Шумбагчид болон нисэх онгоц, усан онгоцны мэргэжилтнүүд лхагва гарагт Индонезийн Ява тэнгист эрлийн ажиллагааг шинээр эхлүүллээ. Үүнээс нэг хоногийн өмнө “AirAsia” компанийн QZ8501 нислэгийн онгоцны үлдэгдэл олдсон юм. Энэ мэдээ зорчигчдын гэр бүлд хүнд цохилт болж, хоёр ч хүн ухаан балартан эмнэлэгт хүргэгджээ. Онгоцны үлдэгдэл хэсэг онгоцны хамгийн сүүлд тогтоогдсон байршлаас 100 гаруй километрийн зайтай уснаас олдсон гэж аврах багаас …