Monthly Archives: August 2026

August, 2026

  • 24 August

    Өгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.08.24/ Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин нар Өгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Дэлхий дахинаа шинжлэх ухаан, ялангуяа хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжиж, өгөгдлийг хадгалах, дамжуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явц хурдацтайгаар өргөжиж байгааг Шадар сайд Т.Доржханд энэ үеэр онцлов. Иймд өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, өгөгдөлд …

  • 24 August

    Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна

    Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Улаанбаатар хот цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүддээ санхүүжилт босгож буй. Бага хурлын хүрээнд зохион байгуулагдсан “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ын үеэр нийслэлд 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татлаа. Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хотын …

  • 24 August

    Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа

    Цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх үндэсний сүлжээ болох “Ногоон өртөө”-г Улаанбаатар хотын хэмжээнд үе шаттай ашиглалтад оруулж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөө үйл ажиллагаа явуулж эхэллээ. Улаанбаатар хот 2026 онд 80, 2027 онд 210 цэнэглэгч станц буюу ногоон өртөө байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Иргэд ногоон өртөөнд 5-30 минутад цахилгаан машинаа бүрэн цэнэглэнэ. Мөн цахилгаан автобус цэнэглэх …

  • 24 August

    Скиндоксын гоо сайханы бүтээгдэхүүнийг Монголд нэвтрүүлсэн Ганчимэг захирал “зодуулжээ”

    БНСУ-ын судлаач эрдэмтдийн 25 жилийн нөр их судалгаанд үндэслэн бүтээгдсэн мэсгүй гоо сайхан, арьс арчилгааны Скиндокс брэндийг 3 жилийн өмнөөс монголд нэвтрүүлж, хэдийнэ 20 гаруй мянган хэрэглэгчтэй болсон “Скиндокс Монгол” компанийг үүсгэн байгуулагч, “Crown polaris” цолтон Т.Ганчимэгийг жүжигчин Э.Мөнхтөр “зоджээ”. Т.Ганчимэг захирлыг алгадах болсон шалтгаан нь тэд “Скиндокс Монгол” компанийн бүтээсэн “Хуурамч төрх” рийл уран сайханы кинонд хамтран тоглож, дүр …

  • 24 August

    15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров

    Засгийн газрын “Чөлөөлье” Үндэсний санаачилгын хүрээнд Улаанбаатар хотын худалдааны танхим, хувийн хэвшлийнхэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 32-ын тойргийн нэгдсэн авто зогсоолд цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх “Ногоон өртөө”-г өнөөдөр ашиглалтад орууллаа. Энэхүү “Ногоон өртөө” нь хамгийн олон буюу 15 автомашин нэгэн зэрэг цэнэглэх хүчин чадалтай. Хүчдэлийн сонголтын хувьд хамгийн бага хугацаанд 5-30 минутад цэнэглэх чадалтай юм. Мөн шөнийн хөнгөлөлттэй тарифтай. …

  • 24 August

    Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа. Төслийн хэрэгжилтийн хүрээнд холбогдох байгууллагын удирдлага, инженер техникийн ажилтнуудтай уулзаж, бүтээн байгуулалтын явц, үлдэж буй ажлууд, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон.  Өнөөдрийн байдлаар …

  • 24 August

    “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болж байна

    Монголын нүүдэлчин ард түмний Соёлын биет бус өвийн олон илэрхийллийг хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, өвлөн уламжлагчдыг алдаршуулах, үндэсний болон олон улсын түвшинд сурталчлан таниулах “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болж байна. “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд нийслэл Улаанбаатар хотыг төлөөлөн соёлын биет бус өвийн 7 ай савын хүрээнд 9 дүүргийн нийт 45 өвлөн уламжлагч оролцож байгаа юм. Өвлөн …

  • 24 August

    Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна

      COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулсан. Уулзалтын хүрээнд Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин болон хот байгуулалтын төслүүдийн хүрээнд стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилт, технологи, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ болон хэрэгжилтийн боломжийг хамтран судлах, цаашдын хамтын ажиллагааны суурийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-ын “China Central Strategic Advisory Group”-тэй хамтын ажиллагааны санамж …

  • 24 August

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана

    COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулсан. Уулзалтын үеэр олон улсын “Альварез энд Марсал” ХХК-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар тус компанитай хөрөнгө оруулалтын аливаа төслийн бэлэн байдлыг сайжруулах, зөвлөх үйлчилгээ авах, олон улсын санхүүгийн байгууллага, стратегийн хөрөнгө оруулагчидтай харилцаа тогтоох чиглэлд хамтарна. Эх сурвалж: ulaanbaatar.mn

  • 24 August

    Улаанбаатар хот Дэлхийн банк групптэй техникийн болон зөвлөх үйлчилгээг өргөжүүлнэ

    Улаанбаатар хот Дэлхийн банк группийн хамтын ажиллагааны хүрээнд хотын хөгжлийн төслүүдэд шаардлагатай техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээг авах, олон улсын сайн туршлага, мэдлэгийг нэвтрүүлэх чиглэлээр харилцаагаа өргөжүүлнэ. Тухайлбал, Хотын тэсвэрлэх чадвар ба үерийн эрсдэлийн менежмент; Тогтвортой бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй тээврийн тогтолцоо; Төслийн бэлтгэл ажил, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх; Институцын чадавхыг бэхжүүлэх, мэдлэг, туршлага хуваалцах Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн зорилтуудад хувь …

  • 24 August

    COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна

    COP17 Цэнхэр бүсийн (Bluezone) үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах зорилгоор Шуурхай удирдлагын төв нь нийт 11 салбарын 28 чиглэлийн 1364 ажилтан, албан хаагчийг шуурхай удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллаж байна. Уг төвийг КОП17 хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын газар ОНӨААТҮГ ахлан ажиллаж буй. Үүнд: VENUE COC барилга байгууламж, Эрчим хүчний хангамж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Гадна дотор тохижилт, Хурлын өрөөний техник хэрэгсэл, …

  • 24 August

    Амралтын өдрүүдээр Дүнжингарав худалдааны төв, Нарантуул захын машины зогсоол, замыг нээнэ

    Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хөтөлбөртэй уялдуулан наймдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд хязгаарласан зарим замыг түр хугацаанд нээнэ. Тухайлбал, наймдугаар сарын 22-нд Нарантуулын уулзвараас Өгөөмөр захын уулзвар хүртэлх зам болон Нарантуул худалдааны төвийн авто зогсоолыг нээнэ. Харин наймдугаар сарын 23-нд Нарантуулын уулзвараас Дүнжингаравын уулзвар, Зүүн жанжин уулзвар хүртэлх зам болон Дүнжингаравын авто зогсоолыг нээнэ. Дээрх …

  • 24 August

    “Улаанбаатар” олон улсын явган алхалтын фестиваль-2026 эхэллээ

    “Улаанбаатар” олон улсын явган алхалтын фестиваль 8 дахь удаагаа Улаанбаатар хот, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн фестивальд Япон, Автрали, Унгар, Нидерланд, Бүгд Найрамдах Солонгос улс, Бүгд Найрамдах Чех улс, Бүгд Найрамдах Хятад Ард улс, Оросын Холбооны улс, Бүгд Найрамдах Тажикстан улсаас 110 зочид, төлөөлөгч, Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргээс 600 гаруй оролцогч оролцож байна. Нийслэлийн …

  • 24 August

    Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо

    COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулсан. Уулзалтын үеэр Улаанбаатар хот болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Ингэснээр 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын ажиллагаа эхэлж байна. Энэ нь Улаанбаатар хотыг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, иргэдэд ээлтэй,  ногоон хот болгон хөгжүүлэхэд чухал алхам юм. Тус …

  • 24 August

    Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна

    COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулсан. Уулзалтын хүрээнд Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин болон хот байгуулалтын төслүүдийн хүрээнд стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилт, технологи, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ болон хэрэгжилтийн боломжийг хамтран судлах, цаашдын хамтын ажиллагааны суурийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-ын “China Central Strategic Advisory Group”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг …