Monthly Archives: June 2025

June, 2025

  • 4 June

    “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод”  чуулга уулзалт 2025 оны 06 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд Төрийн ордонд болно. Чуулга уулзалт нь Монгол Улсад уур амьсгалын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний уялдааг хангах, хөрөнгө оруулалт татах, олон талт оролцогчдын дунд хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэлэг санаачилгыг дэмжих платформ болох юм. Чуулга уулзалтад …

  • 3 June

    ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна

    Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн. Энэ хүрээнд өнөөдөр НЗДТГ-ын дарга Д.Амгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг нар нийслэлийн төвийн зургаан дүүргийн удирдлагуудтай уулзаж, ТҮЦ эрхлэгчдэд авах цаашдын арга хэмжээний талаар санал …

  • 3 June

    Монголд анх удаа “Барилгын материал ханган нийлүүлэгчдийн форум” зохион байгуулагдлаа

     “Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоо”, “Блисс” компани Вьетнам улсын “Bestmix” корпорацтай хамтран “Барилгын материал ханган нийлүүлэгчдийн форум”-ыг өнөөдөр /2025.06.03/ зохион байгуулав. “Монголын Барилгын материал ханган нийлүүлэгчдийн форум 2025”-д Вьетнам улсаас 12, ОХУ-3, БНХАУ-ын 3 компани оролцсон бол Монгол Улсаас барилгын материал ханган нийлүүлэгч 70 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцсон юм. “Монголын Барилгын материал ханган нийлүүлэгчдийн форум”-д дотоод, гадаадын үйлдвэрлэгчид, …

  • 3 June

    Иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоосоор илгээдэг боллоо

    Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад нийт 2600 гаруй хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийг ашиглалтад оруулсан. Ийнхүү өнгөрсөн хоёрдугаар сарын 5-наас иргэд, жолооч нар руу 130092 тусгай дугаараас зөрчил гаргасан талаарх сануулах зурвасыг илгээж эхэлсэн. Энэ нь ямар нэгэн торгуулийн мэдэгдэл бус замын …

  • 2 June

    ТББХ: Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.06.02/ хуралдаж, Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, …

  • 2 June

    Гадны хэвлэлүүдэд Монгол Улсын хамтарсан Засгийн газар унах нь эдийн засгийн ноцтой сорилттой тулгарч болзошгүйг анхааруулжээ

    Өнөөдөр Ерөний сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлыг Төрийн байнгын хорооны хуралдаан, УИХ-ын чуулганаар хэлэлцэх товтой байгаа билээ. Гадны хэвлэлүүдэд өнөөгийн улс төрийн нөхцөл байдлаас үүдэх эдийн засгийн агуулгын талаар, Монголын Эдийн Засгийн Хөгжлийн Зөвлөлийн гаргасан дүгнэлтээр, хэрвээ одоогийн Засгийн газар унавал гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс буурч, инфляц хурдацтай өсөх эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж …

  • 2 June

    Иргэдийн 63 хувь нь Ерөнхий сайд “ажлаа үргэлжлүүлэн хийж, Үндэсний баялгийн сантай холбоотой бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй” гэж үзжээ

    Монгол Улс түүхэндээ анх удаа Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай хүсэлтийг УИХ-д өргөн барьсан. Санал хураалтын өмнөхөн явагдсан шинэ судалгаагаар олон нийт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүчтэй дэмжиж, ерөнхийлөгчийн засаглал руу шилжихийн эсрэг байгааг харууллаа. 2025 оны тавдугаар сарын 28–30-ны өдрүүдэд “Sancrox Political Advisory” байгууллагаас хийсэн үндэсний төлөөллийг хамарсан олон нийтийн санал асуулгаар Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 63 хувь нь …