Тэнгэр дээд сургууль, Архивын ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд архивын салбарын боловсон хүчин бэлтгэх, эрдэм шинжилгээ судалгаа, сургалт арга зүй, туршлага солилцох хүрээнд хамтран ажиллах юм.
Тэнгэр дээд сургууль нь 1997 оноос архивын бакалаврын ангид элсэлт авч, 2001 онд анхны архивын ангийн төгсөлтөө хийн өдгөө хүртэл энэ чиглэлээр нийт 380 гаруй дээд боловсролтой мэргэжилтэн төгсгөн гаргаад байна. Тус сургууль нь улсын хэмжээний архивын бакалавр, магистрын сургалттай цорын ганц сургууль юм.
Тиймээс ч архив судлал /албан хэрэг хөтлөлт/-ын мэргэжлийн төгсөгчид нь Архивын ерөнхий газар, аймаг, нийслэлийн төрийн архивууд, яам, агентлаг, төрийн захиргааны байгууллагууд болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид архив, бичиг хэргийн хариуцлагатай ажилд томилогдон ажил хөдөлмөр эрхэлдэг аж.