Tag Archives: боловсрол

May, 2018

  • 28 May

    Тэнгэр дээд сургууль, Архивын ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

    Тэнгэр дээд сургууль, Архивын ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд архивын салбарын боловсон хүчин бэлтгэх, эрдэм шинжилгээ судалгаа, сургалт арга зүй, туршлага солилцох хүрээнд хамтран ажиллах юм. Тэнгэр дээд сургууль нь 1997 оноос архивын бакалаврын ангид элсэлт авч, 2001 онд анхны архивын ангийн төгсөлтөө хийн өдгөө хүртэл энэ чиглэлээр нийт 380 гаруй дээд боловсролтой мэргэжилтэн …

  • 22 May

    Марек Жонса: Монгол залуучуудын Польшид суралцах боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа манай улсад айлчилж буй Бүгд найрамдах Польш улсын Сеймийн гишүүн, Сейм дэх Польш-Монголын парламентын бүлгийн дарга Марек Жонса тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Олон жилийн түүхэн харилцаатай Монгол, Польшийн боловсролын салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж буйд талархаж буйгаа уулзалтын эхэнд салбарын сайд Ц.Цогзолмаа хэлээд, хоёр улсын Засгийн газрын хооронд боловсролын салбарт хэрэгжүүлж буй …

  • 19 May

    Сингапур улстай оюутан солилцох талаар зөвшилцлөө

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газар, Сингапурын “Тимасек” сан, Сингапурын политехникийн институт хамтран 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн инженерийн боловсролын хөтөлбөрийн шинэчлэл, сургалтын арга зүйг сайжруулах CDIO төсөл гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд энэ өдрүүдэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан нараар ахлуулсан Монгол Улсын тэргүүлэх их дээд …

  • 18 May

    Үлэг гүрвэлийн музейн шинэ танхим нээлтээ хийлээ

    Үлэг гүрвэлийн төв музей Олон улсын музейн өдрийг тохиолдуулан “Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжил” үзэсгэлэнгийн шинэ танхимаа өчигдөр нээлээ. Энэхүү танхим нь шим ертөнцийн үүсэл хөгжлийн түүх, палеонтологийн шинжлэх ухааны боловсрол олгох зорилгын дор архей, протерозой, палеозой, мезозой, кайнозой эрин буюу бидний амьдарч буй эрин хүртэлх эртний амьтан ургамлын сэргээн босгосон үзмэр болон олдворуудыг дэлгэн үзүүлсэн. Шинэ танхимын нээлтийн үйл …

  • 18 May

    Америкт суралцъя өдөрлөг Ням гарагт  болно

    Opendoor байгууллага Сиаттл сентрал коллежийг 2011 оноос төлөөлөн ажиллаж байгаа. Энэ жил 7 дахь жилийн элсэлтээ авч байна. Тус коллежиос гараагаа эхлэн олон залуус дэлхийн шилдэг их сургуулиуд руу дэвшин суралцаж төгсөгчид дэлхийн хэмжээний компаниудад ажиллаж эхэллээ. Дэлхийн шилдэг 100 их сургуулийн жагсаалтад багтах Вашингтоны их сургууль, Калифорний их сургууль, Жонс Хопкинс, Охайогийн Их Сургууль, Индиана Их Сургууль, Канадын Бритиш …

  • 11 May

    Ц.Цогзолмаа: Монголын ирээдүй болсон хүүхэд залуусын боловсролын түвшин багшийн хөгжил, ёс зүйгээс ихээхэн хамаарна

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам энэ хичээлийн жилийг “Багшийн хөгжлийн жил” болгон зарласан. Тиймээс хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулж ирсэн орон нутгийн их, дээд сургуулиудын онол практикийн эрдэм шинжилгээний хурлыг “Дээд боловсролын шинэчлэл-багшийн хөгжил” сэдвийн хүрээнд хийж байна. Дээд боловсролын салбарт сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн их, дээд сургуулиудад тулгамдсан асуудал, ололт амжилт, хүндрэл …

  • 7 May

    Нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, нийгмийн идэвх, авьяас, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор дотоодын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж буй бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнуудыг дэмжих зорилготой тэтгэлэг юм. Бүтэн жилийн турш хэрэгжих уг хөтөлбөрийн онцлог нь тэтгэлгээс гадна хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдаж, сурсан мэдлэгээ …

  • 4 May

    Ерөнхийлөгч Х.Баттулгын Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай зарлигийг гардууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай зарлиг гаргасан юм. Зарлигийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Монгол Улсын Шадар сайдын Стандартчиллын асуудал хариуцсан зөвлөх …

  • 2 May

    Энэ намар 6000 гаруй хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагдах боломж бүрдлээ

    Засгийн газрын  өнөөдрийн ээлжит хуралдаанаар  “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийн хүрээнд газар нь чөлөөлөгдөж, захирамж гарсан 23 байршилд концессоор сургууль, цэцэрлэг барихаар шийдвэрлэлээ. Шаардагдах хөрөнгийг хөрөнгө оруулалтын эргэн төлөх хуваарийн дагуу тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхаар болов. 23 цогцолборыг энэ оны есдүгээр сарын нэгний дотор барьж, хүлээлгэн өгөхөөр концесс эзэмшигчтэй хэлэлцэн тохирсон байна. Ингэснээр нэг цогцолборт бага сургуулийн 160 сурагч, …

  • 1 May

    Ц.Одонтунгалаг: Солонгос хэлийг хурдан хугацаанд сурахад ганц л анхаарах зүйл бий

    10 жил багшилсан Ц.Одонтунгалагтай ярилцаж солонгос хэл сурах арга барилын тухай ярилцлаа. -Өөрийгөө манай уншигч нарт танилцуулна уу? -Намайг Цэрэндашийн Одонтунгалаг гэдэг. Солонгос хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. Мэргэжилээрээ 10 жил ажиллаж байна. Би 2002 оноос 2006 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Солонгос хэлний орчуулагч мэргэжилээр төгссөн. 2009 онд солонгосын хөрөнгө оруулалттай Энх-орчилон дээд сургуулийг солонгос хэлний багш, орчуулагч мэргэжилээр төгсөж …

  • 1 May

    Ирланд улстай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ

    Ирланд улсын Их хурлын дарга Шон О’Фарел өчигдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбар дахь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх боломж, чиглэлүүдийн талаар хөндөн ярилаа. Ирланд улс нь боловсролын чанар, сургалтын хөтөлбөрөөрөө Европын орнууддаа сайшаагддаг …

  • 1 May

    Н.Лхагвадорж: Улсын хөгжлийн асуудлыг ярихын тулд хувь хүний хөгжлийн асуудлыг эхлээд ярих хэрэгтэй

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Иргэний танхим”-д өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Оюутны хөгжил хариуцсан орон тооны бус зөвлөх Н.Лхагвадорж тэргүүтэй төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагууд “Эерэг хандлага, хөгжил” төслийн хүрээнд, аян эхлүүлж байгаа талаар мэдээлэл өглөө. Мэдээллийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа “Монгол Улсын Ерөнхийлөгчийн …

  • 1 May

    “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” улс орон даяар эхэллээ

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Соёл урлагийн газраас зохион байгуулж буй “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээ улс орон даяар өнөөдрөөс эхэллээ. Жил бүрийн тавдугаар сарын эхний Ням гарагийг үндэсний бичиг үсгийн баяр болгон тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2003 онд гарсан. Үүнээс хойш “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлал тогтож, жил ирэх …

April, 2018

  • 27 April

    ОХУ-д таван жил суралцаж авсан дээд мэргэжлийн дипломыг магистрын зэрэгтэй дүйцүүлэхээр боллоо

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэг, 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан “Боловсролын баримт бичиг эрдмийн зэрэг, эрдмийн цолыг харилцан хүлээн зөвшөөрөх” тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 7 дугаар зүйлийг үндэслэн тушаал гаргалаа. Үүнд, Монгол Улсын иргэдийн ОХУ-д тав ба түүнээс дээш жил …

  • 27 April

    БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр Буриадын соёлын сайдыг хүлээн авч уулзлаа

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр өчигдөр ОХУ-ын Бүгд найрамдах Буряд улсын Соёлын сайд хатагтай Соёлма Баяртуевна Дагаева тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр талын соёл, урлагийн салбарын харилцаа, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтын эхэнд, дэд сайд Г.Ганбаяр хоёр талын уламжлалт нягт харилцаа, хамтын ажиллагааг онцлон тэмдэглээд, хоёр улсын соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр идэвхи, санаачлага гарган ажиллаж байгаад талархал илэрхийллээ. Хоёр тал соёл, урлагийн мэргэжилтэн, уран бүтээлчид …