Эмэгтэй хүн бүрийн унших ёстой 15 ном

11895989_1043191579024804_1376586465532774056_nНом уншихаа больвол сэтгэхээ больдог хэмээх алдартай үг байдаг. Ном уншсанаар сэтгэх чадвар сайжирч, аливаа зүйлд бодолтой ханддаг болдог. Тэгвэл дэлхий дахинаа эмэгтэй хүн бүрийн заавал унших ёстой номнуудад тооцогддог сонгодог бүтээлүүд байдаг юм. Доорх 15 ном нь бүгд эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүлийн аз жаргал, хосуудын харилцаа, амьдрал, тэр байтугай үхлийн талаарх гайхалтай мэдрэмжийг танд өгнө. Ингээд эмэгтэйчүүдийн заавал унших ёстой 15 номыг танилцуулъя.

Доорх 1-6 номууд бүгд эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүлийн аз жаргал, хосуудын харилцаа, амьдрал, тэр байтугай үхлийн талаарх гайхалтай мэдрэмжийг танд өгөх болно.

1. “Бардамнал ба бахархал” /Pride and Prejudice/-Жейн Оустин
2. “Анна Каренина”-Лев Толстой
3. “Лолита”-Владимир Набоков
4. “Гейшагийн дурсамж”-Артур Голден
5. “Танихгүй эмэгтэйн захидал”-Стефан Цвейг
6. “Бовари хатагтай”-Гюстав Флюбер

Эрт дээр үеэс хойш эмэгтэй хүний хатан ухаан, тэсвэр хатуужил, зориг тэвчээрийг хүндлэн дээдэлж ирсэн. Доорх хоёр зохиолыг уншсанаар та бүсгүй хүн болж төрснөөрөө яахын аргагүй бахархах төдийгүй Монголын суу билигт хатдын талаар мэдлэгтэй болох түүхэн ач холбогдолтой юм.
7. “Домогт Ану хатан”-Б.Шүүдэрцэцэг
8. Монголын Их хатдын нууц товчоо-Доктор Жак Уэтерфорд

Хувь хүний хөгжил чухал болсон өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүд бидний эзлэх байр суурь улам л өндөрсөж байгаа. Амжилт руу тэмүүлэгч, амбицтай бүсгүй бүрт тус болж чадах 4 номыг нэрлэж байна.
9. “Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг”-Нам Ин Сүг
10. “Ухаантай эмэгтэй баяжиж чадна”-Девид Бах
11. “Суут 100 эмэгтэй”-Шилдэг 100 цувралаас
12. “Эмэгтэй хүний жинхэнэ амьдрал 30 наснаас эхэлдэг”-Хан Кёнг А

Харин гэр бүл, сексийн амьдралын талаарх нарийн ширийн нууц, эрэгтэй болон эмэгтэй хүний сэтгэлзүйн ялгааг илүү их ойлгож, бат бөх харилцааг бий болгоход тань туслах ширээний номнууд бол:
13. Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ? -Шерри Аргов
14. “Ангаргаас ирсэн эрчүүд, Сугараас ирсэн бүсгүйчүүд”-Жонн Грей

15. “Нандин бас агуу”-Луи Пажет
Таныг дээрх номнуудаар оюуныхаа цангааг тайлж, өөрийн амьдралд хэрэгтэй шинэ санаа, шинэ мэдрэмжийг авч чадна гэдэгт итгэлтэй байна. Мөн өөрийн номын сангаа гайхалтай номуудаар мялаагаарай.

Ugluu-logo2015727

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …