Monthly Archives: May 2026

May, 2026

  • 27 May

    Банкны салбар 2.5 их наяд төгрөгийн ногоон зээл олгоод байна

    2026 оны 1 дүгээр улирлын байдлаар банкны салбар нийт 2.54 их наяд төгрөгийн ногоон зээлийг олгоод байна. Энэ нь нийт зээлийн 5.7 хувийг эзэлж байгаа бөгөөд тайлант улирлын эцсийн байдлаарх нийт олгосон зээлийн жигнэсэн дундаж хугацаа төгрөгийн хувьд 62.2 сар, гадаад валютын хувьд 45.6 сар байв. Харин жигнэсэн дундаж хүү төгрөгийн 14.3 хувь, валютынх 10.9 хувь байна. Нийт олгосон ногоон …

  • 27 May

    “Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-31-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно

    Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар Аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэнг энэ сарын 29-31-ний өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд 12 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэн нь дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялагчдыг судалгаатай, төлөвлөгөөтэй аялахад дэмжлэг үзүүлэх, оролцогч байгууллагуудад хамтын ажиллагаа, бизнесээ өргөжүүлэх боломжийг олгох зорилготой. Үзэсгэлэнгийн үеэр иргэд мэргэжлийн байгууллагаар дамжуулан аяллаа төлөвлөх, захиалах, …

  • 27 May

    ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

    Өнөөдөр болох үйл явдал 08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 09:00 цагт:  УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно. 13:00 цагт: “Хуур Music Festival 2026” олон улсын хөгжмийн наадмын албан ёсны танилцуулга, бэлтгэл ажлын явцын талаар “Шангри-Ла” зочид буудалд хэвлэлийн хурал хийнэ. 15:00 цагт: “Happy Monster” гэр бүлийн фестиваль болохтой холбогдуулан Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Үзэсгэлэн: – “Алтан бийр-17” үзэсгэлэн МУЭ-ийн …

  • 26 May

    “Гурван үеийн торго хяргасан” уран хатгамалч

    ​Намайг С.Буд гэдэг. Би монгол уран хатгамлаар 20 гаруй жил урлаж байна. Миний ээж маш сайхан оёж, хатгадаг, аав маань мод, чулуу гээд олон төрлийн зүйл урладаг уран дархан хүн байлаа. Энэ хугацаанд миний бүтээлүүдийг тоолох аргагүй болсон. Ялангуяа даалин, хавтага их урласан. Миний ажлын хамгийн онцлог нь хуучны торго ашигладаг. Хуучны торго надад яг л амьтай мэт санагддаг. Атирч хумигдсан …

  • 26 May

    ХЗБХ: “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл”-ийг хэлэлцэж, тогтоолын төслийг дэмжив

    ​УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.05.26/ Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд 12 цагт 57.1 хувийн ирцтэй хуралдаж, долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү хуулийн төслийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр УИХ-ын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүн УИХ-д өргөн мэдүүлж, улмаар Хууль зүйн байнгын …

  • 26 May

    ИБУИНХУ-ТАЙ БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

    ​Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр \2026.05.26\ Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа. Монгол Улс, ИБУИНХУ хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 63 жилийн хугацаанд бүхий л салбарт хамтын ажиллагаагаа идэвхтэй өрнүүлж ирсэн бөгөөд ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлс хоёр орныг улам …

  • 26 May

    Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг “Хүүхэд хөгжлийн ордон” болголоо

    ​Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болж байна. Тус хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал удирдан явууллаа. Монгол Улсад хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хамгааллын асуудал хурц байна.  Төрөлт буурч, эх хүүхдийн эндэгдэл өссөн, цахим дарамт, хүчирхийлэл, зам тээврийн ослоор хүүхэд хохирох тохиолдол нэмэгдэж буйг Ерөнхий сайд анхааруулав. Хүүхдэд ээлтэй орчин, хөгжлийн орон зай дутмаг байгааг …

  • 26 May

    Хангайн уулархаг нутгаар цас орно

    Хангайн уулархаг нутгаар өнөөдөр цас орж, говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхааруулж байна. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас бороо орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс …

  • 26 May

    Ферраригийн анхны цахилгаан автомашиныг танилцуулжээ

    Италийн Феррари компани бүрэн цахилгаан хөдөлгүүртэй анхны автомашин нь болох дөрвөн хаалгатай “Ferrari Luce” гэдэг загвараа албан ёсоор танилцууллаа. Спортын автомашин үйлдвэрлэлээр алдартай тус компанийн хувьд энэ бол хамгийн эрсдэлтэй, хамгийн ихээр хүлээлт үүсгэсэн төсөл байв. Шинэ цахилгаан автомашины дээд хурд нь 310 км/цагт хүрэх бөгөөд 500 мянга гаруй долларын үнэтэй. Энэхүү загвар 1000 гаруй морины хүчтэй, 100 км/цагийн хурдыг …

  • 26 May

    Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо

    ​Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг хотын даргад нэр дэвшүүлж, НИТХ-ын төлөөлөгч нарын олонхын буюу 80 хувийн саналаар дэмжлээ. Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томилох тухай тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар …

  • 26 May

    Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    ​Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.26/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийн …

  • 26 May

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

    ​Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.05.26) хамтран хуралдаж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаан 09 цаг 54 минутад хүрэлцэн ирэх ёстой 56 гишүүний 29 нь хүрэлцэн ирснээр, 51.8 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хороодын хамтарсан хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар удирдав. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн …

  • 26 May

    УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    Улсын Их Хурлын Тамгын газар Парламентын сэтгүүлчдийн холбоо, “Алтангадас” Парламентын сэтгүүлчдийн клубтэй хамтран “Парламент ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалтыг өнөөдөр /2026.05.26/ эхлүүллээ. Сэтгүүлч, редакторуудад парламентын бүтэц, үйл ажиллагаа, хууль тогтоох болон хянан шалгах чиг үүрэг, механизмын талаарх ойлголт, мэдлэгийг гүнзгийрүүлэн өгч, мэдээллийг иргэдэд ойлгомжтой, тэнцвэртэй, баримтад тулгуурлан, түргэн шуурхай түгээх, асуудалд агуулгын болон бодлогын дүн шинжилгээ хийх арга зүйн талаар мэдээлэл хүргэх …

  • 26 May

    БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ЭМНЭЛГҮҮДИЙН ДУНД ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН “ДУУДЛАГА–2026” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын дунд өнөөдөр Яаралтай тусламжийн “ДУУДЛАГА–2026” тэмцээнийг зохион байгуулж байна. Эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд эмнэлзүйн стандарт, удирдамжийн дагуу яаралтай үед амилуулах болон лавшруулах, амь тэнссэн үед яаралтай тусламжийн үйлчилгээг багаар үзүүлэх мэдлэг, ур чадвар, хандлагыг төлөвшүүлэх зорилготой зохион байгуулж буй энэ тэмцээнд Улсын Гуравдугаар …

  • 26 May

    ХҮНИЙ ЭРХИЙН КОМИССЫН ГИШҮҮД АЖИЛЛАЛАА

    Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал, түүний агуулга, мөн чанар, тулгамдаж буй асуудал, тэр дундаа Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, түүний нэмэлт протоколыг нэг мөр хэрэгжүүлэх чиглэлээр харилцан мэдлэг, мэдээлэл солилцох, туршлага хуваалцах, цаашид үр дүнтэй хамтран ажиллаж хүний эрхийн баталгааг хангах, бүрдүүлэх зорилгоор “ХҮНИЙ ХАЛДАШГҮЙ ЭРХ, …