Monthly Archives: December 2024

December, 2024

  • 4 December

    Ерөнхий сайдыг Араб руу нистэл “минажуулсан”-ны нууц буюу Хятадын талаас баримт бичгүүд олдож эхэллээ!

    БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяньтай анх удаа нүүр тулан уулзаж, биечлэн танилцсан байдаг юм. Үүний дараа Киргизид болон Пакистанд болсон ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүнүүдийн уулзалтын үеэр болон хамгийн сүүлд Шанхайд хэлэлцээр хийх бүртээ ганцаарчилсануулзалт хийж байв. Ингээд “face to face” уулзалт бүрийн үеэр …

  • 4 December

    Л.Оюун-Эрдэнэ: Яг л Оюу толгой, Эрдэнэтийн 49, Хөгжлийн банкны схем задарсан үе шиг сандарч байна, гэхдээ та нар оройтсон

    Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2025 оны төсвийг 2024 оны арваннэгдүгээр сарын 8-нд УИХ баталсан. Гэхдээ УИХ-аар батлахын өмнө төсвийн эргэн тойронд шүүмжлэл өрнөсөн. Тиймээс Ерөнхийлөгч “УИХ төсвийг хэлэлцэн батлахдаа Төсвийн тухай хуулийн 6.4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, хуулийн 6.5.1-д заасан “төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон …

  • 3 December

    “Н.Норовбанзад” дурсгалын зоос худалдаанд гарлаа

    Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзадын дүр бүхий “Н.Норовбанзад” 2 унцын мөнгөн дурсгалын зоос худалдаанд гаргалаа. Монгол-Япон улсын соёлын харилцааны гэрээ байгуулсны 50 жилийн ойн хүрээнд “Н.Норовбанзад” дурсгалын зоосны нээлтийн үйл ажиллагааг Монголбанкны Эрдэнэсийн сангийн мөнгөн тэмдэгтийн танхимд зохион байгууллаа. Ардын жүжигчин Н.Норовбанзадын уран бүтээл нь “ЮНЕСКО”-ийн Аман ба соёлын биет бус өвийн шилдэг …

  • 3 December

    Түүх, соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Прокурорын байгууллага 2024 оны 11 дүгээр сарын 25-наас 29-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 43999, мөрдөн байцаалтын 4782 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 185 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 76, Өмчлөх эрхийн эсрэг 54, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 41, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Авлига, албан …

  • 3 December

    Х.Нямбаатар: “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаанд аудитын шалгалт оруулна

    “Тавантолгой түлш” ХХК-ийн менежмент арванхоёрдугаар сарын 1-нээс нийслэлд шилжиж байна. Тус үйлдвэрийн хэрэглэгчдийн тоо өнгөрсөн хугацаанд зөвхөн 10 хувиар өссөн байтал үйлдвэрлэлийн хэмжээ 200 мянган тонноор нэмэгдсэн байна. Үүний улмаас 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ. Мөн сайжруулсан нэг шуудай түлшийг 20.800 төгрөгөөр үйлдвэрлэж, 3750 төгрөгөөр зардаг. Гэсэн хэдий ч утаа буураагүй. Тиймээс сайжруулсан түлшний үйлдвэрт менежмент хийж, үр ашиггүй …

  • 2 December

    Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого”

    Улс төрд учир шалтгаангүй үйл явдал гэж байдаггүй. Цаана нь юу байна гэдэг хамгийн чухал. Төсвийг өөрчлөх боломжит хугацаа өнгөрч батлах нь нэгэнт тодорхой болсны дараа гишүүд яагаад гэнэт шүгэлдэв? Сошиал сэвэлт яагаад тийм хүчтэй байв? Хэн хаанаас чулуу шидэв? Энэ хэдэн үгийг хэд хоногийн өмнө хэлж байсан даа. Үүний учир өдрөөс өдөрт тодорч байна. Төсвийг улс төрийн зодооны хэрэгсэл …

  • 2 December

    42 дахь удаагийн Болор цомын эзнээр А.Лхагва тодорлоо

    Монгол Улсын Засгийн газраас утга зохиол, ном хэвлэлийн салбарыг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлээ болгон Монголын уран зохиолоор бүрэлдсэн оюун санааны баялгийг хамгаалах, хөгжүүлэх, Монгол Улсын нэгдмэл байдлыг хангахад уран зохиолын үүргийг нэмэгдүүлэх хүрээнд бодлогын ажлуудыг хийж байна. Энэ хүрээнд Монгол хэлний яруу баялаг, үгээр урлахуйн ур чадварыг илэрхийлэх үндэсний уран зохиолыг хөгжүүлэх Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” 42 …

  • 2 December

    Г.Батзориг: Нийслэлийн хэмжээнд 5320 тонн давс, 5746 тонн бодисын нөөцтэй байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд өмнөх зөвлөгөөний үүрэг, даалгаврын биелэлтийг хэлэлцэв. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга 23 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82 хувьтай байлаа. Үргэлжлүүлэн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг дүүргүүдэд хот, нийтийн аж ахуйн машин, тоног төхөөрөмжүүдийг хуваарилж, давс, бодисын нөөцлөлт бэлэн байдлыг хангах чиглэлээр хяналт, шалгалт зохион байгуулсан талаар танилцууллаа. …

  • 2 December

    Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2024.12.02) боллоо. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Засгийн газраас өнөөдөр Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлснийг Төсвийн байнгын хороонд хуваарилсан талаар танилцуулсан юм. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлаар яаралтай хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэх тухай асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1-д заасны дагуу яаралтай хэлэлцэх, эсэхийг …

  • 2 December

    Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.02) Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг өргөн барилаа. Тус хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 …

  • 2 December

    “Монгол хаан” жүжгийг ирэх онд Япон Улсад тоглохоор болжээ

    Сингапурын Марина Бэй Сэндс театраас Азийн аялан тоглолтоо амжилттай эхлүүлээд буй “Монгол хаан” жүжиг  ирэх онд Япон Улсад албан ёсоор тоглохоор болжээ. “Монгол хаан” жүжгийн баг Японы соёлын тэргүүлэх компаниудын нэг Tremendous Entertainment Japan компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 10-р сарын 10-20-нд Токио хотод, 10-р сарын 24-26-нд Нагояа хотод жүжгээ тоглохоор болсон байна. Олон улсын театрын урлагийн 50 гаруй мэргэжлийн …

  • 2 December

    “Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрийн нээлт боллоо

    Монгол Улсын Их Хурал, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF) хамтран 2021 оноос хэрэгжүүлж буй “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн дөрөв дэх ээлжийн хөтөлбөрийн нээлт (2024.11.30) боллоо. “Өсвөр үе–Эрүүл мэнд” сэдвийн хүрээнд зохион байгуулах “Өсвөрийн Парламент-2024″ хөтөлбөрт оролцохоор 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас нийт 800 гаруй хүүхэд бүртгүүлснээс 126 сурагч шалгарчээ. Шалгаруулалтыг “Сургуулийн орчинд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах вэ?” сэдэвт видео зохиомж, “Хэрвээ би …