Monthly Archives: September 2026

September, 2026

  • 9 September

    Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2026.09.09) хүрэлцэн ирлээ. Хүндэт зочдыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа …

  • 9 September

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Багануур дүүргийн иргэдтэй уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын хамт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Багануур дүүргийн Д.Нацагдоржийн талбайд иргэдтэй уулзаж, тулгамдаж буй асуудал болон санал хүсэлтийг нь сонсож, цаашдын хөгжлийн бодлого, шийдлийн талаар ярилцаж, сонирхсон асуултад нь нээлттэй хариуллаа. “Ерөнхий сайдаас асуу” уулзалтын хүрээнд нийслэлийн удирдлагууд есөн дүүргийн иргэдтэй уулзаж, тухайн орон нутагт тулгамдаж буй асуудлыг газар дээр нь сонсон, …

  • 9 September

    “Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

    Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нийт 158 га талбайг хамарсан “Сэлбэ хот” төслийн бүтээн байгуулалтын явц 38.6 хувьтай хэрэгжиж байна. Энэ нь одоогийн 3, 4 дүгээр хорооллыг Өнөр хороололтой нэгтгэсэнтэй дүйх хэмжээний бүтээн байгуулалт юм. Өнөөдрийн байдлаар төслийн зарим барилгын өрлөг болон цонх, фасад, дотор засал, шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Тухайлбал, ундны усны шугам сүлжээнд зэс хоолойг ашиглаж …

  • 9 September

    “ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТ БАГАНУУР ДҮҮРГЭЭС ЭХЭЛЛЭЭ

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.08/ Багануур дүүргийн Д.Нацагдоржийн талбайд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, Засгийн газрын бодлого, шийдвэрээ танилцууллаа. Багануур дүүргийн оршин суугчид нийгмийн хамгааллын асуудлыг, тухайлбал, дүүргийн хэмжээнд түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдах боломж нээж өгөх, ипотекийн зээлийн хүртээмж нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэх, дүүргийн хүүхдийн зуслангийн засвар шинэчлэл, нүүрсээр галлаж буй сургуулийн асуудлыг шийдвэрлэх …

  • 9 September

    ӨБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр (2026.09.08)-ийн хуралдаан 15.31 цагт гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааныг Байнгын хорооны дарга О.Номинчимэг удирдаж, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Х.Жангабыл, Ц.Мөнхтуяа, М.Сарнай, Ж.Галбадрах, С.Замира, Ч.Ундрам, Д.Ганмаа, Ц.Идэрбат, О.Саранчулуун нар оролцов. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, …

  • 9 September

    БОХХААБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны  өнөөдрийн /20206.09.08/ хуралдаан 13 цаг 15 минутад эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга М.Мандхай Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7.8-д заасны дагуу хуралдааны ирцийг гишүүний сонгогдсон тойрог, нэрээр нь танилцууллаа. Эл хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Т.Мөнхсайхан, С.Лүндэг, М.Ганхүлэг, Ц.Мөнхбат, Б.Уянга, Н.Алтаншагай, …

  • 8 September

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЯКОВ МИЛАТОВИЧИД БАРААЛХАВ

    Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улс тусгаар тогтнолоо сэргээсний 20 жилийн ой болон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож буй энэ онд Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж байгаад талархал илэрхийллээ. Хоёр …

  • 8 September

    “Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдааны шагналыг гардууллаа

    Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, “Алтангадас” парламентын сэтгүүлчдийн клуб хамтран сэтгүүлчдэд зориулсан хоёр дахь удаагийн сургалтыг “Нээлттэй парламент ба нэгдсэн төсвийн төслийн хэлэлцүүлгийн дэг” сэдвээр зохион байгуулав. Сэдвийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор Л.Өлзийсайхан, Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Гандулам, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн …

  • 8 September

    УИХ-ын дарга С.Бямбацогт Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович-д бараалхлаа

    Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович-д өнөөдөр /2026.09.08/ бараалхав. Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүний түвшинд манай улсад анх удаа айлчилж буйд талархал илэрхийлээд, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож буй энэ цаг үед төрийн айлчлал хэрэгжиж буйд баяртай байна гэлээ. Монгол Улс, Монтенегро Улсын уламжлалт найрсаг …

  • 8 September

    Байгаль, цаг уураас хэт хамааралтай туршлагыг өөрчлөхөд хамтын ажиллагааг чиглүүлэх боломжтой гэв

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай өнөөдөр (2026.09.08) Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Стивен Дауст тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Байнгын хорооны даргын хувьд, хоёр улс хамтын ажиллагааны хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарт Санамж бичиг байгуулан амжилттай хэрэгжүүлж ирсэн туршлагатайг онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр, Монгол Улсын парламентаас хөдөө аж ахуйн болон …

  • 8 September

    АБГББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2026.09.08) хуралдаан 11 цагт гишүүдийн 65.5 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт …

  • 8 September

    ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД АНЭУ-ЫН ДУБАЙ ХОТНОО ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

    Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд тэргүүтэй төлөөлөгчид АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулагдаж буй AIM Congress 2026 буюу Олон улсын хөрөнгө оруулалтын чуулганд оролцож байна. Шадар сайд Т.Доржханд чуулганы нээлтийн ажиллагаа болон “Олон улсын удирдагчдын өндөр түвшний хэлэлцүүлэг”-т оролцож, дэлхийн эдийн засгийн өөрчлөлт, хөрөнгө оруулалтын шинэ боломж, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийн талаар байр сууриа илэрхийлэв. Мөн АНЭУ-ын Гадаад …

  • 8 September

    Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчилна

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 23 жилийн дараа хэрэгжиж буй тус айлчлал нь Монгол, Вьетнамын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх, ялангуяа парламент …

  • 8 September

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛ ТӨСВӨӨ ИРГЭДДЭЭ ЗОРИУЛЖ, ДАРАМТЫГ ТӨР ӨӨРТӨӨ АВАХ БОДЛОГЫН ШИЙДЭЛ ЮМ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Өнөөдөр монгол айл өрх, монгол хүн мах, гурил, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, түлш шатахуун, тог дулааны хомсдол, ахуй амьдралын зовлон бэрхшээлтэй өдөр тутам тулгарч байна. Монгол Улсын Засгийн газар …

  • 8 September

    Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

    УИХ-ын ээлжит бус чуулганы /2026.09.07/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа. (Төслийг эндээс) Монгол Улсын …