Monthly Archives: September 2026

September, 2026

  • 10 September

    Улаанбаатар, Саппоро хотуудын хамтын ажиллагааг шинэ агуулгаар өргөжүүлэх талаар санал солилцов

    Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат Япон Улсын Саппоро хотын дэд дарга Като Осаму тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар, Саппоро хотын олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, хотын хөгжил, дэд бүтэц, өвлийн хотын менежмент болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал солилцов. Улаанбаатар, Саппоро хот нь …

  • 10 September

    АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

    Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд тэргүүтэй төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй AIM Congress 2026 буюу Олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцож байна. Энэ хүрээнд Шадар сайд Т.Доржханд Хөрөнгө оруулалтын асуудлаарх сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцож, Монгол Улсын эдийн засгийн боломж, хөрөнгө оруулалтын орчин, эрчим хүчний салбарын шинэчлэл, ногоон шилжилтийн талаар танилцууллаа. Мөн тус …

  • 10 September

    ВЬЕТНАМ УЛСТАЙ ЭДИЙН ЗАСАГ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д /2026. 09.10/ бараалхав. Ерөнхий сайд Н.Учрал БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад баяртай буйгаа илэрхийллээ. БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 23 жилийн дараа хэрэгжиж буй энэхүү айлчлал …

  • 10 September

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр (2026.09.10) тохиож байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын гишүүд, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсдийн хамт хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Ерөнхий сайд Н.Учрал сэтгүүлчийн асуултад хариулахдаа, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ хэлэлцэн баталсны дараа Засгийн газар төсөв мөнгийг нь …

  • 10 September

    Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд өнөөдөр (2026.09.10) бараалхав. Энэ үеэр хоёр орны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг бодит агуулгаар баяжуулж, практик үр дүнд хүргэхэд парламент хоорондын …

  • 10 September

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар өнөөдөр /2026.09.10/ Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, …

  • 10 September

    Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

    “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр (2026.09.10) Улсын Их Хурлын гишүүд улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, үр ач нар, иргэд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ. Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар …

  • 10 September

    Хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар манай улсад хийж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Маны албан ёсны айлчлалын хүрээнд парламент хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Монгол Улсын Их Хурал болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблей хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт парламентын тэргүүн нар гарын үсэг зурсан бол Монгол Улсын Их Хурлын Тамгын газар болон Бүгд …

  • 10 September

    ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР “БЛЭКРОК ФМА” КОМПАНИТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    Монгол Улсын Засгийн газар Нью-Йорк хотод төвтэй “БлэкРок Файнэншиал Менежмент” компанийн Санхүүгийн зах зээлийн зөвлөх үйлчилгээний нэгж болох “БлэкРок ФМА” компанитай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, “БлэкРок Файнэншиал Маркетс Адвайзори” компанийн Олон улсын баялгийн сангийн зөвлөх үйлчилгээ хариуцсан гүйцэтгэх захирал Маттиас Вирволл нар гарын үсэг зурав. Засгийн газраас …

  • 10 September

    Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр гэргий Нгуен Ти Тань Нга-гийн хамт хүрэлцэн ирээд байна. Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен …

  • 10 September

    ХХНББХ: Төсвийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

    Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2026.09.09) ээлжит бус чуулганы анхны хуралдаанаа хийж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь …

  • 10 September

    ХЗБХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, зохиогчийн эрхийн асуудлаарх Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжив

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /20206.09.09/ хуралдаан 14 цаг 53 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааныг Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар нээж, дэгийн дагуу ирцийг танилцуулснаар хуралдав. Ирц 53.6 хувьтай буюу Улсын Их Хурлын гишүүн  П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, О.Алтангэрэл, Ц.Сандаг-Очир, С.Одонтуяа, Э.Батшугар, С.Цэнгүүн, О.Номинчимэг, Х.Тэмүүжин, Л.Мөнхбаатар, Дам.Цогтбаатар, У.Отгонбаяр, М.Нарантуяа-Нара, П.Ганзориг, Дав.Цогтбаатар нар хүрэлцэн ирж, оролцлоо. Байнгын хороо Монгол …

  • 9 September

    Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 61.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна

    Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид суралцагчдын тоо 2025 онд 161,891-д хүрчээ. Үүнээс 99,483 нь эмэгтэй, 62,408 нь эрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, нийт суралцагчдын 61.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд эмэгтэй суралцагчдын тоо эрэгтэйчүүдээс 37,075-аар илүү байна. Сүүлийн дөрвөн жилийн үзүүлэлтийг харвал эмэгтэй суралцагчдын тоо 2022 онд 88,823 байсан бол 2023 онд 88,601 болж бага зэрэг буурчээ. Харин 2024 онд …

  • 9 September

    ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны есдүгээр сарын 9-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах Засгийн газрын тогтоол батлагдлаа  “Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдсанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль хэрэгжиж эхэллээ. Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотгож, 25 …

  • 9 September

    Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2026.09.09) хүрэлцэн ирлээ. Хүндэт зочдыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа …