Monthly Archives: September 2022

September, 2022

  • 27 September

    Монгол хүн бүрийг ажил эрхлэх боломжоор хангах бодлогыг 2023 оны төсвийн төсөлд тусгажээ

    УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан “ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ” сэдэвт хэлэлцүүлэгт Сангийн сайд Б.Жавхлан оролцож 2023 оны төсвийн жилд баримтлах Засгийн газрын бодлого, чиглэлийг танилцууллаа. Хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус хөдөлмөр эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн “ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ” шилжих шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, халамжийг зөвхөн нэн шаардлагатай зорилтот бүлэгт чиглүүлэх зорилтыг төсвийн бодлогын нэг хэсэг болгож …

  • 27 September

    АТГ:Өнгөрсөн долоо хоногт 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 9 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 104 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн …

  • 27 September

    “Парис-2024” олимпын нээлт, хаалтын ёслолын найруулагчаар Томас Жолли томилогдлоо

    “Парис-2024” олимпын нээлт, хаалтын ёслолын найруулагчаар “Dramatique National d’Angers” театрын захирал, найруулагч Томас Жолли томилогдсон байна. Түүний бүтээлч, зоримог зан чанарыг харгалзан энэхүү хариуцлагатай албанд томилсон болохыг зохион байгуулагчид онцолжээ. Францчууд улсад нь зохиогдох олимпын нээлтийг цэнгэлдэхэд хийх уламжлалт арга барилаас татгалзаж, Сена мөрний эрэг дээр, 600 мянган үзэгчийн өмнө зохион байгуулахаар шийдсэн. Орон орны тамирчид цагаан толгойн дарааллаар завьтай …

  • 27 September

    Д.Батсүрэн:Малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх ажилд малчдын оролцоо бодит дэмжлэг болдог

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Малын генетик, нөөцийн хэлтсийн дарга, ерөнхий мал зүйч Д.Батсүрэнгээс малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэхийн ач холбогдол, хэрхэн бүртгэлжүүлэх талаар тодрууллаа.  -Малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх ажил эхлээд нэлээн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд ямар ахиц дэвшил гарсан бэ? -Малыг бүртгэлжүүлэх, ялган тэмдэглэх асуудал цоо шинэ ажил биш юм шүү дээ. Манай улс төвлөрсөн …

  • 27 September

    Д.Сарангэрэл:”Улны айл” гэж нэрлэж болгоомжгүй үг хэллэгийн алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл өнөөдөр /2022.09.27/ “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгэндээ тайлбар хийлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл:”Төрийн ордонд өчигдөр “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлэг болсон. Энэ хэлэлцүүлгийн үеэр миний бие ядуурлын түвшнээс доор байгаа хүн амын бүлгийг “улны айл” гэж нэрлэж болгоомжгүй үг хэллэгийн алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гурван том бодлогын шинэчлэл хийхээр төлөвлөж байна. …

  • 27 September

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын есдүгээр сарын 27. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 2. Ангараг гараг. Тэргүүн дагуул одтой, гурван хөх мэнгэтэй харагчин хонь өдөр. Өдрийн наран 6 цаг 45 минутад мандан, 18 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын …

  • 27 September

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар хур тунадас орж, ихэнх нутгаар дулаан байна. 2022 оны 09 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй.  Монгол-Алтайн уулсаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.   Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 …

  • 26 September

    Майкл Клечески:Гурван жилийн хугацааг гайхалтай сайхан өнгөрүүлсэндээ талархалтай байна

    АНУ-аас Монгол Улсад суусан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески өнгөрсөн амралтын өдрөөр нутаг буцжээ. Тэрбээр нутаг буцахынхаа өмнө гэргий Элоисагийн хамт монголчуудад зориулсан видео мэндчилгээ үлдээсэн байна. Майкл Клечески“Дипломатчид дэлхий даяар томилогдон ажилладаг. Бидний хувьд энэ удаагийн томилолт маань Монгол Улсад байсан нь маш азтай хэрэг юм. Учир нь бид адилхан ардчилсан улсууд учраас Монголын ард түмэнтэй …

  • 26 September

    Д.Сарангэрэл:Халамжийг зорилтот бүлэгт олгох нь чухал

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл “Халамжийг зорилтот бүлэгт олгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого”-ын талаар танилцуулга хийлээ. Дэлхийн банкнаас хийсэн “Ядуурлын дүр төрх-2020” судалгааны дүнгээр Монгол Улсын ядуурлын түвшин 2020 онд 27.8 хувь болж 2018 оны түвшингээс 0.6 пунктээр буурсан байна. Хэрэв Монгол Улсад КОВИД-19 цар тахал гараагүй бол ядуурлын түвшин 2020 онд 24.3 хувьд хүрч буурах байсныг судалгааны тайланд дурдсан …

  • 26 September

    ЮНЕСКО-ын тайзнаа“Нүүдэлчдийн домог” тоглолт болов

     Бүгд Найрамдах Франц Улсад болж буй “Монголын соёлын өдрүүд” цогц арга хэмжээ үргэлжилж байна. Өнөөдөр НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага болох ЮНЕСКО-ын тайзнаа Монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн “Нүүдэлчдийн домог” тоглолт болов. Тоглолтыг нээж Монгол-Францын парламентын найрамдлын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн,  Соёлын дэд сайд М.Батбаяр, Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …

  • 26 September

    Хөрөнгийн биржийн олон нийтэд нээлттэй хувьцааг арванхоёрдугаар сард гаргана

    ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, ТУЗ-ийн дарга Б.Сүх-Очир, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр Хөрөнгийн биржийг IPO-жүүлэх ажлын явцтай танилцаж, хугацаатай үүрэг даалгавар өглөө. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газраас төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг иргэд олон, нийтийн хяналтад шилжүүлэх, үйл ажиллагаа, менежментийг нь сайжруулах, нийгэмд гүйцэтгэх …

  • 26 September

    Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ

    Гүржийн нийслэл Тбилис хотод пара пауэрлифтингийн Европын аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 22-30-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” паралимпын наадмын аварга, дэлхийн хошой алтан медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдлөө. Тэрбээр тэмцээний 107 кг-ын жинд цээжнээс 242 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, Тбилист төрийн дууллаа эгшиглүүлсэн байна.

  • 26 September

    Ховд аймгийн “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого” үргэлжилж байна

    Ховд аймгийн Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого зохион байгуулах салбар комиссын бүртгэн баримтжуулах ажлын хэсэг аймгийн газар нутаг дээрх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогын ажлыг хийхээр болсон. Тооллогын ажлыг 2022 оны 8 дугаар сарын 24-ны өдөр Ховд аймгийн Дуут сумаас эхэлж   Мөнххайрхан, Булган,Үенч, Алтай, Цэцэг,Мөст, Дарви, Манхан, Ховд, Эрдэнэбүрэн зэрэг сумдуудын түүх соёлын үл хөдлөх дурсгалын тооллогын бүрэн …

  • 26 September

    Сургуулийн орчинд хадгалах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан 215 зөрчлийг арилгуулжээ

    Мэргэжлийн хяналтын байгууллагаас сургуулийн орчинд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ. Шалгалтад ерөнхий боловсролын сургуулийн орчинд үйл ажиллагаа эрхэлж буй 904 жижиглэн худалдааны газар хамрагдсан байна. Нийт хамрагдсан газрын 152 буюу 17 хувь нь түргэн үйлчилгээний цэг бөгөөд эдгээрийн 147 буюу 97 хувь нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Шалгалтын явцад 1442 зөрчлийг илрүүлэн 1004 …

  • 26 September

    “ТУУЛ ГОЛОО ЦЭВЭРЛЭЦГЭЭЕ” бүх нийтийн цэвэрлэгээ болов

    “ТУУЛ ГОЛОО ЦЭВЭРЛЭЦГЭЭЕ” бүх нийтийн цэвэрлэгээнд 6000 гаруй залуучууд, Дотоодын цэргийн албан хаагч нар, Цагдаагийн албан хаагч нартай нийлээд 8000 гаруй залуучууд, иргэд нэгдлээ. Энэ удаагийн бүх нийтийн цэвэрлэгээ бол зөвхөн хүмүүсийн үүсгэсэн хог хаягдлыг бус Монголчуудын муухай хандлага, бохир бодлыг цэвэрлэхээр төлөвлөж ажилласан олон залуучуудын төсөлт хөтөлбөр юм. Энэ төслийн дараагийн зорилт нь цэмцгэр Улаанбаатар бүтээхийн төлөө хүмүүсийн хандлагыг …