ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Өнөөдөр болох үйл явдал

08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

09:00 цагт:  УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

13:00 цагт: “Хуур Music Festival 2026” олон улсын хөгжмийн наадмын албан ёсны танилцуулга, бэлтгэл ажлын явцын талаар “Шангри-Ла” зочид буудалд хэвлэлийн хурал хийнэ.

15:00 цагт: “Happy Monster” гэр бүлийн фестиваль болохтой холбогдуулан Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

Үзэсгэлэн:

– “Алтан бийр-17” үзэсгэлэн МУЭ-ийн  Арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна.

-Соёлын гавъяат зүтгэлтэн, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Нарангэрэлийн “150 бүтээл” үзэсгэлэн 6 дугаар сарын 13-ныг хүртэл “Hue” арт галерейд  гарна.

 Хилийн чанадад: 

  • Хоккейн ДАШТ Швейцарын Цюрих, Фрайбург хотод энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.
  • Парис хотноо мэргэжлийн теннисчдийн Их дуулга цувралын Францын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 6 дугаар сарын 7-ныг хүртэл  болно.
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.
  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …