Monthly Archives: November 2022

November, 2022

  • 10 November

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын арваннэгдүгээр сарын 10. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Намрын адаг цагаан нохой сарын 17. Бархасвадь гараг. Чөлөөт эх одтой, дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр. Тэрслүүд өдөр. Өдрийн наран 7 цаг 50 минутад мандан, 17 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба хонь, нохой …

  • 10 November

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн өмнөд …

  • 9 November

    Цэцэрлэгийн хүртээмж багатай нутаг дэвсгэрт орон сууцны нэг, хоёрдугаар давхарт цэцэрлэг байгуулна

    Цэцэрлэгийн хүртээмж багатай нутаг дэвсгэрт ашиглалтад орсон орон сууцны нэг, хоёрдугаар давхарт цэцэрлэг (түр цэцэрлэг) байгуулах талаар арга хэмжээ авч, ирэх оны нэгдүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын гишүүд, төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа. Хүн амын нягтаршил өндөр, хүүхдийн цэцэрлэггүй хороолол, хотхон, орон сууцны бүсэд цэцэрлэг барих газар, цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх, худалдан авах барилга байгууламж байхгүй зэргээс …

  • 9 November

    Орхоны хөндийд хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ

    Орхоны хөндийд хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын “Алсын хараа-2050”  баримт бичигт “Орхоны хөндийд шинэ нийслэлийн байршлыг сонгож, техник эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ” гэж туссан. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг …

  • 9 November

    ЗГ:Валютын нөөцийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна

    “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Эдийн засаг, хөгжлийн яамнаас танилцуулж, валютын орлого төвлөрүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, гаалийн хяналтыг сайжруулах болон уул уурхайн биржийн тогтолцооны нэгдсэн цахим систем бий болгох зэрэг ажлын явц, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга …

  • 9 November

    Төрийн ордны зоогийн газар, “Элит” төв, “Горхи” амралт, “Засгийн газрын хэвлэх үйлдвэр”-ийг татан буулгана

    “Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор”, “Засгийн газрын хэвлэх үйлдвэр” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгон тус тус татан буулгаж, чиг үүргийг нь Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газарт шилжүүллээ. Төрийн ордны мэдээлэл үйлчилгээний цогцолбор нь төр, засгийн нийтлэг үйлчилгээ болох нийтийн хоолоор үйлчлэх, хүлээн авалтын арга хэмжээ зохион байгуулан ажилладаг бөгөөд Төрийн ордны …

  • 9 November

    ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнийг чөлөөллөө

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Б.Болор-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тодруулбал, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ нь өчигдөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэв. Б.Болор-Эрдэнийг Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Харилцаа холбоо, …

  • 9 November

    С.Нандин: “Эх дэлхийн мисс-2022” тэмцээнд амжилттай оролцож улсдаа миссийн титмийг авч ирэх зорилготой

    Арваннэгдүгээр сарын 12-29 өдрүүдэд Филиппин улсын Манила хотод зохион байгуулагдах олон улсын миссийн дөрвөн том тэмцээний нэг “Эх дэлхийн мисс-2022” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж буй мисс С.Нандинтай ярилцлаа. -“Эх дэлхийн мисс” тэмцээний үндэсний ялагчаар тодорч, эх орноо төлөөлөн өрсөлдөх эрхийг авсанд баяр хүргэе. Тэмцээний бэлтгэл хангагдаж байна уу? -Юуны өмнө намайг сэтгэл зүрхээрээ дэмжиж байгаа нийт монголчууддаа чин …

  • 9 November

    С.Энхболд: Энэ жилээс орон нутагт нарийн мэргэжлийн эмчийн квотыг тавьж, төрийн сангаар сурах бололцоог нэмэгдүүлнэ

    Өчигдрийн Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд  Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож мэдээлэл өглөө. Тэрбээр ” Бид бүхэн 2021 оны гуравдугаар сараас эхлэн гүйцэтгэлийн санхүүжилтийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж эхлээд жил, долоон сарын хугацаа өнгөрч байна. Гүйцэтгэлийн санхүүжилтийн алдаа дутагдлыг сайжруулах зорилгоор оношны бүлгийг нэмж байгаа. Оношны бүлгийг задалж буй хүн нь эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээ авах бололцоог нэмэгдүүлнэ. 2023 оны …

  • 9 November

    Н.Мандуул: Хууль шүүхийн системийг ашиглаад сурчихсан “мэргэжлийн” луйварчид байдаг юм байна

    Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуултай ярилцлаа. -Хөгжлийн банк найдваргүй зээлдэгчдээ олон нийтэд ил зарласнаар нийгмийн анхааралд оруулсан. Ингэснээр тэрхүү зээлүүд төлөгдөж эхэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар хэдэн төгрөгийн зээлийн төлөлт хийгдээд байна вэ? -Хөгжлийн банкны эргэн төлөлт олон жил гацаж, зээлийнх нь чанарууд муудсан нөхцөл байдалтай байгааг 2021 оны сүүлээр Монголбанкнаас шалгалт хийж тогтоосон байдаг. Хөгжлийн банкинд 2022 оны нэгдүгээр сарын …

  • 9 November

    “Язгуурын таван шүтээн” үзэсгэлэн нээгдлээ

    “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Өндөр гэгээн Занабазарын мутрын бүтээл болох Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт өв “Язгуурын таван бурхан”-ыг анх удаа нэг газар оршоосон “Язгуурын таван шүтээн” үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнг Соёлын дэд сайд М.Батбаяр нээж үг хэллээ. Язгуурын таван шүтээн бурхны дөрөв нь Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд буй бол, нэг ширхэг …

  • 9 November

    Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээгийн хүү Нямпилжээ ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

    Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээгийн хүү Нямпилжээ ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Турк улсын Анталия хотод тулааны урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 7-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд 31 орны 1000 гаруй тамирчин өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн бөгөөд кикбоксын залуучуудын ангилалд “Десант бамбар” кпубын тамирчин С.Нямпилжээ хүрэл медаль хүртлээ. С.Нямпилжээ нь Паралимпын наадмын алт, хүрэл медальт, …

  • 9 November

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын арваннэгдүгээр сарын 9. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Намрын адаг цагаан нохой сарын 16. Буд гараг. Нэг эхийн зургаан хөвгүүн одтой, таван шар мэнгэтэй улаан бар өдөр. Өдрийн наран 7 цаг 49 минутад мандан, 17 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь …

  • 9 November

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ.  Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд  хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. …

  • 8 November

    Монгол Улс “Ойн түншлэл”- ийн хөтөлбөрт нэгдсэн Азийн анхны орон боллоо

    Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт үргэлжилж байна. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар “Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улс нь Европын Холбооны ногоон санаачилгын нэг болох …