Зохиож хийсэн кино дэлхий даяар хэдэн тэрбум үзэгчидтэй байдаг төдийгүй түүнд нь итгэж байдгийг бодоход л бид угаасаа л бодит зүйлсээс илүүтэйгээр зохиомол зүйлд итгэдэгийг батлах хангалттай жишээ юм. Нэг хэсэг үзмэрчдийн тухай “Зөн билгийн тулаан” гэх нэвтрүүлэг маш их үзэгчтэй байлаа. Манайхан ч дууриаж хийж үзсэн ч нэг л явж өгсөнгүй. Тийм нэвтрүүлгүүд ёстой л хоёр худлын завсар нэг …
Tag Archives: далд ертөнц
January, 2016
-
1 January
Нар, сар оддын байршил хүмүүний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ
Сар дэлхийд ойртох үед амьтны үржихүйн үйл явц идэвхжиж төрөлт нэмэгдэнэ. Дэлхийн бүх амьтад соронзон орны халхавчинд түшиглэн үрждэг жамтай. Сарыг их долоон гарагт оруулан тооцно. Түүнийг Самгарди хэлээр Сумъяа, Төвдөөр Даваа гэж нэрлэдэг. Хүйтэн чийглэг чанартай билиг гараг юм. Тэр нь нийгмийн үйл явц, түүний өнгө аяс, усан замын тээвэрт онцгой нөлөөлөл үзүүлнэ. Тэрээр усан махбодтой, эмэгтэй хүний сүлдийг …
December, 2015
-
25 December
Далд ертөнц: Зүүдний тайлал
“Эхлэл” хэмээх кинонд хүн зүүдээ удирдан, хүссэнээрээ өөрчилж болдог тухай өгүүлдэг. Гэхдээ энэ бол зөвхөн Холливуудын кинонд гардаг уран зөгнөл биш юм. Гурван мянга гаруй хүмүүсийн дунд явуулсан судалгаагаар зүүдийг удирдаж болдог бөгөөд зүүдэлж байгаагаа хүн мэдэрдэг нь үүнийг баталдаг. Уг судалгаанд оролцогчдын 64.9 хувь нь зүүдэлж байгаагаа ойлгож, мэдэрч байдаг гэсэн бол 34 хувь нь заримдаа зүүдээ удирдаж чаддаг …
-
22 December
Хүмүүс өөрөө өөрийгөө “хараадаг” буюу хүний хүч чадлын нууц
Хүн хэмээх бодьгалын адгуусаас ялгагдах үндсэн шинж нь оюун ухаан билээ. Мөн дээр нь хүнээс өөр ямар ч амьд биетэд дотоод сэтгэлийн хүч гээч зүйл үгүй. Дотоод сэтгэлийн хүчээрээ өөрийн амьдралыг залж, тойрон хүрээлэх аура буюу энергиэрээ ирээдүйн өнгөө бий болгодог. Харин өнөө цаг үед хүмүүс өөрийгөө тойрон хүрээлэх бүрхүүлээ эерэг бус сөрөг энергиэр дүүргэн, улмаар азгүй, бүтэлгүй явдалтай өдөр …
-
10 December
Зөн билигтнүүд 2016 оны тухай юу өгүүлэв
Хүн хэт ядуурч, эсвэл аваар осолд орж, арга мухардаад ирэхээрээ сүсэг бишрэлд хэт автдаг гэдэг. Нийгэм ч тэр, хүн төрөлхтөн ч тэр хүн хоорондын харилцаанаас бүтэж байдаг тул яг адил. Дэлхий даяар эдийн засгийн болзошгүй хямрал, алан хядагчдын дайралт, ашигт малтмалын үнийн уналт, хэт дулаарал, эбола мэтийн аймшигт өвчний тахал, Орос ба Өрнө дахины хооронд дэгдэж болзошгүй аймшигт мөргөлдөөн гээд …
-
8 December
Зүүд бидэнд урьдчилан болох зүйлийн дохиог өгдөг
Орчин үеийн ихэнх хүмүүс өөрийнхөө дотоод ертөнцийн холбоог үл тоон, зүүдийг үл ойшоож байна. Азаар байдал сайнаар өөрчлөгдөж, хүмүүс өөрийн “Би”-г ойлгоход тус болох зүүдийг анзаарч эхлээд байна. Ухаарсан, сэрж мэдрээгүй зүйлүүд, өдөр тутмын үзэгдлүүд далд ухамсрын гүн дэх мэргэн ухаантай холилдон зүүдэнд үзэгддэг нь их сонирхолтой. Зүүд бол хүн төрөлхтний мартагдсан хэл юм Зүүдэнд үзэгдэх элдэв хачин дүрс, нууцлагдмал …
-
5 December
Хүмүүс насан эцэслэхийнхээ өмнө юунд хамгийн ихээр харамсдаг вэ?
Хүмүүс нас барахын өмнө нь юунд хамгийн их харамсдаг талаар нэгэн сувилагчийн ярьсан түүхээс: “Би олон жил энэ эмнэлэгт ажилласан. Эцсийн мөчөө хүлээж буй өвчтөнүүд л миний хариуцсан тасагт ирдэг. Тэдний амьдралын хамгийн сүүлийн мөчийн гэрч болохдоо бид олон ч сонирхолтой түүх сонссон доо. Тэд бүгдээрээ л хайр, үзэн ядалт, айдас, догдлол, уур хилэн гэх мэтийг мэдэрсэн байсан. Гэхдээ эцсийн …
November, 2015
-
3 November
Эгэл үхлийн дараа зайлшгүй дамжих бидний адармаатай хэцүү зуршил
Бидний аав, ээж, эмээ, өвөө үхээд ламын хөрөнгөжих эх үүсвэр болдог “алтан хайрцагны” бодлогоос болж сүнс нь газар доор яс арьсаа илжиртэл өвдөж зовж байдгыг бид урд нь мэдсэн бол хэзээ ч бие биедээ хуурамч номлол ярьж, зааж омгорхохгүй байх байсан. Бид бусдын л адил үхэхдээ хөл дээр минь лам ирж тангад ном унших естой гэж боддог үе байсан. Гэвч …
October, 2015
-
30 October
Хараалыг арилгах арга
Хараалч хүн «өш хонзон авах», «гэсгээн цээрлүүлэх» гэсэн хоёр чиглэлээр хараадаг бөгөөд «тарнийн», «увидасийн» гэж хоёр хуваагддаг ажээ. «Увидасын» хараалч гэдэгт элдэв тарни үгүй ч түүнд муу санасан, хэл аманд нь өртсөн хүмүүс хэлснээр нь болж дуусдаг. Хараалч л зөвхөн тэр хараалаа буцаах эерүүлэх аргаа хадгалж үлддэг. Хараалч үр удамдаа үлдээж уламжлуулахдаа ач талдаа цээрлэж, зээ талдаа зөвшдөг заншилтай. «Тарнийн» …
-
13 October
Үхлийн дараа юу болдог вэ?
“Бард төдөл буюу сонсохын хүчээр чөлөөлөгдмуй” гэсэн энэ номыг манай эриний VIII дугаар зууны үед энэтхэгийн их гүрү Бадамсамбуу Төвдөд бичсэн байна. Энэ мэдлэгийг одоо эзэмших цаг нь болоогүй тул цаг нь болохоор олох ёстой хүн нь олох болно гээд хэзээ ямар хүн олох талаар тодорхойлон хэлээд номоо Түвдийн өмнө зүгт орших Дакпо нутгийн Ганподар ууланд бүжиж буй бурханы ойролцоо …
-
1 October
“Сибирын шулам”-ыг монгол руу далд хүч татаж байна
ОХУ-ын “Зөн билгийн тулаан” реалити шоуны 13 дахь улирлын шилдэг оролцогч “Сибирийн “шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Елена Голунова Монголд эргэн ирэхээр болжээ. Тэрээр өөрийн тав дахь үедээ Монгол хүн байсан хэмээн зарлаж байсан удаатай. Тэрбээр өнгөрсөн жил анх удаа Монголд зочлохдоо “Зөн билгийн тулаан” реалити шоуны 6 дахь улирлын ялагч хүү Влад Кадонийн хамт ирж байсан юм. …
September, 2015
-
2 September
Хараалтай зургыг ширтсэн хүн амиа хорлодог
Японд өсвөр насны нэгэн охин энэ хөрөг зургийг зурж, интернетэд байрлуулсныхаа дараа амиа хорлосон байна. Энэ түүх тэр даруйдаа БНСУ-д түймэр мэт маш хурдан тархсан. Хөргөн дээрх охины цэнхэр нүд рүү ширтэхэд ямар нэг муу зүйл тохиолддог гэсэн цуу яриа бий. Учир нь энэ зурган дээрх нүдэнд гуниг харуусал, ганцаардал, өвчин шаналал шингэсэн гэдэг. Магадгүй “Gloomy Sunday” дуу шиг ямар …
August, 2015
-
18 August
Сүнсний төрөл зүйл
Сүнс үзэгдэх явдлыг тайлбарлахаар санал болгож буй онолуудыг авч үзэхийн өмнө судлаачид ийм үзэгдлийн янз бүрийн төрөл зүйлийг хэрхэн ангилдгийг тайлбарлах нь зүйтэй болов уу. Ямар нэг шалтгаануудаар тэдгээрийн ажиглалт нотлогдсон хий үзэгдлүүд “бодитой” хэмээн нэрлэгддэг бөгөөд далд ертөнцийг судлаачдын хувьд их үнэ цэнэтэй зүйл байдаг билээ. Энэ салбарт судалгаа явуулж буй эрдэмтэн мэргэд дор бүрнээ өөрийн гэсэн ангиллыг бий …
-
15 August
Зөн билэгч АЛЕКСАНДР ШЕПС-ийн хүүхнүүдэд хандаж өгсөн ээлжит зөвлөгөө
Оросын Зөн билгийн тулааны ялагч зөн билэгтэн Александр Шепс сахиус зүүлтний тухай нэг бус удаа ярьж дурсаж байсан. Заавал ямар нэг нууцлаг ид шидийн тэмдэг, бэлэгдэл бүхий сахиус зүүлт байх шаардлагагүй. Зүгээр ердийн нэгэн гоёл, хайртай зүйлээ сахиус болгон зүүж явж болно. Харих ашиг тусыг нь хүртэхийн тулд хаана юу зүүхийгээ мэддэг байх ёстой. Жирийн нэгэн гоёл чимэглэл ид шидийн …
-
15 August
Далд ертөнц: Хайрыг хэрхэн өөртөө дуудах вэ?
“Зөн билгийн тулааны” 14 дэх удаагийн оролцогчид болох Мерилин Керро, Александр Шепс хоёр телевизийн шоу нэвтрүүлгээр хайрыг хэрхэн дуудах аргыг хэлж өгсөн юм. Эсрэг хүйстэнтэйгээ хэл үгээ ололцдоггүй асуудалтай, хэн нэгний анхааралд өртөж, хайрлаж хайрлуулах хүсэлтэй хэнд ч энэхүү зөвлөгөө тустай байх нь лавтай. “Зөн билгийн тулаанд” бүсгүй хүнтэй ганц удаа ч нухацтай дотно харилцаа үүсгэж чадаагүй 33 настай нэгэн …