Yearly Archives: 2022

September, 2022

  • 28 September

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллан, ургац хураалтын явцтай танилцаж, газар тариалан эрхлэгчидтэй уулзаж байна. Төв аймаг нийт төмс, хүнсний ногооны хэрэгцээний 70 хувийг хангадаг бөгөөд 7,607 га-д улаанбуудай, 256 га-д арвай, 1,967 га-д овьёос, 1, 824 га-д малын тэжээл, 6,429 га-д тосны ургамал, 238,4 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, ургац хураалт 36 хувьтай бна. …

  • 28 September

    Монгол Улс хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авах туршилтын төсөлд оролцох хүсэлтээ илэрхийлээд байна

     Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад албан ёсны уулзалтууд хийж байна.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны долдугаар сард Япон Улсад айлчлахдаа хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авах технологи нэвтрүүлэхэд Монгол, Японы төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, Японы хөрөнгө оруулалт татах, нүүрсний орд газруудыг түшиглэн ус төрөгчийн цахилгаан станц барих техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад хамтран ажиллахаар ярилцсан. Энэ хүрээнд Кобэ …

  • 28 September

    Монгол, Япон сурагчдын анхны хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэн гарна

    Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны урилгаар Япон Улсын Хоккайдо мужийн Хигашикава хотын удирдлага болон тус хотын дунд сургуулийн сурагчид, Японы гэрэл зургийн холбооны зочид төлөөлөгчид Монгол Улсад аравдугаар сарын ихээр айлчлах гэж байна. Хигашикава хот нь “ГЭРЭЛ ЗУРГИЙН СОЁЛ”-оор дамжуулж “Хот ба хөдөө”-ийн соёлын уялдаа холбоог эрхэмлэн хадгалсан, олон улсад нээлттэй, залууст ээлтэй хотыг бүтээх зорилгын дор хөгжлийн бодлогоо “ГЭРЭЛ …

  • 28 September

    Д.Амарбаясгалан:Төр өөрөө ажил олгогч хэрнээ хамгийн том бизнес эрхлэгч байж таарахгүй

    Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах Ажлын хэсгийг өнгөрсөн долоо хоногт  байгуулсан. Ажлын хэсгийн эхний хурал болж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцов.Хурлын эхэнд салбарын яамд болон аймаг, орон нутаг, нийслэлийн төр захиргааны байгууллагаас хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой, ажил, үйлчилгээний жагсаалтыг урьдчилсан байдлаар …

  • 28 September

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

    Аргын тооллын есдүгээр сарын 28. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 3. Буд гараг. Салхины эх одтой, хоёр хар мэнгэтэй хөх бич өдөр. Өдрийн наран 6 цаг 47 минутад мандан, 18 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, …

  • 28 September

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо уулархаг нутгаар бага зэргийн бороо орж, ихэнх нутгаар дулаахан байна. 2022 оны 09 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлшинэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.   Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, …

  • 27 September

    Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг дахин боловсруулах чиглэл өгч буцаалаа

    Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулснаа Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон тус банкны нэр бүхий газрын дарга нар УИХ-ын дарга Г.Занданшатарт танилцуулав. Төсөлтэй УИХ-ын дарга танилцаад дахин боловсруулах чиглэл өгч буцаалаа. Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2023 онд баримтлах үндсэн чиглэлд гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн …

  • 27 September

    Г.Энхтайван:Ажлын цагт өөрчлөлт оруулснаар ажиллагсдын сэтгэл ханамж, ажлын бүтээмжид сайн нөлөө үзүүлж байгаа

    Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулах, ажиллагсдынхаа хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх үүднээс Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас албан хаагчдынхаа ажлын цагт зохицуулалт хийжээ. Тус газар нь 40 албан хаагчтай. 2022-2023 оны хичээлийн жил эхлэх үеэс тус байгууллагын залуучуудын болон эцэг эхийн зөвлөлөөс ажлын цагт уян хатан зохицуулалт хийх санал гаргасан байна. Энэ дагуу есдүгээр сарын 15-ны өдрөөс тус …

  • 27 September

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцлоо

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Токио хотын “Нихон бүдокан” цогцолборт болсон Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцлоо. Тэрбээр Монгол Улсын төр, засаг, ард түмнийг төлөөлөн Ерөнхий сайд агсан Ш.Абэгийн гэр бүл болон Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв. Энэхүү Төрийн ёслолд дотоод, гадаадын 4300 төлөөлөгч хүрэлцэн ирсэн бөгөөд үүнд 218 улс орон, …

  • 27 September

    Д.Амарбаясгалан: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг огцруулах тушаал гаргалаа

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Есдүгээр сарын 26-ний өдөр Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл, мэдээлэл дундуураа хийсэн алдаа шүүмжлэл дагуулж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс ард иргэддээ бухимдал үүсгэсэнд хүлцэл өчиж байна. Д.Сарангэрэл сайд нь Монгол …

  • 27 September

    С.Эрдэнэбат: 2023-онд инфляцыг нөхөж, бодитоор цалин орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай

    МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат “УИХ, Засгийн Газар мөрийн хөтөлбөртөө инфляцын түвшинтэй уялдуулж цалин орлого тэтгэвэр тэтгэмжийг жил бүр нэмэх амлалт өгсөн. Нэг талаас иргэд хөдөлмөрчид хүлээлттэй байгаа нөгөө талаас Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 2023 оны улсын төсвийг батлахтай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж гарсан дүрэм журам, Төрийн үйлчилгээний 1-3 дугаар шатлалын ажилтнуудын цалин хөлс, Боловсрол, эрүүл …

  • 27 September

    Монгол хүн бүрийг ажил эрхлэх боломжоор хангах бодлогыг 2023 оны төсвийн төсөлд тусгажээ

    УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан “ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ” сэдэвт хэлэлцүүлэгт Сангийн сайд Б.Жавхлан оролцож 2023 оны төсвийн жилд баримтлах Засгийн газрын бодлого, чиглэлийг танилцууллаа. Хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус хөдөлмөр эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн “ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ” шилжих шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, халамжийг зөвхөн нэн шаардлагатай зорилтот бүлэгт чиглүүлэх зорилтыг төсвийн бодлогын нэг хэсэг болгож …

  • 27 September

    АТГ:Өнгөрсөн долоо хоногт 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 9 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 104 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн …

  • 27 September

    “Парис-2024” олимпын нээлт, хаалтын ёслолын найруулагчаар Томас Жолли томилогдлоо

    “Парис-2024” олимпын нээлт, хаалтын ёслолын найруулагчаар “Dramatique National d’Angers” театрын захирал, найруулагч Томас Жолли томилогдсон байна. Түүний бүтээлч, зоримог зан чанарыг харгалзан энэхүү хариуцлагатай албанд томилсон болохыг зохион байгуулагчид онцолжээ. Францчууд улсад нь зохиогдох олимпын нээлтийг цэнгэлдэхэд хийх уламжлалт арга барилаас татгалзаж, Сена мөрний эрэг дээр, 600 мянган үзэгчийн өмнө зохион байгуулахаар шийдсэн. Орон орны тамирчид цагаан толгойн дарааллаар завьтай …