Улаанбурхан өвчин дэгдэлт байдлаар бүртгэгдээд байгаатай холбоотой хариу арга хэмжээний цаашдын чиглэлийг тогтоох, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор өнөөдөр шуурхай хурлыг зохион байгууллаа. Хуралд ЭМСЯ-ны ЭМБХЗГ, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, ХӨСҮТ, НЭМГ-ийн удирдах ажилтан мэргэжилтнүүд оролцлоо.