Monthly Archives: September 2025

September, 2025

  • 10 September

    Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо

    “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-д өөрчлөлт оруулж, “30 хувиар” гэснийг “40 хувиар” гэж өөрчиллөө. Тогтоолыг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөх бөгөөд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах юм. Сүүлийн жилүүдэд манай улсад тохиолдох гамшиг, аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж нэмэгдсэнээр нэг алба хаагчид ногдох ажлын ачаалал эрс өсжээ. Онцгой байдлын …

  • 9 September

    Жюү жицүгийн 18 тамирчин “Бахрейн 2025” Азийн залуучуудын наадамд оролцоно

    Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг “Бахрейн-2025” Азийн залуучуудын наадамд оролцох спорт холбоодыг хүлээн авч уулзаж байгаа билээ. Энэ өдөр Монголын хүндийг өргөлтийн холбоо, Монголын жюү жицүгийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзан тамирчдын байр хоол, замын зардалд дэмжлэг үзүүллээ. Уулзалтын үеэр Жюү жицүгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О. Болд-Эрдэнэ “Юуны өмнө өнгөрсөн 8 дугаар сард БНХАУ-ын Чендү …

  • 9 September

    Мансууруулах бодис улсын хилээр оруулж ирдэг найман бүлгийг илрүүлжээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар,  Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд нартай уулзлаа. Засгийн газрын 2025 оны долоодугаар сарын 23-ны хуралдаанаар Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой тэмцэх арга хэмжээний талаар хэлэлцэж, шийдвэр гаргасан. Энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг судлан үзэж, гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мансууруулах эм, …

  • 9 September

    “Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

    Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар хүрээтэй “Ulaanbaatar Music Festival 2025” –г энэ сарын 20-ны өдөр “Social Pay Park”-т зохион байгуулагдах гэж байна. Оролцох уран бүтээлчид ● Live Music Artists: Харанга, Чингис хаан, Niciton, NISVANIS, The Lemons, A-Sound, X Vit, PIPS, Соёл- Эрдэнэ & Өргөө Хонгор, Ганхүү, Чука, Чойжоо, Night Train, …

  • 9 September

    Бокс:О.Бямба-Эрдэнэ хүрэл медалийн төлөө тулалдана

    Их Британийн Ливерпүүл хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 4-14-ний өдрүүдэд болж байгаа бөгөөд 66 орны нийт 540 (эрэгтэй 327, эмэгтэй 213) тамирчин өрсөлдөж байна. Харин манай улс тус тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү, Ж.Еркин, Рубeн Пинейро Санчес нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчинаа илгээсэн билээ. Тэднээс эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ …

  • 9 September

    А.Амартүвшин: Хагас коксон түлш түлснээр агаарын бохирдол 45-50 хувь хүртэл буурна

    Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон шахмал түлш хэрэглэнэ. Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх нь буюу 55.6 хувь нь гэр хорооллын айл өрхийн галлагаанаас, 28.9 хувь нь тээврийн хэрэгслээс, 15.5 хувь нь уурын болон усан халаалтын зуух, хог хаягдал, дулааны цахилгаан станцын үнсэн сан зэрэг бусад эх үүсвэрээс үүдэлтэй байдаг. Өнгөрөгч 2024-2025 оны халаалтын улиралд нийслэлд …

  • 9 September

    Хот, тосгоныг хөгжүүлэх төлөвлөгөөнд 250 хүртэлх өрх тутамд цэцэрлэг, 1000 хүртэлх өрх тутамд төрийн өмчит сургуулийг төлөвлөж тооцохоор тусгалаа

    Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг хэлэлцэн баталсан. Хотжих үйл явц эрчимжиж, хот, суурин газрыг чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр томоохон хот, суурин газарт хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрөл үүсэж, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд зэрэг иргэдэд зориулсан төрийн үйлчилгээний хүртээмж муудаж, түүнээс …

  • 9 September

    Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулахад дэмжлэг үзүүлэхийг тариалан эрхлэгчид хүслээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар (2025.09.08) газар тариалангийн бүс нутагт ажиллаж, тариаланчдын санал хүсэлтийг сонслоо. Тэд хөнгөлөлттэй зээлд хамруулах, тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүсэж байлаа. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд үйл ажиллагаа явуулж буй “Мимо эрдэс премикс” компани орон нутагт анх удаа өдөрт 50 тн тусгай найрлагат тэжээл үйлдвэрлэх үйлдвэр байгуулжээ. Мимо агро паркийн автомат тэжээлийн үйлдвэрийн үйл ажиллагааг …

  • 9 September

    Олимпын спортын эрх зүйн орчинг сайжрууллаа

    Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан билээ. Харьяатын хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зүйлийн …

  • 8 September

    Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланчдыг дэмжиж ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болгов

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.09.08) Орхон, Сэлэнгэ аймгийн тариаланчидтай уулзаж, ургац хураалтын явцтай танилцаж байна. Улсдаа үр тариалалтаар тэргүүлэгч “Бүтлийн Ундарга” ХХК-ийн үйл ажиллагаатай Ерөнхий сайд танилцав. Тус компани сүүлийн 17 жилд 1 га талбайгаас дунджаар 45-53 цн ургац хураасан амжилтаар улсын рекорд эзэмшдэг юм. Энэ онд 1 га-аас 35-45 цн ургац хурааж байна. Тус компани “Атрын -4” …

  • 8 September

    Гэмт хэрэгтнүүд цагдааг “буруутгах” болжээ

    Цагдаагийн байгууллагын алба хаагчийн үүрэг бол гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлүүлэх, таслан зогсоох, мөрдөж илрүүлэх, ингэхдээ шаардлагатай бол тусгай хэрэгсэл, зэвсэг техник ашиглан хүч хэрэглэн гэмт хэргийг таслан зогсоох үүрэгтэй, бас эрхтэй. Орон нутагт ажиллаж буй цагдаагийн алба хаагчийн ажлын ачаалал өндөр байдаг. Хөдөө орон нутагт ажиллаж буй цагдаа  нарын хувьд  өдөр тутамдаа хүн хоорондын маргаан, бэлчээр булаалдах явдал, архи …

  • 8 September

    Хот, нийтийн аж ахуйн салбарт 157 техник хэрэгслээр парк шинэчлэлт хийгээд байна

    Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийж буй. Энэ хүрээнд ногоон байгууламжийн арчилгаа, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээг дүүргүүд өөрсдөө хариуцаж тогтмол хийж байна. УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Хот нийтийн аж ахуйн чиглэлд олон …

  • 8 September

    Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 30 өрхөд хийн зуух суурилуулж байна

    Гэр хорооллын өрхүүд болон уурын зуухнуудыг үе шаттайгаар шингэрүүлсэн хийн түлшний дэд бүтцэд холбож буй. Энэ хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 30 өрхөд хийн зуух суурилуулж байна. Энэ талаар “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Батзориг “Улаанбаатар хотыг хийн түлшинд шилжүүлэх зорилтын хүрээнд бид Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд эхний ээлжийн 30 айлд хийн зуух суурилуулж …

  • 8 September

    Сургуулийн хүртээмжгүй байдлаас болж нэг ширээ, хоёр сандал дээр гурван хүүхэд сууж байна

    НЕБ-ын 161 дүгээр сургуульд энэ хичээлийн жилд 53 бүлэгт 2400 орчим хүүхэд суралцаж байна. Уг сургуулийн нэгдүгээр анги, дунд ангийн хүүхдүүд нэг ширээнд гурваараа сууж, хичээллэж байгаа юм. Энэ хүрээнд тус сургуульд нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин ажиллалаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 17 сургууль, 22 цэцэрлэг шинээр ашиглалтад орсон. Тодруулбал, Засгийн газраас …

  • 8 September

    Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B+”, төлөвийг “Тогтвортой” хэвээр хадгалав

    Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B+”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээж байгаагаа 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр зарлав. Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг тогтооход дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн талаар дурдсан байна. Үүнд: Дунд хугацааны эдийн засгийн өсөлтийн төлөв тогтвортой: Хоёр жил дараалан нүүрлэсэн зудын дараагаар хөдөө аж ахуйн салбар сэргэж байгаа нь эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлөв. Уул уурхайн салбарын …