар Монгол Улс, БНХАУ-ын агаарын хилийг нээх тухай хэлэлцлээ. Тус асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Монгол Улс, БНХАУ хооронд агаарын тээврийн нислэгийг сэргээх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Өнөөдрөөс 26 сарын өмнө Монгол, Хятадын хооронд агаарын тээврийн үйлчилгээ зогссон байсан. Манай улсын Элчин сайдын яамныхан холбогдох газруудтай ярилцаж Шанхай, Бээжингээс бусад хотууд руу долоо хоногт нэг удаа нислэг …

  • 25 May

    Эмоци продакшны залуу жүжигчид циркийн үзүүлбэр үзүүлж, циркчид жүжиглэнэ

    “Эмоци” продакшны залуу жүжигчид “Даймонд” циркийн уран бүтээлчидтэй хамтран “Троллууд циркийн гайхамшигт ертөнцөөр” шоу тоглолтыг энэ сарын 31 болон 6 дугаар сарын 01-ний өдрүүдэд хүүхэд багачуудад зориулан тоглохоор бэлтгэлдээ гарчээ. Бэлтгэлийн үйл явцаас харахад үнэхээр сонин содон шийдлийн тоглолтыг үзүүлэх гэж байгаа нь харагдаж байлаа. Тайз дэлгэцийн уран бүтээлчид циркийн гайхамшигт үзүүлбэрүүд үзүүлж, харин циркийн жүжигчид жүжиглэсэн хэлбэрийг гаргаж хосолсон сонирхолтой үзүүлбэрүүдийг бэлдэж …

  • 25 May

    Дэлхийн экспортыг дэмжих форумыг Улаанбаатар хотноо 2023 онд зохион байгуулахаар тохиролцов

    Энэ өдрүүдэд Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Олон улсын худалдааны төв (ОУХТ)-ийн Гүйцэтгэх захирал Памела Коук-Хамилтон нар 5 дугаар сарын 24-нд уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Сайд Б.Батцэцэг өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улс, ОУХТ-ийн хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, тухайлбал тус байгууллагаас манай улсын экспорт, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих тэргүүлэх салбаруудыг тодорхойлсон …

  • 25 May

    Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлүүлэв

    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Эзнээ хошуунд коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас хятадын талын саналаар 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс тус боомтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Хятадын талаас цар тахал хил дамнан халдварлахаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах бодлого хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд Сэхээ боомтод ариутгал, халдваргүйжүүлэлтийн байгууламжийг барьж байгуулсан байна. Улмаар талууд Шивээхүрэн-Сэхээ боомтын улсын хилийн дундын …

  • 25 May

    Агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн ажилд 456.1 тэрбум төгрөг зарцуулжээ

    Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн дэд хороо болон Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо хамтран өчигдөр /2022.05.24/ Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар хурал хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг “Агаарын бохирдлыг стандартын түвшинд хүртэл бууруулж, агаарын чанарт мэдэгдэхүйц ахиц гаргахын тулд Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд Үндэсний хөтөлбөрийг цогцоор нь …

  • 25 May

    Фото:Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд алдарт эхийн одон гардууллаа

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, алдарт эхчүүдэд одон гардууллаа. Хуульд зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг II зэргийн одонгоор шагнана гэж заасан. Энэ жил алдарт эхийн одонгоор улсын …

  • 25 May

    Чех улстай хамтран оюутан солилцоог 20 сарын хугацаатайгаар хэрэгжүүлнэ

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Витопилыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр тал Боловсрол, шинжлэх ухааны яам, Чех улсын Боловсрол, залуучууд, спортын яам хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудыг эрчимжүүлэхээр харилцан ярилцлаа. Яамд хоорондын хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж …

  • 25 May

    Явуухулангийн цэцэрлэгт “Хүрээ үдэш”-ээр зочлоорой

    Уран бүтээлийн “Цэгц аравт” нэгдлээс санаачлан яруу найргийн уншлага, хотын дуу, хөгжим зэрэг урлаг, соёлын чөлөөт үзүүлбэр бүхий их хотын үдшийн чөлөөт хөтөлбөрийг ирэх баасан, бямба, ням гарагууд буюу тавдугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн  Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна.  “Хүрээ үдэш-City night” хэмээн нэрлэсэн энэхүү гурван үдшийн чөлөөт хөтөлбөрт үе үеийн яруу найрагчид хүрэлцэн ирж …

  • 25 May

    Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, хүний нөөцийг бэлдэхээр гадаадын шилдэг их сургуулийн тэтгэлгийг анх удаа олголоо

    Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2021 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-ын дагуу  зохион байгуулж,  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оюутнуудад батламж гардууллаа.   Гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт суралцах сонирхолтой 77, дотоодын их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн дэмжлэг авах хүсэлтэй 146 суралцагч өргөдөл ирүүлснээс нийт 75 иргэнийг журмын дагуу …

  • 25 May

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна. 2022 оны 05 сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, …

  • 24 May

    УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

    Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2022.05.24) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлаас Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ (ТМЗҮ)-ний тухай хуулийн төслийг 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр баталсан. Энэ хугацаанд олон улсын татварын харилцаанд гарсан өөрчлөлт, татварын эрх зүйн шинэчлэл, Мөнгө угаах …

  • 24 May

    “ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны нээлт маргааш болно

    “ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны албан ёсны постерийг уран зураач Б.Отгонтүвдэн бүтээжээ. Belgute Pictures, Mount Guard болон Мобинет ХХК-ийн Voo хамтран бүтээсэн “ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны нээлт маргааш /2022.05.25/ болно. “ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны Ерөнхий продюсераар Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, Ц.Идэрмөнх, П.Баярмөнх, гүйцэтгэх продюсераар А.Амундра, Б.Дэлгэрцэцэг, Ц.Мэнд-Амар ажилласан бол Ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, найруулагчаар Соёлын тэргүүний …

  • 24 May

    Д.Даваасамбуу: Баялгийн өгөөжийг хувь хүний хуримтлалд зарцуулах нь илүү үр дүнтэй

    УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023-2025 оны төсөөлөл, өрийн стратегийн байдалд санал дүгнэлтээ өгөөд байгаа. Үүнтэй холбогдуулан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Д.Даваасамбуутай ярилцлаа.  -Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө үү. Инфляцийн түвшин, төсвийн байдал ямар байгаа талаар болон хүндрэл хэрхэн үүссэн талаар,  өрийн байдал ямар байгаа талаар бодит мэдээллийг тодруулж …

  • 24 May

    Б.Одбаяр:Явган хүний замыг өргөтгөхөд саад учруулж буй ААН-д мэдэгдэл, шаардах хуудас хүргүүлж байгаа

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар төсвийн бие даасан байдал хангагдаж, нийслэл болон дүүргүүд нийгэм, эдийн засгийн хувьд хөгжих боломж бүрдсэн. Үүний үр дүнд түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг эхлүүлж, гудамж, зам шинэчлэх, авто зам болон гүүрэн байгууламжийг шинээр барих, өргөсгөх зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийж буй.  Энэ хүрээнд иргэдийн аюулгүй …

  • 24 May

    “Автомашингүй өдөр” иргэдэд үйлчилгээ үзүүлэх байршил, амрах захуудын жагсаалтыг баталлаа

    Гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 28-ныг “Автомашингүй өдөр” болгож, “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Захирамжаар тавдугаар сарын 28-ны 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болов. Тодруулбал,  Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж) Сөүлийн …