Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцуулсан юм. Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон харилцааг 1993 онд баталж, 1995, 1996, 2010, 2011 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2001, 2007 онд …