Yearly Archives: 2022

November, 2022

  • 28 November

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад айлчилж байна

    Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийхээр 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Бээжин хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун, Гадаад хэргийн яамны Азийн газрын захирал Лю Жиньсун, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал нарын төлөөлөгчид угтав. Ерөнхийлөгч Ухнаагийн …

  • 28 November

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

    Аргын тооллын арваннэгдүгээр сарын 28. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 05. Сумъяа гараг. Яруу эгшигт одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 16 минутад мандан, 17 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ …

  • 28 November

    Улаанбаатарт 26 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2022 оны 11-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Tөвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас …

  • 25 November

    “The Hu” хамтлаг ЮНЕСКО-гийн “Энх тайвны төлөөх уран бүтээлч”-ээр томилогдлоо

    “The Hu” хамтлаг өнөөдөр Франц улсын нийслэл Парис хотод байх Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас “Энх тайвны төлөөх уран бүтээлч”-ээр томилогдлоо. “The Hu” хамтлагийг “Энх тайвны төлөөр уран бүтээлч”-ээр томилох яриа хэлэлцээр өнгөрсөн есдүгээр сард болсон дэлхийн Соёлын сайд нарын уулзалтын үеэр яригдсан юм. Тус хуралд, Монгол Улсаас Соёлын сайд Ч.Номин оролцсон бөгөөд Монгол Улсын …

  • 25 November

    Даваа гарагт сургууль, цэцэрлэг цахимаар хичээллэнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай зөвшилцсөний үндсэн дээр Цаг агаарын хүндрэлээс үүдэн гарах эрсдэлийг бууруулах, замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Уг захирамжийн хүрээнд 2022 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр буюу ирэх даваа гарагт нийслэлийн хэмжээнд бүх шатны сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх, нийслэлийн зарим байгууллагын …

  • 25 November

    Л.Оюунжаргал: Ихэнх нутгаар цас орж, 40 хэм хүрч хүйтэрнэ

    2022 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар, тэр дундаа Улаанбаатар хотод цас орж, цочир хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Тус газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Төв Сибирийн бүсээс хүйтэн агаарын урсгал орж ирж буй тул арваннэгдүгээр сарын 27, 28-наас буюу ирэх амралтын өдрүүдээс эхлэн ихэнх нутгаар эрс хүйтэрч, цас орно. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр, …

  • 25 November

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжье

    Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд 25 ба түүнээс дээш ажилтантай ААН, байгууллага ажилтан, албан хаагчдынхаа 4 ба түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулахаар заасан. Гэвч энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа юм. Үндэсний статистикийн хорооны 2021 оны жилийн эцсийн мэдээллээр Монгол Улсад нийт 106.1 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Үүний 88512 нь хөдөлмөрийн насны иргэд бөгөөд 13 мянга …

  • 25 November

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын арваннэгдүгээр сарын 25. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 02. Сугар гараг. Эрхэтний тэнгэр одтой, долоон улаан мэнгэтэй хар морь өдөр. Өдрийн наран 8 цаг 12 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг …

  • 25 November

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 2022 оны 11-р сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи …

  • 24 November

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингис хааны гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулж Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь Чингис хааны гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Эзэн богд Чингис хаан бол нийт монголчуудын эв нэгдлийн тулгуур, үндэстний шүтээн гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр хэлсэн үгэндээ онцоллоо. Хэнтий аймаг Их эзэн Чингис хааны өлгий нутаг учраас Монгол Улсын Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн …

  • 24 November

    Жак Уэтерфорд:Монголчууд Чингис хааны мөрөөдлийг биелүүлэх замыг дөтлөн, эх дэлхийдээ тусалж чадна гэж би итгэдэг

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн Америкийн Нэгдсэн Улсын эрдэмтэн Жак Уэтерфорд, Академич Дэчингунгаагийн Доржготов нарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Жак Уэтерфорд: Монгол бол дэлхийн түүхийн голомт, Чингис хааны өлгий нутаг. Та бүхэн энэ түүх, энэ өвийг сахин хамгаалагчид Баярлалаа, ноён Ерөнхийлөгч өө, …

  • 24 November

    У.Хүрэлсүх: Их эзэн Чингис хаан бол монгол үндэстний тусгаар тогтнол, эв нэгдлийн баталгаа

    Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Америкийн Нэгдсэн Улсын иргэн, эрдэмтэн судлаач Жак Уэтерфорд, Академич Д.Доржготов нарт  “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв.  Шагнал гардуулсны дараа хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа манай улсын ард иргэд ээ, Дэлхий даяар тархан суугаа …

  • 24 November

    АНУ-ын иргэн Жак Уэтерфорд, Академич Д.Доржготов нарт “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв

    Ерөнхийлөгч У. Хүрэлсүх зарлиг гарган Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жил, Их Эзэн Чингис хааны мэндэлсний түүхт 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан хоёр иргэнд Монгол Улсын төрийн дээд шагнал хүртээв.   “Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор: Чингис хаан, түүнийг залгамжлагчид болон монгол …

  • 23 November

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрэмжит оюутны тэтгэлэгт 90 оюутан шалгарлаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Боловсролын салбарын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилгоор жил бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарладаг уламжлалтай. 2022-2023 оны хичээлийн зарласан оюутны тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 90 оюутан шалгарч өнөөдөр батламжаа гардаж авлаа.  Жилээс жилд тэтгэлэгт хөтөлбөрийн цар хүрээ нэмэгдэж, …

  • 23 November

    Гадаадын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг бүрдүүлнэ

    Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар  авах арга хэмжээний тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй сэргээгдэх эрчим хүчний төсөлтэй холбогдуулан арга хэмжээ авч хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо.Монгол Улсын Ерөнхий сайдын Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр гадаадын хөрөнгө оруулагчдаас тавьж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх нь чухал гэдгийг тус улсын төр, засгийн …