Дуучин Б.Баярцэцэг: Гацуур маань эзэнтэй болсон, шинэ жилээ сайхан тэмдэглэнэ

bayartsetseg-6503779874201412230322Уран бүтээлээ эхлээд багагүй хугацааг үдсэн ч гэлээ, хувийн амьдралаа олны нүднээс ихэд нууцалдаг дуучин Б.Баярцэцэг өнгөрсөн хавар нярайлж, хөөрхөн охин төрүүлсэн билээ. 1999 онд нөхөртэйгээ нууцхан гэрлэлтээ батлуулж, найз нөхдийнхөө хүрээнд баяраа тэмдэглэсэн тэрбээр нэг хэсэг урд хөршид ажиллаж амьдарч байгаад ирсэн билээ. Энэ ч утгаараа, хэвлэлийн хуудаснаа түүнийг “Хятад хүнтэй суусан” гэх зэргээр элдэв мэдээлэл тавигдаж байсан бөгөөд дуучин Б.Баярцэцэг эр нөхрөө тодорхой хэмжээгээр олонд танилцуулан дээрх мэдээллийг үгүйсгэсэн удаатай.

Харин өнгөрсөн хугацаанд уран бүтээлээ чухалчлан үр хүүхэд төрүүлэх асуудлыг хойшлуулж явсан дуучин бүсгүй 30 нас гараад энэ тухай эргэцүүлж бодох болсон гэдэг. Тиймдээ ч ажил амьдрал нь тогтож яваа ид насандаа ээж үрийн зулай үнэрлэхээр шийдсэн тэрбээр эрүүл мэнддээ анхаарч, уран бүтээлээсээ завсарлага авч байлаа.

Гэхдээ нярайлаад удалгүй уран бүтээлдээ эргэж орсон дуучин Б.Баярцэцэг шинэ цомгийнхоо дуунуудыг бичүүлж, хамтлаг дуучдын тоглолтод оролцож эхэлсэн. Энэ тухайгаа үзэгч сонсогчиддоо сонирхуулах үеэрээ “Гацуур маань эзэнтэй болсон, шинэ жилийн баяраа үнэхээр сайхан тэмдэглэнэ дээ” хэмээн бяцхан охиныхоо тухай цухас өгүүлнэ лээ.

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү?

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …