Уран бүтээлээ эхлээд багагүй хугацааг үдсэн ч гэлээ, хувийн амьдралаа олны нүднээс ихэд нууцалдаг дуучин Б.Баярцэцэг өнгөрсөн хавар нярайлж, хөөрхөн охин төрүүлсэн билээ. 1999 онд нөхөртэйгээ нууцхан гэрлэлтээ батлуулж, найз нөхдийнхөө хүрээнд баяраа тэмдэглэсэн тэрбээр нэг хэсэг урд хөршид ажиллаж амьдарч байгаад ирсэн билээ. Энэ ч утгаараа, хэвлэлийн хуудаснаа түүнийг “Хятад хүнтэй суусан” гэх зэргээр элдэв мэдээлэл тавигдаж байсан бөгөөд …