Онцгой Байдлын Ерөнхий Газраас үер, усны осол, өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян “Энэ жил долоодугаар сарын 14-нөөс хойш ихэнх нутгаар хэт халсныг эс тооцвол зуны туршид нийт нутгаар тогтмол хүчтэй аадар бороотой байлаа. Борооны улмаас Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймаг, Улаанбаатар …