Нэгдүгээр сарын 9-11-нд “Буянт-Ухаа” спортын ордонд жудочид Монгол Улсын аварга хэмээх цолны төлөө өрсөлдөнө. Жудо бөхийн эрэгтэйчүүдийн улсын аварга 1978 оноос хойш ийнхүү 38 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Эмэгтэйчүүдийн хувьд 1993 оноос хойшхи 23 дахь улсын аварга юм байна. Улсын аваргад түрүүлсэн тамирчин энэ онд эх орноо төлөөлөн тив, дэлхийн олон тэмцээнд өрсөлдөх эрхээ авах юм.