Monthly Archives: November 2025

November, 2025

  • 20 November

    Халзан бүрэгтэй ордын талаарх ерөнхий хяналтын сонсголын тайланг хамтарсан хуралдаанаар сонсов

    ​  Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2025.11.20) хамтарсан хуралдаж, “Халзан бүрэгтэй”-н орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдвээр зохион байгуулсан ерөнхий хяналтын сонсголын тайланг сонслоо. Хуралдаан 29 гишүүн хүрэлцэн ирснээр 11 цаг 12 минутад 50.9 хувийн ирцтэйгээр эхлэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан тус хамтарсан …

  • 20 November

    Монгол Улсын Их Хурлын даргаар МАН-ын дарга, Улсын Их Хурлын гишүүн Ням-Осорын Учралыг сонгуулахаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс нэр дэвшүүллээ.

    ​ Монгол Улсын Их Хурлын даргаар МАН-ын дарга, Улсын Их Хурлын гишүүн Ням-Осорын Учралыг сонгуулахаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс нэр дэвшүүллээ. Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.11.20)-ийн нэгдсэн хуралдааны эхэнд хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг Байнгын хороодод хуваарилсан талаар танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай …

  • 19 November

    “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өнөөдөр /2025.11.19/ өргөн мэдүүллээ. Тодруулбал, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд нэмэлт оруулахаар тогтоолын төслийг боловсруулсан байна. Хүнс, хөдөө аж …

  • 19 November

    МОНГОЛ УЛС ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДТАЙ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮД БОЛОН ХҮМҮҮНЛЭГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА

    ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан ОХУ-ын Москва хотноо эхэллээ. Өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож үг хэллээ. Тэрбээр “Ази, Европыг холбосон худалдаа, аялал жуулчлал, тээвэр логистикийн зангилаа “Транзит Монгол Улс” болох зорилтын хүрээнд дэд бүтэц, хот байгуулалт болон эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтын төслүүд, хүмүүнлэгийн салбарт ШХАБ-ын гишүүн орнуудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа …

  • 19 November

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНД БАРААЛХЛАА

    Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг дурдав. Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх, улс төрийн харилцан итгэлцсэн харилцааг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. Ерөнхийлөгч В.В.Путин хоёр улсын дээд, өндөр түвшний уулзалт, харилцан айлчлал идэвхтэй өрнөж, Монгол, Оросын төрийн …

  • 19 November

    “Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс томилогдсон ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр дэх “Цемент шохой” ХХК-д мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирол нөхөн төлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. “Цемент шохой” ХХК-ийн удирдах албан тушаалтнууд нь ашиг сонирхлын зөрчил удаа дараа гаргаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, цемент худалдан борлуулахдаа бусдаас хахууль …

  • 18 November

    Багануурын батарей хуримтлуурын станц 61054.7 сая кВт.цаг эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна

    Нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг байгуулж, 2024 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл Багануурын батарей хуримтлуурын станц нийт 61054.7 сая кВт.цаг эрчим хүчийг төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлээд байна. Багануурын батарей хуримтлуурын станц нь шөнө эрчим хүчний хэрэглээ …

  • 18 November

    “Нэгдүгээр тойрог зам” ашиглалтад орсноор хотын төвийн авто замын түгжрэл 20-25 хувиар буурна

    Нийслэлийн замын сүлжээ нь хотын төв рүү чиглэн Энхтайваны өргөн чөлөөний гол гудамж зам руу хуримтлагдаж түгжрэл үүсгэж байгаа тул “Шинэ тойрог зам” төслийг хэрэгжүүлж буй. Тодруулбал, нийслэлийн дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий “Нэгдүгээр тойрог зам”, ”Хоёрдугаар тойрог зам”-ыг барих юм. “Нэгдүгээр тойрог зам”-ын трасс нь Улаанбаатар хотын 5 дүүргийн 29 хорооны нутаг дэвсгэрийг хамарч, 3029 нэгж талбарт газар чөлөөлөлт хийнэ. Ингэхдээ …

  • 18 November

    30.2 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 352 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 4 удаагийн арилжаагаар 352.0 мянган тонн нүүрс 30.2 сая ам.доллароор амжилттай арилжааллаа. Үүнд: 1/3 коксжих нүүрс- Ганцмод боомтоор 128.0 мянган тонн 94.60 ам.доллароор арилжаалж 12.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Баяжуулсан сул коксжих нүүрс- Мандал боомтоор 32.0 мянган тонн, 98.90 ам.доллароос үнэ дуудаж 102.40там.доллароор …

  • 17 November

    Нийслэлийн есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форум боллоо

    ​  Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас “SME Forum-2025” хэлэлцүүлгийг энэ сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Энэ үеэр жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай хууль, эрх зүйн орчныг сайжруулах, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогын чиглэлүүдийг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр оролцогчид санал солилцлоо. Тус форумд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, нийслэлийн Засаг даргын Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх О.Оргил, …

  • 17 November

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

    ​  Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын 33 гишүүн өнөөдөр (2025.11.14) Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өргөн барилаа. Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурал өөрийн бүрэн эрхийн хүрээнд аливаа асуудлыг хэлэлцэхдээ хуралдааны дэгийг өөрөө тогтоох эрхтэй. Гэвч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн …

  • 17 November

    Нийслэлийн шилдэг ахмадуудыг шагналаа

    ​  Нийслэлийн хөгжил дэвшилд тодорхой хувь нэмрээ оруулсан, өөрсдийн хүч хөдөлмөрөөр өрхийн аж ахуй эрхлэн, хүнсний хангамжаа нэмэгдүүлж, нийгэмд баялаг бүтээгч хойч үедээ үлгэр жишээ өрх гэр, ахмадыг “Нийслэлийн тэргүүний өрх”,“Нийслэлийн Тэргүүний тариаланч”, “Оны Бүтээлч ахмад”, “Ахмадад ээлтэй байгууллага”-ыг дүүрэг хороо, байгууллагаас шалгаруулж, шагналыг гардууллаа. Шагналыг НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа, нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням, нийслэлийн Ахмадын хорооны орлогч дарга …

  • 14 November

    “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэмэгдэж, 244 сая ам. долларт хүрлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. “Эвсэг” ХХК 2005 онд тансаг зэрэглэлийн нэхмэл болон гадуур хувцас үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд өдгөө салбартаа “Говь” ХК-ийн дараа хоёрдугаарт ордог компани болжээ. Жилд 500 тн түүхий ноолуурт анхан шатны боловсруулалт хийхээс гадна 200 тн ноолуур ээрч, 500 мянган ширхэг сүлжих, 150 мянган метр нэхмэл, тус …

  • 14 November

    Бүсчилсэн хөгжлийн хороо оюутны “Менторшип” хөтөлбөрт шалгарсан 10 оюутанд тэтгэлэг гардууллаа

    Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс зарласан оюутны “Менторшип” тэтгэлэгт хөтөлбөрийн шилдгүүдэд тэтгэлэг гардуулах үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна. НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хороо, Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төв хамтран “Аюулгүй арт” төслийн бүрэлдэхүүн шилдэг 10 оюутанд өнөөдөр тэтгэлэг гардууллаа. НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүн Д.Ундармаа, Б.Ану-Үжин, Т.Батцогт болон НИТХ-ын төлөөлөгч, “Менторшип” тэтгэлэгт хөтөлбөрийн ажлын …

  • 14 November

    Төрөөс ИЗНН-д олгосон 455 сая төгрөгийг юунд зарцуулсан вэ Б.Батбаатар даргаа?

    ​ИЗНН 2024 оны УИХ-ын сонгуульд 80 орчим мянган хүний санал авч, УИХ-д жагсаалтаар 4 суудал авсан. Энэ тухайд Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд Сонгуулийн Ерөнхий хорооноос улс төрийн нам эвслийн УИХ-ын сонгуульд авсан суудлын тоо, сонгогчийн саналд үндэслэн төрөөс санхүүжилт олгодог журмын дагуу ИЗНН-д 2025 онд 455 сая төгрөг олгохыг зөвшөөрсөн тогтоол гаргасан байна. СЕХ-ны тогтоолд заасны дагуу ИЗНН-д …