Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дээд түвшний парламентын форум “Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” сэдвийн хүрээнд өнөөдөр /2026.08.25/ эхэллээ. Энэхүү дээд түвшний парламентын форум нь гишүүд болон нэр хүнд бүхий улс төрийн манлайлагчдыг нэг дор цуглуулж, Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын хэрэгжилтийг хурдасгах, цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг үндэсний хариу арга хэмжээг …
Monthly Archives: August 2026
August, 2026
-
25 August
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” дээд түвшний парламентын форумыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр хүргэж байна. Эрхэм хүндэт Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад аа, Эрхэм хууль тогтоогчид, олон улсын хүндэт зочид оо, …
-
25 August
НҮБ-ын Суурьшлын хөтөлбөртэй гэр хорооллын шинэчлэл, хүртээмжтэй орон сууц, хот байгуулалтын чиглэлээр хамтарна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурьшлын хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Анаклаудиа Россбахтай COP17 хурлын үеэр уулзлаа. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр нь хотын тогтвортой хөгжил, гэр хорооллын нөхцөлийг сайжруулах, иргэдийн оролцоонд тулгуурласан хот төлөвлөлт, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон жилийн түүхтэй. Тус байгууллага Монгол Улсад 2006 оноос үйл ажиллагаагаа эрчимжүүлж, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох …
-
25 August
ГАДААД, ДОТООДЫН АЖ, АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДАД “НҮҮРС-ПИРОЛИЗИЙН ҮЙЛДВЭР” ТӨСЛИЙГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТҮНШЛЭГЧЭЭР ОРОЛЦОХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛНЭ ҮҮ
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 235 дугаар тогтоол, Засгийн газрын 2026 оны 28 дугаар хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01, 2026 оны 26/68 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1162 дугаар захирамж болон холбогдох бусад шийдвэрийг тус тус үндэслэн Нийслэл Улаанбаатар хот болон “Чингис Хаан Баялгийн Сан Нэгдэл” ХХК хамтран “Нүүрс-пиролизийн үйлдвэр”-ийн төслийг төр, хувийн …
-
25 August
ГАДААД, ДОТООДЫН АЖ, АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДАД “БАЙГАЛИЙН ХИЙН ТҮЛШНИЙ ХАНГАМЖ, ХИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭР” ТӨСЛИЙГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТҮНШЛЭГЧЭЭР ОРОЛЦОХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛНЭ ҮҮ
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 235, 267 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01, 2026 оны 26/69 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1164 дүгээр захирамж болон холбогдох бусад шийдвэрийг үндэслэн Улаанбаатар хотын Дэнжийн мянга дэд төвийн дулаан хангамжийн найдвартай, аюулгүй, байгаль орчинд ээлтэй эх үүсвэрийг бий болгох, байгалийн шингэрүүлсэн хийд суурилсан дулаан болон хийн дэд …
-
25 August
50 мянган цахилгаан автомашины хэрэглээнд 500 цэнэглэх станц шаардлагатай болж байна
Манай улс цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ улс орон даяар 500 түргэн цэнэглэх станцын сүлжээ байгуулахаар ажиллаж байна. Засгийн газрын мэдээлснээр Монгол орны зам дагуу 150 километр тутамд нэг “Ногоон өртөө” байгуулах зорилт тавьжээ. Нийслэлийн Засаг дарга, хотын Захирагч Б.Пүрэвдагва өчигдөр Улаанбаатар хотод бүртгэлтэй цахилгаан автомашины тоог 2030 он гэхэд 50 мянгад хүргэх зорилт тавьснаа мэдээлсэн байна. Түүний мэдээлснээр …
-
25 August
Роботууд Хятадын үйлдвэрлэлийг өөрчилж байна
Хятад улс үйлдвэрлэлийн салбарын автоматжуулалтыг эрчимтэй нэмэгдүүлж, дэлхийн аж үйлдвэрийн роботын гол төв болж байна. Тус улсын үйлдвэрүүдэд хоёр сая гаруй робот ажиллаж байгаа бөгөөд дэлхийн аж үйлдвэрийн роботуудын талаас илүү хувийг Хятад улс үйлдвэрлэж байна. Энэ өөрчлөлт үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ олон сая хүний ажлын байранд нөлөөлөх магадлалтай гэж судлаачид үзэж байна. Автоматжуулалтыг хурдасгаж буй гол хүчин зүйл …
-
25 August
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Европын хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч Гелсомина Виглиоттитой уулзлаа. Уулзалтаар хамтран ажиллаж буй төсөл хөтөлбөрүүд болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Европын хөрөнгө оруулалтын банк нь эрчим хүч болон бусад хөрөнгө оруулалтын салбарт асар их туршлагатай. Тийм учир Улаанбаатар хотын ногоон эрчим …
-
25 August
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо
Монгол Улсын Засгийн газраас “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталж, энэ хичээлийн жилээс нийслэлийн шинэ суурьшлын бүсэд “Хотхоны бага сургууль”, нийслэлийн гэр хорооллын бүсэд “Бага сургууль”-ийн үйл ажиллагааг эхлүүлнэ. Иймд шинэ суурьшлын бүсийн бага сургууль, цэцэрлэгийн тоог нэгээр нэмэгдүүлж, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд 280 хүүхдийн ортой бага сургууль, …
-
25 August
СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал ес дэх өдрөө Улаанбаатар хотод үргэлжилж байна. Талуудын албан ёсны хэлэлцээ болон бодлогын түвшний уулзалтууд өрнөж буй СОР17 бага хурлын Цэнхэр бүсэд өнөөдөр (2026.08.25) “Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” дээд түвшний парламентын форум болно. Дээд түвшний парламентын тус форумыг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нээж, Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын Гүйцэтгэх нарийн …
-
25 August
БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хуралд /COP17/ оролцож буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Мүн Жэй Интэй уулзаж, санал солилцов. Уулзалтын эхэнд, Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хуралд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ. Монгол, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улс …
-
25 August
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын хөгжлийн системийн дарга хатагтай Амина Мохаммедтай уулзаж, санал солилцов. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд, “Юуны өмнө Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д биечлэн оролцож байгаад талархал илэрхийлье. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлогоо тууштай баримталж, олон улсын энх тайван, аюулгүй байдал, …
-
25 August
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирлын орлогч, хатагтай Бет Бекдолыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. Ерөнхий сайд Н.Учрал, Монгол Улс 1973 онд НҮБ-ын ХХААБ-д элссэн цагаасаа хойш тус байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааг тууштай дэмжсээр ирсэн. Өнөөдөр ч Монгол Улс НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд, тэр дундаа ядуурлыг бууруулах, өлсгөлөнг зогсоох …
-
25 August
“Лоро Пиана” компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй “Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
Дэлхийн тансаг хэрэглээний зах зээлд ноолуур болон нарийн ширхэгт түүхий эдээр урласан хувцас, бүтээгдэхүүнээрээ танигдсан Италийн “Лоро Пиана” компанийн Гүйцэтгэх захирал Фредерик Арну тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) -д оролцож байна. Тус компани Монгол Улсад 40 орчим жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж, тогтвортой үйлдвэрлэл, гарал үүслийн баталгаажуулалтыг …
-
25 August
Улаанбаатар хотын гэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд холбох талаар хэлэлцэв
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд “Гэр хорооллын айл өрхүүдийг нүүрснээс цэвэр халаалтын шийдэлд шилжүүлэх арга зам” дээд түвшний хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төр, хөгжлийн болон санхүүжилтийн түншүүд, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, нарны эрчим хүчинд суурилсан халаалтын шийдлийг Улаанбаатар хотын гэр хорооллын 10 мянга гаруй айл өрхөд хүргэх талаар хэлэлцэв. “Нарны илч” (Solar …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл