Улаанбаатар хотод Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны (APPU) Удирдах Зөвлөлийн ээлжит хурал албан ёсоор эхэллээ. 7-р сарын 5-ны өдөр хүртэл үргэлжлэх тус хурлаар APPU-ийн 32 гишүүн орны шуудангийн байгууллагын удирдлага, бодлого тодорхойлогч, ажиглагч, харьяа агентлагуудын төлөөлөгчид оролцож бүс нутгийн шуудан холбооны салбарын хамтын ажиллагааны стратегийг тодорхойлох хэлэлцүүлгүүд өрнүүлэх юм. Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах …
Monthly Archives: June 2025
June, 2025
-
30 June
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар Э.Болормааг томиллоо
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Г.Дамдинням Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар томилогдсон тул шинээр дэд дарга томилох шаардлага үүссэн. Иймд бүлгийн удирдлага УИХ гишүүн Э.Болормааг дэд даргаар нэр дэвшүүлж, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхын саналаар Э.Болормааг дэд даргаар томиллоо. Э.Болормаа нь 2012 онд Орегоны Их сургуулийг Эдийн засаг олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн, Дэлхийн банк, НҮБ-ын Уур …
-
30 June
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцууллаа
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Төрийн аудитын байгууллагаас хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Улсын Их Хурлын нэгдсэн чуулганд танилцууллаа. Төсвийн тодотголын төсөл нь улсын хөгжлийн бодлого, санхүүгийн аюулгүй байдлын бодлогын зохистой харьцаанд нийцэж байгаа гэж дүгнэлээ. Мөн төсөв тодотгох суурь үзүүлэлтүүд нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай …
-
30 June
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан тус байршилд ажиллалаа. Энэ оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчлэх ажлыг үе шаттай хийж …
-
30 June
“Астана-2025” Дэлхийн цомд Монголын есөн ширэн бээлийтэн тулалдана
Казахстан улсын Астана хотод сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 6-ны хооронд болж буй бөгөөд 30 орны 400 гаруй тамирчин өрсөлдөхөө мэдүүлжээ. Энэ тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч О.Батхүү нарын удирдлага дор есөн (эрэгтэй 5, эмэгтэй 4) тамирчин тулалдахаар тус улсыг зорьсон байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Г.Лундаа, 55 кг-д …
-
30 June
Х.Баасанжаргал: Хүний эрх, эрх чөлөөг хангах механизмыг бүрдүүлэхээр Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа
Улсын Их Хурал хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдсэн үзэл санааг төгөлдөржүүлж, хууль тогтоомж болон хууль тогтоомжийн төслийг боловсруулахдаа бүх үе шатанд хүн төвт үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх зарчим, шаардлагыг тэргүүн зорилт болгон дэвшүүлсэн. Энэ хүрээнд Улсын Их Хурлын даргын захирамжаар 60 гаруй ажлын хэсэг байгуулсан. Эдгээрийн нэг болох Улсын Их Хурлын даргын 2024 оны 72 …
-
27 June
Жолооч та автомашины агааржуулалтын хоолой, самбарт наалдсан нарийн тоос, нян бактерийг “88” авто машины угаалгын газарт ирж арилгуулаарай
Манай улсын нийслэл Улаанбаатар хот нь Азийн эх газрын цээжинд, хуурай сэрүүн цаг бүсэд байдгийн хувьд хуурайшилт тоосжилт ихтэй хотуудын нэг. Тоосжилт ихтэй байдагтай холбоотойгоор таны автомашины гадна болон дотор бохирдолт жил ирэх тутам нэмэгдэж, энэ нь эргээд жолоочийн болон автомашинд зорчиж яваа хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Иргэд та бид автомашинаа зориулалтын угаалгын газраар угаалгадаг ч автомашины …
-
26 June
Б.Хишигжаргал:2026 онд УНТЭ-ийн “Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах төв” ашиглалтад орсноор эмчилгээ, үйлчилгээгээ өргөн хүрээнд үзүүлэх боломж бүрдэнэ
Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Цусны Эмгэг судлал Чөмөг шилжүүлэн суулгах төв, Эрүүл Мэндийн Яам, Монголын цусны өвчин судлалын нийгэмлэг, Дэлхийн цусны үүдэл эс шилжүүлэн суулгах холбоо, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Ази Номхон Далайн Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах холбоотой хамтран Дэлхийн цусны үүдэл эс чөмөг шилжүүлэн суулгах холбооны олон улсын хурлыг Монгол улсад анх удаа зургаадугаар сарын 26-28-ний өдрүүдэд зохион …
-
25 June
Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны зургаадугаар сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дархлаажуулалтад хамрагдсан байдалд хамтран хяналт тавих, хамрагдаагүй суралцагчийг 2025 оны есдүгээр сард багтаан нөхөн дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулахыг Боловсролын …
-
25 June
“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ амралтын өдрүүдэд буюу зургаадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. Наадамчин олондоо зориулж Улаанбаатар өртөөнөөс Давааны зөрлөг /Хүй 7 худаг/ хүртэл өдөрт гурван удаагийн давтамжтайгаар галт тэрэг аялуулна. Тодруулбал, дээрх чиглэлд нийт 3 вагон аялах бөгөөд нэг вагон нь 81 хүний суудалтай. Ойрын зайнд зорчих тул нэг вагонд 130-150 хүн …
-
25 June
Т.Даваадалай: Сэлбэ хот төслийн 3, 4 дүгээр багц тендерийг үндэсний компаниудын хүсэлтэд нийцүүлэн тав хувааж зарлана
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана. Үүнтэй холбогдуулан Сэлбэ хотын төсөл, холбогдох ажлуудын талаар НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар болон барилгын салбарын төлөөлөл мэдээлэл өглөө. Т.Даваадалай: Сэлбэ хот төсөл ач холбогдлын хувьд нийслэлийн 24 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдэнэ Мэдээлэл өгөх үеэр нийслэлийн Засаг даргын …
-
24 June
М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны 13 дугаар тогтоолоор Малын генетик нөөцийн тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийх, монгол үүлдэр, омгийн адууны удмын санг хамгаалах асуудлыг судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэгээр ахлуулан байгуулсан юм. Тус ажлын хэсэг омгийн адууны …
-
24 June
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа гавьяат тамирчин, дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Ц.Раднааг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа өнөөдөр /2025.06.24/ Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Ц.Раднааг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр өндөр настай ч биеийн тамир, спортоор тогтмол хичээллэн, дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж, хүүхэд, залууст үлгэр дуурайл үзүүлж байгаад нь талархал илэрхийлж, амжилт хүслээ. Мөн өөрийн анхааран ажиллаж буй хуулийн төслүүдийн талаар танилцуулав. Тухайлбал, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлснийг онцлоод, энэхүү хуулиар ахмад настнуудад асаргааны …
-
24 June
О.Номинчимэг: Иргэний хуулийг өнөөгийн цаг үеийн шаардлагад нийцүүлэх, зарим хэсэгт өөрчлөлт хийх шаардлага байгаа нь судалгаагаар тогтоогдсон
УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа. -Шинэ парламент хүн төвтэй үзэл санааг хууль тогтоомжид удирдлага болгон ажиллаж буй. Энэ хүрээнд УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсгүүд байгуулагдсан. Та хэдэн ажлын хэсгийг ахалж ажиллаж байна вэ? -Хүн төвтэй хүний эрхийг дээдэлсэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хүрээнд би гурван ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Нэгдүгээрт, Иргэний хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийлээ. Иргэний хууль бол Үндсэн хуулийн дараа орох том …
-
23 June
Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг үүрэг болгов
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр Улсын Онцгой комиссын хуралдааныг зарлан хуралдууллаа. Ерөнхий сайд Г.Занданшатар улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтыг наадмаас өмнө эрчимжүүлэх мөн өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэл өглөө. Зөвхөн эрүүл мэнд, эрчим хүчний салбар гэлтгүй холбогдох бүхий л байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэг болголоо. Ерөнхий сайд ХӨСҮТ-д ажилласан тухайгаа тус хуралдаанд танилцууллаа. Урьдчилан сэргийлж болох өвчнөөр хүүхэд эндэж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл