Monthly Archives: April 2026

April, 2026

  • 15 April

    ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулжээ

    Олон улсын валютын сан (ОУВС) энэ оны дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) өсөлтийн төсөөллийг 3.1 хувь болгон бууруулж, 2027 оны төсөөллийг 3.2 хувьд хэвээр үлдээжээ. Шинэчлэн гаргасан энэхүү таамаглал нь 2025 онд 3.4 хувиар өссөн дэлхийн эдийн засгийн өсөлт саарч байгааг харуулж байна. Ойрх Дорнодод мөргөлдөөн эхлэхээс өмнө 2026 оны өсөлтийг 3.4 хувь гэж таамаглаж байсан боловч ийнхүү 0.3 нэгжээр …

  • 15 April

    Яармагийн гүүр орчимд усны чанар сайн үзүүлэлттэй гарчээ

    Туул голын усны чанарын өнөөгийн байдлын талаар Усны газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Усны газрын дарга З.Батбаяр “Бид усны чанарын шинжилгээг улирал тутамд авч байсан бол цаашид сар бүр тогтмол авч байхаар төлөвлөж байна. Энэ удаагийн шинжилгээг өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд авсан. Тухайн үе нь мөс дөнгөж ханзарч эхэлсэн, одоогийнх шиг асуудлууд үүсээгүй байлаа. Шинжилгээг эхлээд Баянзүрх гүүр орчимд хийсэн. Усны чанарын индекс …

  • 15 April

    Марафонд гүйхээсээ өмнө бэлтгэлээ сайтар хангаарай

    “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт эхлэхэд 38 хоног үлдлээ. Тодруулбал, тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Иймд хагас болон бүтэн марафонд оролцогчдод зориулан үндсэн бэлтгэлийн зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна. Холын зайд гүйх үндсэн бэлтгэл: Уралдааны өмнө  тогтмол давтамжтай гүйх төлөвлөгөө гарган, тууштай бэлтгэл хийгээрэй. Гүйх техникийг зөв эзэмшсэнээр гэмтлээс сэргийлж, гүйцэтгэлээ сайжруулах боломжтой. Гүйхдээ …

  • 15 April

    “Барс” захын хойно байрлах 2612 ам метр талбайг чөлөөлж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгон тохижуулна

    Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан БГД-ийн 3 дугаар хороо, “Барс” зах орчимд ажиллалаа. 2000 оны үед “Барс” захын хойно байрлах “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 2612 ам метр талбайг “Восточный альянс” ХХК-д эзэмшүүлсэн. Тус газрыг нөхөх олговортойгоор чөлөөлж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгон тохижуулна. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар ““Барс” захын ар талын энэ газрыг үйлчилгээтэй орон сууц барих зориулалтаар …

  • 15 April

    Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаанаар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажил, хүлээж буй үр дүнгийн талаарх мэдээлэл сонслоо

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны өнөөдрийн /2026.04.14/ хуралдаан ирвэл зохих найман гишүүнээс Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал, М.Мандухай, Б.Пунсалмаа, А.Ундраа,  Б.Уянга нар  хүрэлцэн ирснээр 62.5 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд дэд хорооны дарга Б.Уянгын танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Иймд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажил, хүлээж буй үр дүнгийн …

  • 14 April

    Э.Батшугар – Эрүүл мэндийн сайд уу, эмийн бизнес эрхлэгч үү?

    Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугарыг Эрүүл мэндийн сайдаар томилохдоо Ерөнхий сайд Н.Учрал нэгэн чухал тайлбар хийж байв. Тэрээр “Э.Батшугар эмч биш ч чадварлаг эдийн засагчийн хувьд эрүүл мэндийн салбарын менежментийг сайжруулж чадна” хэмээн онцолсон. Энэ үг олон нийтийн хүлээлтийг өсгөж, салбарын шинэчлэлд итгэх итгэлийг төрүүлсэн юм. Гэвч удалгүй энэ итгэлд сэв суух нөхцөл үүсэв. Учир нь Эрүүл мэндийн сайд Э.Батшугар …

  • 14 April

    Өнөөдрийн байдлаар таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна

    Энэ онд нийслэлийн хэмжээнд 12 байршилд 70 мянган ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Өнөөдрийн байдлаар таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна. Тодруулбал, Саппорогийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх 27 мянган ам метр талбай; Баруун дөрвөн замын уулзвараас хойгуураа Баянбүрд, КТМС-ийн уулзвар өнгөрөөд Зүүн дөрвөн замын уулзвар хүртэл замын хойд талын 16 мянган …

  • 14 April

    Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас тооцож олгоно

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, салбарын ажилтан, албан хаагчид болон иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй чухал асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх чиглэлээр тодорхой үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өглөө. Тухайлбал, эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн суурь цалингаас нь тооцож олгодог болгох асуудлыг судалж, шаардлагатай тооцооллыг яаралтай хийж, ойрын хугацаанд Засгийн газрын …

  • 13 April

    Парламентын дархлаа юу, эсвэл халдашгүй байдлын ар дахь халхавч уу?

    Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл нийгэмд хүчтэй маргаан дагуулж байна. Зарим улс төрийн хүчин, тэр дундаа УИХ дахь АН-ын бүлэг энэ хуулийг парламент хэлэлцэх ёсгүй гэх байр суурь илэрхийлж, асуудлыг улс төрийн шинжтэй хурц сэдэв болгон хувиргаад байна. Гэвч бодит байдал дээр энэ асуудлыг хуулийн хүрээнд, зарчмын үүднээс авч үзэх шаардлагатай. Монгол Улсын Үндсэн хуульд хууль …

  • 13 April

    Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна

    Зорчигч тээвэр 2026.04.12-ны байдлаар салбарын хэмжээнд оны эхнээс өссөн дүнгээр нийт 56.1 сая зорчигч тээвэрлэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22.6%-аар өссөн байна. Үүнд: Автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 55.1 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23.1%-аар өссөн ба үүнээс нийслэлийн тээврээр 54.6 сая зорчигч зорчжээ. Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 417.4 мянган зорчигч тээвэрлэсэн нь …

  • 13 April

    Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах төсөв, зориулалтын байраар хангана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд ШУТИС-ийн Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнд ажиллалаа. Манай улсад “Хүнсний эрдэм шинжилгээ, зураг төслийн институт” байсан ч зах зээлийн нийгэмд шилжих үед хувьчлагдсанаар хүнс, хоолны салбар эрдэм шинжилгээний мэргэшсэн байгууллагагүй өнөөг хүрсэн байсан юм. Иймээс “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын хүрээнд 2024 …

  • 13 April

    Байгууллагын онцлог, үйл ажиллагааг олон нийтэд таниулах нээлттэй хаалганы өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна

    Монгол Улсын Шадар сайд (бүсчилсэн хөгжил, онцгой байдлын асуудал эрхэлсэн)-ын эрхлэх байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг маргааш буюу дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 09:00-18:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно. Тус арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ, Үндэсний итгэмжлэлийн төв, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Цагааннуур чөлөөт бүс, Замын-Үүд чөлөөт бүс, Алтанбулаг чөлөөт бүс, Хөшигийн …

  • 13 April

    2026 оны I улиралд 1235 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

    Авлигатай тэмцэх газарт 2026 оны эхний 3 сард иргэн, хуулийн этгээдээс 949 өргөдөл, гомдол ирүүлснээс 451 нь гэмт хэргийн шинжтэй байв. Дийлэнх нь төсвийн хөрөнгийн зарцуулалт, тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол, мэдээлэл байна. Энэ оны эхний 3 сард Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс нийт 603 гомдол, мэдээлэл хянан шалгасан байна. Эдгээрээс 189 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, …

  • 13 April

    Баянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууслаа

    ​  Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил 100 хувь дууслаа. Тус байршилд нийт 150 метр урт шугам сүлжээ угсарсан бөгөөд ус хүлээж авах долоон суурьт худгийг төлөвлөж, хийж гүйцэтгэлээ. Үргэлжлүүлэн тухайн байршилд нөхөн сэргээлтийн ажил хийгдэх юм. Геодези, усны барилга байгууламжийн газар энэ жил нийслэлийн хэмжээнд 15 байршилд 11.5 …

  • 13 April

    Ерөнхийлөгчийг төлөөлөн зөвлөх Э.Одбаяр “Нэг эрүүл мэнд” дээд хэмжээний уулзалтад оролцов

    ​  Ерөнхийлөгчийг төлөөлөн зөвлөх Э.Одбаяр “Нэг эрүүл мэнд” дээд хэмжээний уулзалтад оролцов Бүгд Найрамдах Франц Улсын Лион хотноо 04 дүгээр сарын 07-ны өдөр болсон “One Health” буюу “Нэг эрүүл мэнд” дээд түвшний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг төлөөлөн түүний Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр оролцлоо. Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан уулзалт нь хүн, амьтан, хүрээлэн буй орчны эрүүл мэнд …