НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулахаар болсон. Дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох тус хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорил, тэдгээрийг шийдвэрлэх, арга зам, шийдлүүдийг хэлэлцэх юм. Уг хуралдаан манай улсад ямар хамааралтай …
Monthly Archives: September 2025
September, 2025
-
18 September
Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 48.7 сая кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна
Өнөөдөр “Улаанбаатар хотын онцлох ажил”-ын жагсаалтаар Багануурын батарей хуримтлуурын станцыг онцолж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 2023 оны аравдугаар сарын 12-нд ажлаа хүлээн авснаас хойш хотын эрчим хүчний төслүүдэд онцгой анхаарсан. Үүний нэг Багануурын батарей хуримтлуурын станц бол байгальд ээлтэй ногоон эрчим хүчний чиглэлээр улсдаа анхдагч төсөл болсон. Тодруулбал, нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт …
-
18 September
А.Амартүвшин:Боловсролын яамнаас цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулдаг
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад оруулж, нийслэл дүүргээс хатуу, зөөлөн эдлэлийн асуудлыг шийдвэрлэсэн. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 1088 м.кв бөгөөд 4 бүлгийн өрөө, чийрэгжүүлэх өрөө, дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай. Гэвч өнөөдрийг хүртэл энэ цэцэрлэг …
-
18 September
Эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан “Жим ба Жигүүр”гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэнэ
Монгол Улсад гэрэл зургийн алба үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулсан Монгол-Япон эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан “Жим ба Жигүүр” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22-24-нд Байгалийн түүхийн музейд гарах гэж байна. 18 эмэгтэй гэрэл зурагчны 90 бүтээлд олон төрөл зүйлийн шувуудаас гадна амьтад ч багтжээ. “ЖИМ” нь амьдралын ул мөрийг, “ЖИГҮҮР” нь эрх чөлөөт жигүүртнийг илэрхийлсэн бөгөөд бүтээлүүдийн агуулга, дүрслэл …
-
18 September
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 15 дугаар форум боллоо
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл, Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, Өвөр Монголын Өөртөө Засах орны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албатай хамтран Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 15 дугаар форумыг энэ сарын 17-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа. 2010 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй тус форумаар хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа, тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжил дэвшил, …
-
17 September
“Халзан бүрэгтэйн” ордын асуудлаарх ерөнхий хяналтын сонсголд ажиллах шинжээчдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Эдийн засгийн байнгын хороотой хамтран өнөөдөр (2025.09.17) хуралдлаа. Хамтарсан хуралдаанаар “Шинжээч томилох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлд, “Халзан бүрэгтэйн” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийн асуудлаар Улсын Их Хурлаас энэ сарын 23-ны өдөр зохион байгуулах ерөнхий хяналтын сонсголд ажиллах шинжээчдийг томилох асуудлыг тусгасан байна. Холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу тогтоолын …
-
17 September
А.Амартүвшин:Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сайжруулсан түлш, хагас коксон түлшийг хамтад нь борлуулна
Галлагааны улирал эхэлж буйтай холбоотойгоор шахмал түлш, хагас коксон шамхал түлш болон хийн түлш, дулаалгын талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө. Тэрбээр “Есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 400 орчим цэгт шахмал түлш борлуулж эхэлсэн. Харин аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сайжруулсан түлш болон хагас коксон түлшийг хамтад нь …
-
17 September
Нийслэлийн хэмжээнд 332 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ
Нийслэлд энэ жил шахмал түлшний 400 борлуулалтын цэг ажиллана. Өнөөдрийн байдлаар 332 цэг ажиллаж байна. Энэ жилийн тухайд иргэд “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авах боломжтой. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгож, өрхийн хэрэглээг ил тод, хэмнэлттэй болгох давуу талтай юм. Харин арванхоёрдугаар сарын 15-аас эхлэн “Сайн” картын системийг …
-
17 September
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна
Эрчим хүчний салбар нь аливаа улс орон, хотын хөгжлийн тулгуур болдог. 2023 оны аравдугаар сарын 12-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатар томилогдож, өнөөдөр Улаанбаатар хотын түүхэнд 36 дахь хотын даргаар ажиллаж байна. Хотын дарга Х.Нямбаатар үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш Улаанбаатар хотод эрчим хүчний томоохон төслүүдийг төлөвлөн, бүтээн байгуулалтыг урагшлуулах, эрчимжүүлэх ажилд онцгойлон анхаарсан. Эдгээр төслийн нэг …
-
17 September
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны есдүгээр сарын 17-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ Улаанбаатар хотноо 2025 оны долоодугаар сарын 16-нд гарын үсэг зурсан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа. Хэлэлцээр байгуулснаар Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт …
-
17 September
Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн ОБЕГ-ын дэргэдэх “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин, ОУХМ Л.Алтанцэцэгийг өнөөдөр хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Хошууч генерал Г.Ариунбуян “Эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнээ дахин цуурайтуулан, түүхэн амжилтаа бататгасанд баяр хүргэж, цаашдын тэмцээн, уралдаанд амжилт хүсье” хэмээн хэлсэн үгэндээ тодотгосон юм. ОУХМ …
-
15 September
Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу 24 мега төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг баримтлан төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянхошуу, Сэлбэ, Ханын материал, Хүннү хот зэрэг байршилд цогц орон сууцны төслийг үе шаттай эхлүүлсэн. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материалд 3000 айлын …
-
15 September
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2025.09.15) нээлтээ хийлээ. Улсын Их Хурлын чуулганы нээлтийн хуралдаанд, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлага, …
-
15 September
“Татар” уран сайхны киноны тасалбарын урьдчилсан захиалга эхэллээ
“Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAР” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тус уран бүтээлийн тасалбарын урьдчилсан захиалга эхэллээ. Киноны тасалбарыг урьдчилан захиалахыг хүсвэл ЭНД дарж авах боломжтой. Энэ кино бол зөвхөн нэгэн хамтлагийн дурсамж бус, Монголын хөгжмийн ертөнц, нэгэн үеийн залуусын амьдрал, сонголт, тэмцэл, мөрөөдлийн тухай өгүүлэл юм. Киног “ТАТАР” хамтлаг, “Аранжин пикчерс”, “Promix …
-
15 September
Б.Жаргалан: Монгол Улс эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг хангахад ахиц гаргасан учраас Азийн эмэгтэй парламентчид хүрэлцэн ирж, сайн туршлагаасаа хуваалцах боломж бүрдлээ
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны дарга, Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн гишүүн Батбаярын Жаргалантай уулзаж ярилцлаа. –Юуны өмнө эх орондоо Ази тивийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг зохион байгуулах санал, санаачлагыг гаргасан танд баяр хүргэе. –Баярлалаа. Азийн Эмэгтэй Парламентчдын Бүлгийн чуулга уулзалтыг 2025 оны 09 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ Олон Улсын арга хэмжээний үндсэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл