Манай улсын нийслэл Улаанбаатар хот нь Азийн эх газрын цээжинд, хуурай сэрүүн цаг бүсэд байдгийн хувьд хуурайшилт тоосжилт ихтэй хотуудын нэг.
Тоосжилт ихтэй байдагтай холбоотойгоор таны автомашины гадна болон дотор бохирдолт жил ирэх тутам нэмэгдэж, энэ нь эргээд жолоочийн болон автомашинд зорчиж яваа хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Иргэд та бид автомашинаа зориулалтын угаалгын газраар угаалгадаг ч автомашины дотор салон, агааржуулалтын хоолой, самбарт наалдсан хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг маш нарийн тоос, нян бактерийг тэр бүр устгаж чаддаггүй. Тэгвэл Улаанбаатар хотод хоёр сүлжээ угаалгын газраа удаагүй нээгээд байгаа “88” автомашины угаалгын газар энэ асуудлыг бүрэн шийдэж чадсан байна.
“88” автомашин угаалгын газар нь Олон улсын стандартад нийцсэн, хүний биед сөрөг нөлөөгүй ч автомашины салоны нарийн тоос, нян бактерийг устгадаг бодисоор Торнада мананцар үүсгэн цэвэрлэдгээрээ онцлогтой.
Тус угаалгын газар нь үйлчлүүлэгчийн автомашин бүрд гадар угаалгад зориулж 1 алчуур, 4 цэвэрлэгээний бодис, бүтэн угаалгад зориулж 2 алчуур, агааржуулалтын хоолойд наалдсан тоос, нян бактери устгагч зэрэг 6 бодис шинээр гаргаж угаадгийн зэрэгцээ салоны тоос сорогч нь зөвхөн автомашины тоос сороход зориулагдсан хананд бэхэлсэн ч 10 урт хоолойгоор таны автомашины салоны аль хэсгийн хог тоосыг бүрэн авах боломжтой аж.
Түүнчлэн зөвхөн “88” авто угаалгад хэрэглэж байгаа, тус хамт олны оруулж ирж угаалгын газраараа дамжуулан худалдан борлуулж буй гадар өнгөлгөөний материал нь машины гадна шороо тоос тогтохоос удаан хамгаалахын зэрэгцээ машины будгийг нарны хэт ягаан туяанаас хамгаалж, машины будаг өнгөө алдах, халцрахаас урьдчилан сэргийлдэг сайн талтай гэнэ.
Мөн таны машины шил, дугуй зэргийг зориулалтын зөвхөн шил, дугуйнд зориулан ОХУ-д бүтээсэн шингэнээр арчиж өнгө оруулна. Жолооч та автомашинаа угаалгахдаа амралтын өрөөнд тухлан дэлгэцээр машин угаалгаа хянахын зэрэгцээ телевиз, халуун кофе, цай, хүйтэн ундаа ус захиалан уух боломжтой.
Зуны халуун улиралд жолооч та бүхэн автомашиныхаа кондейшнийг тавьж явдаг бол “88” угаалгын газар очиж, агааржуулалтын хоолой болон самбарт наалдсан нарийн тоос, нян бактерийг зориулалтын мананцар үүсгэж устгадаг болсон “88” автомашин угаалгын газарт очиж үйлчлүүлэн автомашинаа цэвэрлүүлж угаалгахын зэрэгцээ эрүүл мэндээ хөрөнгө оруулаарай…
“88” автомашин сүлжээ угаалгын газар нь 13-р хороолол Бөхийн өргөөний урд зам дагуу “Оюунлаг” сургуулийн өмнө болон III, IV хорооллын Өргөө кино театраар доош уруудах зам дагуу Петровисын колонкийн хойно байрладаг байна.
Утас: 88990565