Monthly Archives: January 2026

January, 2026

  • 14 January

    Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина

    Өнөөдөр /2026.01.14/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн төсөлд улсын нисэхийн асуудлыг удирдан чиглүүлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрх, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага болон …

  • 14 January

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Өнөөдөр /2026.01.14/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа “Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө шинэчлэн баталж, төлөвлөгөөтэй нийцүүлэн бүрээр салбар төлөвлөгөөг шинэчлэн баталж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, гамшгаас хамгаалах албаны болон аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Дэлхий дахинд гамшгийн тохиолдол сүүлийн 20 гаруй жилд …

  • 14 January

    Иргэдээ хамгаалсан шийдвэр энэ сарын 19-нөөс хэрэгжиж эхэлнэ

    Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг УИХ-аас дэмжиж, 123 дугаар тогтоол баталсан нь энэ сарын 19-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Нэр бүхий сэтгүүлч, хуульчдаас Цэцэд хандан “Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Үндсэн хууль зөрчсөн” гэсэн маргаан гаргажээ. Уг асуудлыг Цэц шийдвэрлэж “Эрүүгийн хуулийн дээрх зүйл Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… эрх чөлөө, … хууль дээдлэх нь …

  • 14 January

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны 01 сарын 12-ны өдөр  Дорноговь аймгийн Сайншанд суманд иргэдтэй уулзлаа. Уулзалтад тус аймгийн 14 сумаас иргэдийн төлөөлөл оролцов. Дорноговь аймагт цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж буйд иргэд талархал илэрхийлээд, олон салбарт бугшсан авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Ерөнхий сайд Г.Занданшатараас хүслээ. Тус аймгийн Мандах суманд ноос, ноолуур үнэгүйдэж, малын өвчлөл ихэсжээ. Үүнээс …

  • 14 January

    Төрийн албанд гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим системийг нэвтрүүлж эхэллээ

    Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим системийг танилцуулж, туршилтаар нэвтрүүлэх төрийн байгууллагуудад чиглэл өгөх арга хэмжээ 2026 оны 01 сарын 12-ны Төрийн ордонд боллоо. 2024 оны жилийн эцсийн байдлаар Засгийн газрын хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт 65, Засгийн газрын байгууллагуудын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн дундаж 77, төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээний дундаж 98.7 хувьтай байна. Гэтэл иргэд олон …

  • 13 January

    Б.Чимидийн нэрэмжит шагналыг Гавьяат хуульч, профессор Ж.Бямбаа, профессор Ж.Эрхэсхулан нар хүртэв

    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд өнөөдөр болов. УИХ-аас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, професор Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг бүтээлийн шагналыг 2015 оноос жил бүр олгож ирсэн уламжлалтай. Энэхүү шагналыг УИХ-ын төлөөлөх, …

  • 13 January

    Нийслэлийн хэмжээнд 2025 онд зам тээврийн ослын улмаас 150 хүний амь нас хохирчээ

    Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.10 дугаар зүйлийн 4.1,4.2 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийн гаралт, шүүхээс оногдуулж буй ял, шийтгэлийн байдлыг 2025 оны байдлаар судаллаа. 2025 оны байдлаар нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас …

  • 13 January

    Ногоон нуур орчимд хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна

    Ирэх жилүүдэд иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн ажлуудыг олноор хийхээр төлөвлөж байна. Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд Ногоон нуур орчимд болон Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөний тохижилт ногоон байгууламжийн ажлуудыг хийнэ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороонд хүн ам олноор нэмэгдэж, шинэ суурьшлын бүс үүссэн. Тиймээс “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ээлтэй, хүртээмжтэй …

  • 13 January

    Бүлгийн дарга Ж.Батжаргал ХХААХҮЯ-нд ажиллаж, салбарын хуулийн төслүүдэд мэргэжлийн байгууллагын саналыг тусгахыг чухалчлав

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн өнөөдөр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжав болон яамны газар, хэлтсийн дарга, агентлагийн дарга нар оролцож,  салбарын өнгөрсөн оны ажлын гүйцэтгэл, үр дүн болоод 2026 оны төлөвлөлт, хэрэгжилтийг хангахад анхаарах асуудлын талаар хэлэлцэв. УИХ дахь МАН-ын бүлгийн …

  • 13 January

    Өвлийн олимпод оролцох тамирчдаа үдэж, төрийн далбаагаа гардууллаа

    Италийн Милан, Кортина д’Ампеццо хотод болох өвлийн олимп хөшгөө нээхэд 24 хоног үлдлээ. Тэгвэл тус наадамд оролцох Монголын тамирчдад хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа гардуулах ёслол Монголын үндэсний олимпын хорооны “Олимпик хаус”-т боллоо. Тус үйл ажиллагаанд олимпод оролцох тамирчид, дасгалжуулагчдаас гадна ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам тэргүүтэй албаныхан оролцов. Дэлхийн 90 гаруй орны 3500 орчим тамирчин өвлийн долоон спортын 16 төрөлд, 116 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж …

  • 12 January

    Г.ЗАНДАНШАТАР: ЗАМЫН-ҮҮД СУМЫГ ХОТЫН СТАТУСТАЙ БОЛГОЖ, ХИЛ ГААЛЬ ДАХЬ АВЛИГЫГ ТАСДАХ ЗАМААР ЭХ ОРНЫ ҮҮДЭН ХЭСГЭЭ ЦЭГЦЭЛНЭ

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Замын-Үүд суманд ажиллах үеэрээ авто замын боомтын зорчигч тээврийн цогцолбор болон ачаа тээвэр хилээр нэвтрүүлж буй үйл явцтай танилцлаа. 2023 онд авто замын боомтын цогцолбор ашиглалтад орсноор нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдсэн байна. Цогцолбор ашиглалтад орохоос өмнө өдөрт 6000-8000 зорчигч нэвтэрдэг байсан бол өдгөө 8-12 мянган зорчигч зорчиж байгаа юм байна. Цахим шинэчлэлийн хүрээнд …

  • 12 January

    Түргэн тусламжийн машин нийслэлийн бүх хотхонд саадгүй нэвтэрч, тусгай зогсоолд зогсдог байх шаардлагатай

    Түргэн тусламжийн машин нийслэлийн бүх хотхон, хорооллын хаалтыг саадгүй нэвтрэх, түргэний машины тусдаа зогсоолтой болгох асуудлыг шийдвэрлэж ажиллахыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатарт үүрэг болгов. Учир нь түргэний машин дуудлагын дагуу очиход цаг алдах, зогсоолгүйн улмаас тойрч явах зэрэг хүндрэлүүд гардгийг Нийслэлийн түргэн тусламжийн газарт Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ажиллах үеэр түргэний эмч, жолооч нар хэлсэн юм. Өнөөдрийн байдлаар …

  • 12 January

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын УАШТ-ий аваргууд тодорлоо

    Үндсэн хуулийн өдрийг угтаж УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээний шувтаргын тоглолт Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, аваргуудаа тодрууллаа. Энэ удаагийн тэмцээнд 21 аймаг, нийслэлээс нийт 4922 тамирчин оролцсоноос шигшээ тоглолтод сум, дүүрэг, аймаг, нийслэлээс шалгарсан эрэгтэй 108, эмэгтэй 40 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөв. Швейцар системээр найман өрөг тоглосон тус тэмцээнд …

  • 9 January

    Чөлөөт, сонгомол бөхийн УАШТ эхэллээ

    Сонгомол, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд эхэллээ. Дөрвөн өдөр үргэлжлэх тус тэмцээнийг 1980 оны Москвагийн зуны XXII олимпын их наадмын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, нэрт бөх Ж.Даваажавын нэрэмжит болгосноороо онцлогтой. Ингэснээрээ Ж.Даваажавын Монголын бөхийн хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр, спортын түүхэнд үлдээсэн гавьяа зүтгэлийг хойч үедээ мөнхжүүлж байгаа ажээ. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр …

  • 9 January

    Монголын цанын шигшээ баг Милан Кортина 2026 өвлийн олимпод оролцоно

    Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ч.Ундрам Монголын цанын шигшээ багийг Милан Кортина 2026 өвлийн олимпын наадамд оролцох эрх авсныг тэмдэглэж, хөгжлийн бодлого, дэмжлэгийн талаар мэдээлэл өглөө. Мөн тэрбээр 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Италийн “Милан Кортина 2026” өвлийн олимпын XXV наадамд оролцох Монголын цанын Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нар, ЗГХА-БТСУХ, МҮОХ, Монголын цанын холбооны удирдлагуудыг хүлээн авч …