Олимпын хөдөлгөөн газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн Турк, Сирид туслах зорилгоор яаралтай тусламжийн сан байгуулснаа зарлалаа. Онцгой байдлын сан нь 1 сая ам.долларын төсөвтэй бөгөөд үүний 750 мянгыг ОУОХ, Азийн олимпын зөвлөл, Европын олимпын хороо тэнцүү хуваан гаргах бол үлдсэн хэсгийг Олимпын дүрвэгсдийн сангаас гаргах юм. “Турк, Сирийн бүс нутагт болсон газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсэдсэнд бид гүнээ эмгэнэж …