Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заасны дагуу Үндэсний баялгийн сан байгуулах ажил хийгдэж буй. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар …
Yearly Archives: 2022
November, 2022
-
30 November
Казиногийн тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслүүдийг өргөн барина
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Казиногийн тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тогтвортой хөгжлийн салбар болгон хөгжүүлж, аялал жуулчлал түүнийг дагасан цогц үйлчилгээг Монгол Улсад байгуулах боломж олгосноор хөрөнгө оруулалтын урсгалыг татах, эдийн засгийн үр өгөөжтэй аялал жуулчлалыг бий болгох, улсын төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх …
-
30 November
“CHAIRMAN SUMMIT -2022” дээд чуулга уулзалт болно
Байгууллагын удирдлагын түвшний захирал, Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, хэлтэс, алба нэгжийн удирдах ажилтныг чадавхжуулах, тулгамдаж буй асуудлуудад шийдлийг санал болгож хамтдаа хөгжиж, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой CHAIRMAN SUMMIT-2022 Гүйцэтгэх Удирдлагын Үндэсний Дээд Чуулга уулзалт 12-р сарын 2-нд зохион байгуулагдах гэж байна. Чуулга уулзалт нь 2016 оноос хойш 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа. Энэ удаагийн үйл ажиллагаа Менежментийн өөрчлөлт, шилжилтүүд …
-
30 November
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2022.11.29) хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Засгийн газраас 2022 оны 264 дүгээр тогтоолоор 2023, 2024, 2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. …
-
30 November
Хот байгуулалт, дэд бүтцийн хороогоор нийслэлийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцлээ
Нийслэлийн 2023 оны төсвийн төсөл болон түүнийг дагалдан орж ирсэн бусад асуудлыг НИТХ-ын холбогдох хороодоор хэлэлцэж байна. Өчигдөр Хүний хөгжлийн хороо болон Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо-Эдийн засаг төсвийн хорооны хамтарсан өргөтгөсөн хуралдаанаар төслийг дагалдах асуудлуудын хамт хэлэлцсэн бол өнөөдөр Хот байгуулалт, дэд бүтцийн хороо Нийслэлийн 2023 оны төсвийн төсөл, Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний биелэлт, 2023 …
-
30 November
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын арваннэгдүгээр сарын 30. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 07. Буд гараг. Чөдөр одтой, хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 19 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба морь, могой жилтнээ сөрөг …
-
30 November
“Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэл гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нарын албан ёсны хэлэлцээний дүнгээр “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэл гаргав. Хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛС, ЯПОН УЛСЫН ЭНХ ТАЙВАН, ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТИЙН ТӨЛӨӨХ ТУСГАЙ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙГ БАЙГУУЛАХАД ЧИГЛЭСЭН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ 2022 оны 11 дүгээр сарын 29-ний …
-
30 November
Улаанбаатарт өдөртөө 18-20 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай байна. 2022 оны 11-р сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 …
-
29 November
Онон голын 209у/м төмөрбетон гүүрийг ашиглалтад орууллаа
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Хэнтий аймгийн Батширээт сумын Онон голын 209 у/м төмөрбетон гүүрийг ашиглалтад орууллаа. Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Тэргүүн саруул зам” ХХК ажиллаж, хяналтын зөвлөхөөр Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ ажиллаж байна. Гүүр, хоолой байгуулах, зурвас газрын цэвэрлэгээ, цутгамал тулгуур байгуулах, ригель цутгах, захын тулгуурын толгой цутгах, хавтан дам нуруу цутгах, дам нуруу, төмөрбетон хайс , дугуй …
-
29 November
А.Чингүүн Алтан медаль хүртлээ
Киргизстан улсын Бишкек хотод гараар штанг таталтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд болов. Тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдсөн А.Чингүүн 75.5 кг-ыг гараар татсанаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр энэ төрөлд улсынхаа хүнд жингийн дээд амжилтыг эзэмшигч юм.
-
29 November
Г.Занданшатар: “Намайг алгас” гээд байхад архиар шахвал хуулийн хариуцлага хүлээнэ
Улсын Их Хурал өнгөрсөн хаврын ээлжит чуулганаараа Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ. Уг хууль 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.11.29/ мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын дарга мэдээллийнхээ эхэнд, Монгол Улс архины хэрэглээгээрээ дэлхийд өндөр түвшинд орж буй улсуудын нэг. Архины хэрэглээ …
-
29 November
Улсын Филармонийн Морин хуурын чуулга Япон улсын NHK Hall-д тоглоно
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг жилийн турш ёслол төгөлдөр, өргөн хүрээнд тэмдэглэж, ард түмний найрамдлыг бататгаж, харилцааг бэхжүүлэх чиглэлд улс төр, эдийн засаг, соёл урлагийн олон арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Улсын Филармонийн Морин хуурын чуулга Япон улсын нэр хүндтэй томоохон танхимуудын нэг болох NHK Hall-д бүрэн …
-
29 November
Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар “ТОКИО-2022” их дуулгад зодоглоно
Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн их дуулга арванхоёрдугаар сарын 3-4-нд болно. Энэ тэмцээнд 63 улсын нийт 367 (эрэгтэй 216, эмэгтэй 151) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 13 жүдоч хүч үзэхээ мэдүүлжээ. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Б.Цогт-Очир, 66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү, Б.Нармандах, 73 кг-д дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, 81 кг-д Л.Сэргэлэн, -100 …
-
29 November
Үндэсний урлагийн их театр, Ерөнхийлөгчийн нэрэмжит спорт сургалтын цогцолбор барих ТЭЗҮ-ийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хийхээр болжээ
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. ТАЛУУД: “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”,“Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”,“Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр …
-
29 November
Ирэх оны 7-р сард дуусах байсан Хятадын төв банктай хийсэн своп хэлэлцээрийг сунгахаар боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Айлчлалын хүрээнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол бүхий 16 баримт бичигт гарын үсэг зурж, баталгаажууллаа. Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн савалгаа дэлхийн олон оронд бэрхшээл болж, хямрал үүсгэсэн энэ цаг үед БНХАУ эхний таван улсын айлчлалыг хүлээн авах хүрээлэлдээ Монгол …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл