Monthly Archives: September 2026

September, 2026

  • 3 September

    МОНГОЛ – ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ.

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцож байна. Чуулга уулзалтын хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Ерөнхийлөгч В.В.Путин уулзалтын эхэнд Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн Монгол Улсын …

  • 2 September

    Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэн дулааны цахилгаан станц барина

    Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр Налайхын үйлдвэрлэл, технологийн парк ХК-ийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын боломжийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ. Энэхүү ажлын хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Си Вай Си Кэй” ХХК-тай паркийн нутаг дэвсгэрт 2×15×2 МВА цахилгаан, 2×35 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны цахилгаан станц …

  • 2 September

    Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ

    Дорнын эдийн засгийн чуулга уулзалт ОХУ-ын Владивосток хотод өнөөдөр (2026.09.02) эхэлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралыг Владивосток хотын “Кневичи” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас ОХУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа, ОХУ-ын Приморийн хязгаарын Засгийн газрын орлогч дарга Э.В.Шамонова, Олон улс, гадаад эдийн засгийн харилцааны сайд К.Г.Сидоренко нарын албаны хүмүүс угтан авлаа. Чуулга уулзалтын хүрээнд Ерөнхий …

  • 2 September

    Байнгын хорооны дарга М.Мандхайгаар ахлуулсан Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ Ерөнхий хяналтын сонсголыг  зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2026.09.02/ хуралдсан. Байнгын хорооны дарга М.Мандхайгаар ахлуулсан уг ажлын хэсгийн эл хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн …

  • 2 September

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.09.02/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Сүүлийн үед иргэний эрх зүйн маргаан ихээхэн нэмэгдэж байгаа тул хялбар ажиллагааны шүүхийн маргааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байгааг Хууль зүйн сайд энэ үеэр …

  • 2 September

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

    Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 02-Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны төлөөх хөгжил” сэдвийн хүрээнд болох Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад хүндэт зочноор оролцохоор өнөөдөр өглөө мордлоо. Монгол Улсын Ерөнхий сайдыг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас үдэн гаргав. Монгол Улс …

  • 2 September

    Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцох үеэрээ Бишкек хотноо (2026.08.31) Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын Танхимын орлогч дарга, Монгол–Киргизийн Засгийн газар хоорондын комиссын Киргизийн хэсгийн дарга Улан Эркинович Маматкановтай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, тээвэр, логистикийн саад бэрхшээлийг шийдвэрлэх зэрэг асуудлаар санал солилцлоо. Шадар сайд Н.Номтойбаяр Монгол–Киргизийн Засгийн …

  • 1 September

    “Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно

    Адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилготой “Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын “Хаадын хаан морин парк”-д болно. Арга хэмжээний хүрээнд: “Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээн ”Адуун төвөргөөн” морьт жагсаал ”Хаадын хаан Чингис хаан” морин шоу тоглолт Адуучдын ур чадварын тэмцээн Эмнэг сургах тэмцээн Жороо …

  • 1 September

    Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ

    2026-2027 оны хичээлийн шинэ жил өнөөдөр орон даяар эхэллээ. Улаанбаатар хотод 540 орчим мянган хүүхэд цэцэрлэг, сургуульд хамрагдаж байна. Энэ онд нийслэлд 12 сургууль, цэцэрлэгийг шинээр барьж, 940 хүүхэд цэцэрлэгт, 4100 сурагч шинэ сургуульдаа явж байна. “Гэрт ойр сургууль” бодлогын хүрээнд 21 сургуулийг шинээр байгуулж, 8739 хүүхэд суралцана. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдавга болон холбогдох албаныхан Гачуурт …

  • 1 September

    Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

    2026-2027 оны хичээлийн шинэ жил өнөөдөр эхэллээ. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 653 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 17,100 багш, ажилтан ажиллаж, 100,481 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ. Харин нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 340 ерөнхий боловсролын сургуульд нийт 422,851 суралцагч хичээллэж, 27 мянган багш, ажилтан ажиллана. Үүнээс 37,926 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байна. Боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын …

  • 1 September

    Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

    Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” жишиг сургууль болж, өнөөдөр сурагчдаа угтан авлаа. Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран тус сургуулийг жишиг сургууль болгож буй юм.  57 дугаар сургуулийн 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд Ерөнхий сайд Н.Учрал оролцов. Сургуулийн бодит өөрчлөлт, үр дүнгээс дурдвал, Ногоон сургууль: 57 …

  • 1 September

    Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

    Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь бүтээн байгуулалт болох “Nexus Ev Station-Тасган” цахилгаан автомашин цэнэглэх станц Чингэлтэй дүүргийн Тасганы овоонд ашиглалтад орлоо. Тус станц нь эрчим хүчний бие даасан шийдэл бүхий цахилгаан автомашин цэнэглэх станц юм. Төслийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар …

  • 1 September

    “Айчи-Нагояа 2026” Азийн спортын 20 дахь удаагийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг хүндэтгэн үдлээ

    Азийн спортын 20 дахь удаагийн наадам “Айчи-Нагояа 2026” есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний өдрүүдэд Япон Улсын Айчи муж болон Нагояа хотод болно. Энэ удаагийн наадамд Ази тивийн 45 улсын 11 мянга гаруй тамирчин спортын 43 төрөлд өрсөлдөх бол Монгол Улс 31 спортын төрөлд 303 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох юм. Тус наадамд эх орноо төлөөлөн оролцох Монголын баг тамирчдыг өнөөдөр нийслэлийн …

  • 1 September

    Ази тивийн аварга шалгаруулах тийболын тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдад баяр хүргэлээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Ази тивийн аварга шалгаруулах тийболын тэмцээнд амжилттай оролцсон өсвөрийн баг, тамирчдад баяр хүргэж амжилт хүслээ. Япон Улсын Анан хотод зохион байгуулагдсан Тийболын Ази тивийн аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээнд нийт 28 баг өрсөлдсөнөөс манай тамирчид ахлах насны ангилалд алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, шагналт тавдугаар байрт шалгарсан. Мөн бага насны ангилалд …

  • 1 September

    Нийслэлийн 21 байршилд “Хотхоны бага сургууль” үүдээ нээлээ

    Улаанбаатар хотод ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн зориулалтын зарим барилгыг “Хотхоны бага сургууль” болгон ашиглах шийдвэр гарсан. Тус шийдвэрийн хүрээнд энэ хичээлийн жил хотхоны бага сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцана. Цаашид хотхоны бага сургуулийн тоог нэмж, бүлэг дүүргэлт өндөртэй сургуулиудын ачааллыг бууруулна. …