XVII жарны “Сүрээр дарагч” гал морин жилийн зуны адаг хөхөгчин хонь сарын 23-ны өлзий дэмбэрэлтэй өдөр /2026.08.06/ Сутай хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо. Монгол түмний эрт цагаас шүтэн дээдэлж,“СҮҮТЭЙ УУЛ” хэмээн сүсэглэн залбирч, эв нэгдлийн бэлгэдэл хэмээн эрхэмлэн хүндэтгэж ирсэн Сутай хайрханы төрийн тахилгыг 4 дэх удаагаа ёслон гүйцэтгэж буй бөгөөд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар төрийг төлөөлөн оролцов. Улсын …
Monthly Archives: August 2026
August, 2026
-
7 August
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдтэй уулзлаа
Улсын Их Хурлын Тамгын газрын I байранд байрлах “Нээлттэй парламент” танхимд өнөөдөр (2026.08.06) Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл ажиллаж, иргэдийн санал, хүсэлтийг сонслоо. Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилгоор байгуулсан уг танхимд иргэд, Улсын Их Хурлын гишүүдтэй биечлэн уулзаж, хууль тогтоомж, төрийн бодлого, нийгэмд тулгамдаж буй асуудлаар санал бодлоо илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой юм. Өнөөдрийн уулзалтад оролцсон иргэд малын …
-
6 August
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ
НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2025, 2026 оны эхний хагас жилийн байдлаар иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан мэдээллийг сонслоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Иргэдийн санал хүсэлтийг цаг алдалгүй хүлээн авах, шуурхай шийдвэрлэх зорилгоор “Хотын дарга сонсож байна” платформыг наймдугаар сарын 14-нөөс нэвтрүүлэх гэж байна. Улаанбаатар хот …
-
6 August
Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр Өмнөговь, Дундговь аймагт ажиллалаа. Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хүрээнд Өмнөговь аймагт байгаль орчин, уул уурхайн 358 зөрчил илрүүлж, 200 гаруйг нь арилгуулаад байна. Тус аймгийн хувьд: -Даланзадгадын ДЦС ТӨХК өмнөх жил хэрэгцээнийхээ нүүрс бэлтгэх, 2024-2025 онд үүссэн 1.7 тэрбум төгрөгийн өр төлбөрөө шийдвэрлүүлэх, -Цогтцэций сумын …
-
6 August
УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо
XVII жарны “Сүрээр дарагч” гал морин жилийн зуны адаг хөхөгчин хонь сарын 23-ны өлзий дэмбэрэлтэй өдөр /2026.08.06/ Сутай хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо. Монгол түмний эрт цагаас шүтэн дээдэлж ,“СҮҮТЭЙ УУЛ” хэмээн сүсэглэн залбирч, эв нэгдлийн бэлгэдэл хэмээн эрхэмлэн хүндэтгэж ирсэн Сутай хайрханы төрийн тахилгыг 4 дэх удаагаа ёслон гүйцэтгэж буй бөгөөд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар төрийг төлөөлөн оролцов. …
-
6 August
Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тэргүүтэй УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн гишүүн Б.Мөнхсоёл, Д.Энхтуяа нар өнөөдөр (2026.08.06) Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Жон Жим Шиг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн төлөөлөгчдийг Монгол Улсад …
-
6 August
“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг урт хугацаанд найдвартай хангах зорилгоор “Туул усан цогцолбор” төслийг 2025-2032 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын KPIL (Kalpataru Projects International Limited) компани боловсруулж буй. Төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулалтын ажлын гүйцэтгэл 90 хувьд хүрч, судалгаа, тооцоолол, инженерийн …
-
6 August
Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа эцэслэн баталсан. Татварын ерөнхий хуульд данснаас үл маргах журмаар мөнгөн хөрөнгө суутгах ажиллагааг явуулахдаа ирээдүйд дансанд орж ирэх орлогын хэмжээнд ямар нэгэн дээд хязгаар тогтоогоогүй байсан. Үүний улмаас өр төлбөрийг барагдуулах зорилгоор дансанд орж ирсэн бүх мөнгөн хөрөнгийг бүрэн хэмжээгээр …
-
6 August
Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ
Нийслэлийн СХД-ийн Нэгдүгээр хорооллын арын замыг шинэчлэх, засварлах ажлын хүрээнд наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас зам хаана. Тодруулбал, СХД-ийн 14 дүгээр хороо Цамбагаравын уулзвар, 11 дүгээр байрнаас 12 дугаар байрны чиглэл дагуу борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийх юм. Эхлэх: 2026 оны наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас Дуусах: 2026 оны наймдугаар сарын 7-ны 06.00 цаг хүртэл Эх сурвалж: ulaanbaatar.mn
-
6 August
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай үргэлжилж байна. Ерөнхий сайдын 10-р албан даалгаврын хүрээнд хийсэн хяналт шалгалтаар 559 зөрчил илэрснээс 127-г арилгуулж, 432 зөрчилд хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна. Уул уурхайн салбарт бүртгэгдсэн 64 ухсан нүх, шуудууг бөглөж, 5 хуулийн этгээдийн үйл ажиллагааг бүрэн зогсоожээ. Дорноговь аймгийн хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай дараах асуудлыг танилцууллаа. “Чандмань Илч” ОНӨХХК-ийн үйл ажиллагаанд үүсээд буй …
-
5 August
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод аймагт ажиллав
Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын 11 дүгээр албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилттэй танилцах хүрээнд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр өнөөдөр (2026.08.05) Дорнод аймагт ажиллалаа. Дорнод аймагт зуншлага сайн байгаа бөгөөд энэ жил 6527 малчин өрх 2,7 …
-
5 August
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.05/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Засгийн газрын ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулав. Монгол Улс 2026 оны 08 дугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром” нефть болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийтдээ 86,460 тонн АИ-92 …
-
5 August
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2026.08.05/ эхэллээ. Тивийн шилдэг багуудыг нэгтгэсэн энэхүү тэмцээн нь Монгол Улсад волейболын спорт үүсэж хөгжсөний 100 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог ач холбогдолтой юм. Тэмцээний нээлтийн ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оролцож, баг тамирчид, дасгалжуулагчид болон хөгжөөн дэмжигчдэд баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлэв. …
-
5 August
Төрийн байгуулалтын байнгын хороо 23 удаа хуралдаж, 72 асуудлыг хэлэлцэж, 4 хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын 16 төслийг батлуулжээ
Төрийн байгуулалтын байнгын хороо 2026 хаврын ээлжит чуулганы хугацаанд 23 удаа хуралдаж, 72 асуудлыг хэлэлцэж, 23 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 16 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ханган ажиллажээ, Эдгээрээс 4 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 16 төслийг нэгдсэн хуралдаанаар батлуулж, яам, агентлаг, харьяа байгууллагын 5 тайлан, мэдээллийг хэлэлцэн шийдвэрлэн, Байнгын хорооны 9 тогтоол баталсан байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны …
-
5 August
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзлаа. Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс нь 1955 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш хамтын ажиллагааг тууштай хөгжүүлж ирсэн бөгөөд 2009 онд Иж бүрэн түншлэл, 2015 онд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл