Monthly Archives: April 2026

April, 2026

  • 29 April

    Иргэн та 6 сарын 1-ээс 1072 хувьцаагаа өвлүүлэх боломжтой боллоо

    Өнөөдөр /2026.04.29/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Тус тогтоолоор 2025 оны арван хоёрдугаар сарын 31-ний байдлаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн бүртгэлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаад нас барсан 132,203 иргэний хувьцаа өвлөгдөх нөхцөл бүрдлээ. Мөн энэ тогтоол нь “Эрдэнэс Тавантолгой” компанийг 2026 онд …

  • 29 April

    НӨАТ төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгоно

    Өнөөдөр /2026.04.29/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, татварын ачааллыг бууруулах асуудлыг хэлэлцлээ. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн татварын хөнгөлөлтийн хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор 90 хувийн татварын буцаалт эдлэх буюу татварын нэг хувийн ачааллын босго дүнг 1.5 тэрбум төгрөгөөс 2.5 тэрбум төгрөг болгож өсгөнө. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 25 хувиар тооцон ногдуулж …

  • 29 April

    Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

    Өнөөдөр /2026.04.29/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг зохистой хэмжээнд бууруулах зорилгоор нийт 2.2 их наяд төгрөгийн татварын дэмжлэг үзүүлэхээр тус хуулийн төсөлд тусгалаа. Иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон сууцжуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлж эдийн засгийн өсөлтийг иргэн, өрх бүрд хүртээнэ. …

  • 29 April

    “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

    “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт өнөөдрийн байдлаар 25 орчим хувьтай үргэлжилж байна. Төслийн талбайд 1959 инженер, ажилтан, 167 техник, машин механизмтайгаар ажиллаж байна. “Сэлбэ 20 минутын хот” төслийн хяналтын инженер Э.Баасан-Очир “Сэлбэ дэд төвийн хүрээнд нийт 8575 айлын 113 блок орон сууц барихаар төлөвлөснөөс 100 блокийн барилгын ажил үргэлжилж байна. Төслийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж, дулааны улирал эхэлсэнтэй …

  • 29 April

    Хүннү хотын авто замын ТЭЗҮ, зураг төслийн ажлын гүйцэтгэл 58 хувьтай байна

    Нийслэлийн дагуул хот Хүннү хотын авто замын ТЭЗҮ, зураг төслийн ажил нийслэлийн 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байна. Төслийн хүрээнд 127,4 км хотын авто зам барихаар төлөвлөсөн бөгөөд үүнээс эдийн засгийн чөлөөт бүсэд 24,6 км, олон нийт, худалдаа үйлчилгээний бүсэд 6,4 км, хотын төв, засаг захиргааны бүсэд 77,8 км, их сургууль оюутны хотхон өндөр технологийн бүсэд 2,2 км, тээвэр …

  • 29 April

    Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллав

    Эрүүл мэндийн сайд Э.Батшугар улсын хэмжээнд халдварт өвчний тандалт, судалгаа, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг хариуцан ажилладаг тус байгууллагын үйл ажиллагаатай танилцах үеэр тулгамдаж буй тодорхой асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд тус төвийн үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, санал солилцлоо. Мөн энэ үеэр “Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулах”-ын вакцины хадгалалт, нөөцийн нөхцөл байдалтай газар …

  • 29 April

    “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана

    “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ. Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой. Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна. Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн …

  • 29 April

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийг хэрэгжүүлж буй. Тус төсөл нь малын гаралтай түүхий эдийн үйлдвэрүүдийг хотын төвийн барилгажсан хэсгээс гарган хөгжүүлж, эдийн засгийн өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх кластер байгуулах цогцолбор төсөл юм. Өнөөдрийн байдлаар Бизнес инкубатор сургалтын төвийн барилга, хамгаалалтын бүс, хоёр ширхэг 630 …

  • 29 April

    Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна

    Нийслэлийн хэмжээнд авто замын борооны ус зайлуулах шугамын хэвийн үйл ажиллагааг хангах, үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт цэвэрлэгээний ажлыг өдөр бүр хийж байна. Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр дараах байршилд цэвэрлэгээ хийж гүйцэтгэлээ. Баянгол дүүргийн 5, 6, 30, 31 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө болон 12-4, 12-5, 46 дугаар байрны борооны усны шугам болон Ард Аюушийн өргөн чөлөөний шугамыг …

  • 29 April

    НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна

    Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, Амгалан авто плазагийн хойд талд иргэн Ж.Гантулгын захиалгатай баригдаж буй орон сууцны барилга нь тухайн орчмын автомашин, явган хүний зорчих орц, гарцыг хаасан байна. Уг зөрчилд иргэд гомдол гаргасны дагуу НХШГ-аас хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгах хугацаатай албан мэдэгдэл хүргүүллээ. Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Нийслэлийн Хяналт, шалгалтын газраас дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хяналт, …

  • 29 April

    “Эрдэнэс таван толгой” ХК-д бүртгэлтэй иргэдийн хувьцааг өвлүүлдэг болно

    ​ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр /2026.04.28/ боллоо. Хурлыг тус компанийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай даргалж, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, компанийн удирдлагууд, хувьцаа эзэмшигч иргэдийн төлөөлөл оролцов. ​ Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар: 1. Компанийн 2025 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, 2. Ногдол ашиг хуваарилах эсэх, 3. Төлөөлөн удирдах зөвлөлийн …

  • 29 April

    Зөвлөгөө: Ногоон тэжээлийг 2-3 ургамлын холимогоор тариалах нь тэжээллэг чанар болон ургацад эерэг нөлөөтэй

    Үр тарианы хоёрдогч таримал болох арвай, хошуу будаа, хөх тариа, тритикаль зэрэг таримлыг газар тариалангийн аль ч бүсэд үр болон ногоон тэжээлийн зориулалтаар тариалахад ургалтын хугацааны хувьд бүрэн боломжтой. Учир нь эдгээр таримлууд нь буудайнаас ургалтын хугацаа богино байдаг онцлогтой. Сорт сонголтын хувьд манай орны нөхцөлд нутагшсан хүнсний арвайн Ноёт, АлагЭрдэнэ, тэжээл болон пивоны зориулалтын Бурхант-1, Бурхант-59, Шимт, хошуу будааны …

  • 28 April

    Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд 100 ортой цэцэрлэг барьж байна

    Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус цэцэрлэгийн барилга нь гурван блок бүхий зоорьгүй нэг давхар барилга юм. Цэцэрлэгийн анги, бүлгийн өрөөнүүд, багш нарын өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн зохион байгуулалттай. Өнөөдрийн байдлаар …

  • 28 April

    МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилга, дэмжлэгээр барьж буй МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилгыг ирэх оны нэгдүгээр сард бүрэн ашиглалтад хүлээн авна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд холбогдох яамд, хотын захиргаа, сургуулиудын төлөөллийг хүлээн авч уулзахдаа Хууль зүйн сургуулийн барилгыг барих санаачилга гарган, бүтээн байгуулалтыг нь эхлүүлж байсан юм. 2024 онд эхэлсэн барилгын I үе шат буюу Б блокийн санхүүжилтийг МУИС …

  • 28 April

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

    Өнөөдөр “Монгол генералын өдөр” тохиож байна. 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор генерал цолыг 11 хүнд олгожээ. Энэхүү өдрийг 2004 оноос “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд цэргийн дээд цолтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генералуудын уулзалтад оролцож, хүндэтгэл үзүүллээ. Эрхэм дээд цолны …