Хот хоорондын замд тээврийн хэрэгслийн жолооч нарын хурд хэтрүүлэх, Зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, Техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, Хууль бус тээвэрлэлтийг таслан зогсоох зорилгоор хяналт шалгалт хийж байгаа аж.Тодруулбал, Автотээврийн үндэсний төв Багануурын дүүрэг, Багахангайн Хоолт, Төв аймгийн Лүн, Баянчандмань зэрэг чиглэлүүдэд 24 цагийн турш хяналт шалгалт хийж байна. Тус замуудад жолооч нар хурд хэтрүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ.