Monthly Archives: September 2022

September, 2022

  • 26 September

    Г.Занданшатар:Урьдын хэвээр өрийн дарамтад амьдарч болохгүй

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо Төсвийн тогтвортой байдлын зөвлөлтэй хамтран “Төсвийн бодлогын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг энэ сарын 22-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.  Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн удирдаж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээсэн юм. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, гадаад, дотоодын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа …

  • 26 September

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын есдүгээр сарын 26. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын нэгэн. Сумъяа гараг. Тугчин одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хар морь өдөр. Өдрийн наран 6 цаг 44 минутад мандан, 18 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи …

  • 26 September

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. 2022 оны 09 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.  Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 …

  • 23 September

    Зарим комисс, хороо, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр баталж, заримыг нь татан буулгалаа

    Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж зарим үндэсний зөвлөл, хороог татан буулгалаа. УИХ-аас баталсан хууль тогтоомжийн дагуу зарим салбарын эрх зүйн орчин өөрчлөгдсөн, мөн 2020, 2021, 2022 онд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан дараах өөрчлөлтийг хийж байна.Нэгдүгээрт, Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдсан тул Тогтвортой хөгжлийн үндэсний хороог, Цахим хөгжил,харилцаа холбооны яам байгуулагдсан тул …

  • 23 September

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ш.Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцоно

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ есдүгээр сарын 27-ны өдөр Токио хотын “Нихон бүдокан” цогцолборт болох Япон Улсын Ерөнхий сайд асан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцоно.Тэрбээр Монгол Улсын нэрийн өмнөөс Ерөнхий сайд Ш.Абэ агсны гэр бүл болон Японы ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлнэ. Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд БНСВУ-ын Ерөнхийлөгч …

  • 23 September

    Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон зарим харьяа байгууллагууд нь хотын төвөөс нүүнэ

    Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг зарим харьяа байгууллагуудынх нь хамт хотын төвөөс нүүлгэж Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн IVхороонд байрлах “Байгаль орчны судалгаа шинжилгээний төв” УТҮГ-ын байранд байршуулахаар боллоо. Энэхүү ажил нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийг хэрэгжүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг оновчтой, хүртээмжтэй, хүнд сурталгүй болгох, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд …

  • 23 September

    Мөнгөний бодлогын хүүг хоёр хувиар нэмлээ

    Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, мөнгөний бодлогын хүүг хоёр хувиар нэмж, 12 хувь болголоо.  Бодлогын хүүг нэмэгдүүлэх, бодлогын хүүний коридорыг шинэчлэн тогтоох, банкуудын гадаад зах зээлээс шинээр татсан зарим эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох тухай Дугаар: 2022/04 Огноо:  2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 9 дүгээр сарын 16, 20-ны …

  • 23 September

    Д.Зүмбэрэллхам: Шүүгч хараат бусаар шийдвэр гаргах ёстой

    Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэ хүрээнд шүүгчдийн дунд сонгон шалгаруулалтыг үе шаттайгаар зарлаж байгаа. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамаас зарим зүйлийг тодрууллаа. -УИХ-аас баталсан тогтоолоор Монгол Улсад шүүгчийн орон тоог 699 байхаар тогтоосон байна. Одоогоор хэдэн шүүгч ажилладаг вэ? -2016 онд УИХ­аас баталсан 42 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн …

  • 23 September

    Хүний эрх: Хэлмэгдүүлэлт ба цагаатгал сэдэвт гар зураг, график дизайны уралдааныг зарлалаа

    “Хүний эрх: Хэлмэгдүүлэлт ба цагаатгал” сэдэвт график дизайн болон гар зургийн уралдааныг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, нийслэлийн салбар комиссоос зарлалаа. Гар зургийн уралдаанд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцох бол, график дизайны төрөлд нас харгалзахгүй бүтээлээ илгээх боломжтой юм. Энэхүү уралдаан нь улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах, хэлмэгдэгчийн нэр төрийг сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх болон …

  • 23 September

    УИХ-ын дарга Г.Занданшатар Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутагт ажиллана

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг хангуулах, хянан шалгах чиглэлээр 2022 оны есдүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутагт ажиллана. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны тавдугаар сарын 13-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар мэдээлэл хийх үеэр …

  • 23 September

    Оюутнуудын дүнг нэмж мөнгө авсан багшид ял оноожээ

    Шийтгэх тогтоолын огноо, дугаар:  2022.8.15-ны өдөр № 2022/ШЦТ/814 Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон 2022.09.14   Хураангуй-3                                                                                                              Иргэн Эрдэнэ нь Их сургуулийн багшаар ажиллаж байхдаа оюутнуудын хичээлийн дүнг үнэлэхдээ тэднээс “мөнгө нэхэх, ном худалдаж авах”-ыг шаардсан үйлдлийг прокуророос “Хахууль авах” гэмт хэрэгт буруутган яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Эрдэнэ нь 2019-2020 оны хичээлийн жилд нэр бүхий оюутнуудын дүнг нэмэгдүүлж …

  • 23 September

    Т.Дүүрэн: Хятад ченжүүд хууль зөрчин монгол хүний нэрээр самар экспортолдгийг таслан зогсоох гэтэл ийм маргаан үүссэн

    МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэнтэй Монголын самрын экспортод тулгараад байгаа асуудлаар ярилцлаа. -Самар экспортлогч аж ахуйн нэгжүүдэд МҮХАҮТ гарал үүслийн гэрчилгээг ялгавартай олгож байна гэх асуудлын талаар та тайлбар өгөхгүй юү? -Юуны түрүүнд, хуулийн дагуу ном ёсоороо хийж буй экспортын гэрчилгээ саадгүй гарч байгаа гэдгийг хэлье. Самрын экспортын дийлэнх нь далд хэлбэрээр буюу орлогоо нуун дарагдуулж, гар дээрээс борлуулж байгаа самраас ч …

  • 23 September

    Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг хэлэлцэнэ

    Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл хуралдаж, Нийслэлийн хөгжлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Уг төслийг хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, засаглалын бодлого, ногоон хөгжлийн бодлого, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн 6 бүлэг, 21 зорилт, 432 арга хэмжээ бүхий нийт 2,609.3 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэйгээр хэрэгжүүлэхээр тооцсон. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 286.6 …

  • 23 September

    Хагалгаа хийсэн эмч өвчтөнөөс мөнгө авсан үйлдэлд ял оногдуулав

       Иргэн Мөнх нь 2018 оны 5 дугаар сард хөлөө гэмтээн улмаар мэс засалд орсон бөгөөд тухайн үед эмчлэгч эмч Ганаад хандан “Танд маш их баярлалаа, та надад дансаа өгөөч” гэснээр эмчлэгч эмч Ганаа нь өвчтөн Мөнхөөс 500.000 төгрөгийг Хаан банкны дансаараа шилжүүлэн авсан. Мөн 2 жилийн дараа буюу 2020 онд хөлийн шилбэний хадаасаа авхуулахаар урьд хагалгаа хийсэн эмч болох …

  • 23 September

    “Улаанбаатар түншлэл – 2022” олон улсын үзэсгэлэн яармагт гадаадын 70, дотоодын 30 гаруй компани оролцож байна

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-тай хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар түншлэл – 2022” олон улсын үзэсгэлэн яармаг нээлтээ хийлээ. Жил бүрийн намар зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэн яармагт энэ жил Бүгд Найрамдах Беларус Улс, Малайз, Тайвань, Оросын Холбооны Улсаас 70 гаруй компани, аж ахуй нэгж, хүнс, хөдөө …