Tag Archives: боловсрол

July, 2020

  • 9 July

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо

    Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын танхимаа эмхлэн байгуулж, шинээр томилсон сайд нараа батламжилж, захирамжаа гардуулсан.  Энэ удаагийн Засгийн газрын бүтцийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Соёлын яам, Биеийн тамир спортын улсын хороо болж өөрчлөгдсөн. Боловсрол шинжлэх ухааны сайдаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн томилогдож тангараг өргөснийхөө дараа үүрэгт …

  • 7 July

    Залуу эрдэмтдэд БСШУС-ын сайдын нэрэмжит тэтгэлэг олголоо

    Докторын дараах судалгаанд олгодог шинжлэх ухааны асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэгт шалгарсан 10 залуу докторт тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олгох батламжийг УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг гардууллаа. 2011 оноос хойш нийтдээ 106 судлаач энэхүү тэтгэлгийг хүртсэн юм. Тэд тэтгэлгийг гардан авснаар бүтээлч санаагаа хэрэгжүүлэх боломжоор хангагдсаны хүчинд тодорхой үр дүнд хүрч шинэ мэдлэг, инновацийг бий болгоход хувь нэмрээ оруулсаар иржээ. …

  • 7 July

    Их дээд сургуулиуд элсэлтээ цахимаар зохион байгуулна

    Монголын Их дээд сургуулиудын консорциумын 46 их дээд сургууль хамтран нэгдсэн зохион байгуулалттайгаар 2020 оны их дээд сургуулийн элсэлтийг цахимаар зохион байгуулах гэж байна.   Дэлхий дахинд үүссэн Ковид19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл, онооны жагсаалт, мэргэжил сонголт, хөтөлбөр баталгаажуулалт зэрэг нь 100 хувь цахим хэлбэрээр явагдах юм. Цахим элсэлтийг зохион байгуулахад Боловсролын Үнэлгээний төв …

  • 2 July

    Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

    Их, дээд сургуульд элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2020 оны 07 дугаар сарын 02/ Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт орон даяар нэгэн зэрэг Монгол Улсын түүхийн шалгалтаар эхэллээ. 2020 онд Улсын хэмжээнд 30902 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн. Шалгалтыг 7 дугаар сарын 2-ноос 5-ны хооронд зохион байгуулах юм. Өнөөдөр Монгол Улсын түүх, Англи хэлний шалгалт явагдах бол 7дугаар сарын 3-нд …

  • 1 July

    УОК: ЭЕШ-ыг энэ сарын 2-5- ны өдрүүдэд зохион байгуулахыг зөвшөөрлөө

    Улсын Онцгой комиссын XXV ээлжит хуралдаан өчигдөр боллоо.Хуралдаанаар Гамшгаас  хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг  2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал сунгахаар шийдвэрлэж, Засгийн газрын тогтоолоор баталгаажуулав. Мөн бакалаврын зэрэг горилогчдоос авах Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ сарын сарын 2-5-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулахыг зөвшөөрлөө. Шалгалтыг зохион байгуулахдаа  Монгол Улсын …

June, 2020

  • 23 June

    ӨМӨЗО-ны их, дээд сургуульд суралцах Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

    Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2020-2021 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын сургалтад суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Нэг. Тавигдах шаардлага  Сонгон шалгаруулалтад дараах шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн бүртгүүлнэ.           Эрх бүхий байгууллагаас олгосон бүрэн …

  • 23 June

    БСШУСЯ: Танхимын сургалтад 25383 төгсөгч хамрагдсан

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/220 дугаар тушаалын дагуу төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад танхимын сургалтаар элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага хичээлийг амжилттай зохион байгууллаа. Танхимын сургалтад улсын хэмжээнд 25383 төгсөгчид хамрагдсан байна. Давтлага хичээлийг үр дүнтэй зохион байгуулах үүднээс багш нар заавал болон сонгох агуулгыг давтах, нөхөх, хоцрогдлыг арилгахад анхаарч, сурагчидтайгаа …

  • 23 June

    ЭЕШ: Шалгуулагчид 133233 тусгай дугаараас өөрийн мэдээллийг мессежээр авах боломжтой

    Элсэлтийн ерөнхий шалгалтад шалгуулагч нь бүртгүүлсэн үүрэн телефоны дугаарыг ашиглан 133233 тусгай дугаараас өөрийн мэдээллийг SMS үйлчилгээгээр авах боломжтой. Бүртгэлийн дугаар сэргээх: pid 85011016 Нууц код сэргээх: psw 85011016 Бүртгэлийн дугаар болон нууц үгийг хамтад нь сэргээх: ppw 85011016 Суудлын хуваарь харах: sid 85011016 Дүн оноо харах: dun 85011016 Шалгалтын хуваарь харах: eyesh /энэ үйлчилгээг дурын утаснаас авахыг зөвшөөрнө/ Шалгуулагчид …

  • 19 June

    ЭЕШ долдугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохиогдоно

    Их, дээд сургууль коллежид элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалтыг үндэсний хэмжээнд 2020 оны 07 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Боловсролын үнэлгээний төв бэлтгэлыг ханган ажиллаж байна.     2020 онд Улсын хэмжээнд 30902 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд нийт шалгуулагчдын 27999 нь энэ онд ЕБС төгсөж буй, 2903 нь өмнөх онуудад Ерөнхий …

  • 9 June

    БҮТ: Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг одоогоор батлаагүй

     Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны 07 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.    Короновируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан 2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад дараах өөрчлөлтүүд орсон. Үүнд: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 139 дүгээр тогтоолын дагуу 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид элсэгчдээс …

  • 8 June

    “10,000 программист” төслийн хүрээнд программ хангамжийн мэргэшүүлэх сургалтын бүртгэл эхэллээ

    Орчин цагийн хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн нэг болох программ хангамжийн инженер бэлтгэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “10,000 программист” төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд мэдээлэл технологи, финтекийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монгол Ай Ди” ХХК-ийн зүгээс өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан мэргэжлийн өндөр түвшний ур чадвар бүхий программист бэлтгэх 7 сарын эрчимжүүлсэн сургалтыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган …

  • 4 June

    Номын баяр уламжлалт болон цахим хэлбэрээр болно

    Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Улаанбаатар Номын баяр анх удаа цахимаар болон уламжлалт хосолсон хэлбэрээр зохиогдох гэж байна. Уламжлалт номын баяр буюу зохиолч уншигчдын уулзан золгох, зохиол бүтээлээ сурталчлах, хямдралтай худалдан борлуулах үйл ажиллагаа 2020 оны зургаадугаар сарын 5-7-нд Мишээл экспо төвд болох юм. Номын  баярт оролцохыг хүссэн зохиолч, уншигчид маскаа зүүж, бээлийгээ өмсөж, гараа ариутгах болон бусад эрүүл ахуйн …

  • 2 June

    “Үдийн хоол”-ыг чанаржуулах Үндэсний хөтөлбөрийг батлав

    Засгийн газрын ээлжит бусаар хуралдаж “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг баталж, улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган дагаж мөрдөх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгав. Монгол Улсын хэмжээнд ЕБС-иудад “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж байсныг өргөжүүлж “Үдийн хоол” болгож, УИХ-аас “ЕБС-ын хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай” хуулийг батлан гаргасан. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас тус хөтөлбөрийг …

May, 2020

  • 25 May

    Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

    Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон байна. Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байгаа энэ үед олон хүн нэг дор цуглуулж болохгүй, нэгэнтэйгээ ойрын зайнаас харьцаж болохгүй гэх мэтчилэн өөрсдийгөө болон улс орон хайртай дотны хүнээ хамгаалах бүхий л шалгууртай тулгарахын хажуугаар ажил үйлчилгээгээ цахим хэлбэрт шилжүүлж ажлын байраа хадгалах бизнесээ өргөжүүлэх, …

  • 25 May

    Энэ долоо хоногийн теле хичээлийн хуваарь

    Энэ долоо хоногийн буюу 2020 оны тавдугаар сарын 25-29-ний теле хичээлийн хуваарь гарчээ. Үүнд: Сургуулийн өмнөх боловсрол ЕБС-ийн 1-12 дугаар анги Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан Насан туршийн боловсролд зориулсан Тусгай хэрэгцээт боловсролд зориулсан теле хичээл багтсан байна. Хичээлдээ идэвхтэй хамрагдахыг БСШУСЯ-наас зөвлөлөө. http://credit-n.ru/avtokredit.html http://credit-n.ru/offers-zaim/online-zaym-na-kartu-payps.html http://credit-n.ru/zaymi-na-kartu-blog-single.html