Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар хур тунадас орж, ихэнх нутгаар дулаан байна.

2022 оны 09 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй.  Монгол-Алтайн уулсаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.  

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Улз голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.


Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …