Өнөөдөр Дэлхийн усны өдөр. Энэ өдрийг дэлхий нийтээр 24 дэх жилдээ тэмдэглэж буй юм. Дэлхийн усны өдрийн талаар “Монгол ус” ТӨҮГ-ын захирал Г.Билэгсайхантай ярилцлаа. -Дэлхийн усны өдрийг жил бүр тодорхой уриан дор тэмдэглэдэг. Энэ жил ямар уриа дэвшүүлсэн бэ? -НҮБ-аас 1993 онд жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэх шийдвэрийг гаргасан. Өмнөх жил нь Бразилийн Рио-де Жанерод …