Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Улаанбаатар хотын ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудынхаа дунд гар зургийн уралдааныг зарлаж байна. Уралдаан нь хотын хөгжил дэвшилд хүүхдийн оролцоог нэмэгдүүлж, хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжиж, тэдний дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийг тэдний нүдээр харах зорилготой юм. Уралдаанд 6-16 насны хүүхэд багачууд оролцох боломжтой. Ингэхдээ өгөдсөн сэдвээр хүүхэд бүр өдөр тутам харьцаж байдаг цэцэрлэг, …